Монгол-Австрийн бизнес форум

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Австрийн Эдийн засгийн танхим, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Австрийн бизнес форум”-ыг 2023 оны 3-р сарын 16-аас 3-р сарын 22-ны өдрүүдэд Вена хотноо зохион байгуулна.

“Монгол-Австрийн бизнес форум”-ыг 3 дугаар сарын 20-ны өдөр Австрийн эдийн засгийн танхим (WKO)-ын байранд зохион байгуулагдана. (Хаяг: Wiedner Hauptstraße 63, 1045 Wien, Österreich)

Австрийн Эдийн засгийн танхим нь муж, хотуудын танхимуудын толгой байгууллага буюу Австри Улсын Холбооны түвшинд хариуцан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Бизнес форум англи хэл дээр орчуулгагүй явагдана.

Дээрх арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг 2023 оны 3 дугаар сарын 05 хүртэл бүртгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газраас авна уу!
Утас: 77277070-6, 99286473
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00