Монгол-Хятад-Оросын ХАҮТ-ын Худалдаа, ЭЗ-ийн 16 дахь удаагийн Нэгдсэн Чуулган

Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, Эдийн Засгийн 16 дахь удаагийн Нэгдсэн Чулганыг 2023 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэхүү гурван талт чуулган нь гурван улсын Худалдаа аж үйлдвэрийн Танхимууд олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, улс хоорондын худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд үүсч буй асуудлуудыг тодорхойлох, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлд зохион байгуулагддаг бизнесийн салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх механизм бөгөөд 16 дахь удаагийн энэхүү чуулганаар цар тахлын дараах гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд зохион байгуулагдана.

Чуулганы үеэр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон тус улсын Монгол Улстай хил залгаж буй бусад муж, улсуудын салбар танхим тэдгээрийн гишүүд, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, мөн ӨМӨЗО болон бусад муж, хотуудын салбар танхимын гишүүд зэрэг нийт 250-300 төлөөлөгч хүрэлцэн ирж,

  • Тээвэр логистик
  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, экспорт
  • Аялал жуулчлал
  • Барилга, дэд бүтэц
  • Уул уурхай, хүнд үйлдвэр
  • Чөлөөт бүс
  • Хөрөнгө оруулалт

гэсэн сэдвүүдийн хүрээнд 2 өдрийн турш Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй өргөн хэмжээний хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтуудыг хийх юм.

Энэхүү чуулган нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэн хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулах, гурван улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан бодит үр дүнтэй уулзалт болох тул бизнес эрхлэгч Та бүхнийг хөрөнгө оруулалтын төслөө танилцуулж, гэрээ хэлэлцээр байгуулах, олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 31 хүртэл /бүртгэлийн тоо хязгаартай/

Төлбөр:

Нэг оролцогч – 300,000 төгрөг

(Үүнд; 2 өдрийн хуралд оролцох төлбөр, 2 өдрийн хоол, 1 хүлээн авалтад оролцох зардал багтсан.)

Хаан банк, МҮХАҮТанхим, данс 5112170005 (Гүйлгээний утга дээр бичих: 3 талт + оролцогчийн овог, нэр, компаний нэр бичих)

Холбоо барих:

Зохион байгуулагч: МҮХАҮТ
Утас: 77277070 (6), 80768073, 99286473, 94110375
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

ОХУ-ыг хариуцсан мэргэжилтэн:

Утас: 91919396
Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn

БНХАУ-ыг хариуцсан мэргэжилтэн:

Утас: 99080575

ХӨТӨЛБӨР ҮЗЭХ

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00