Монгол-Хятадын бизнес форум (Бээжин хот)

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той хамтран “Монгол-Хятадын бизнес форум”-ыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулна.

Бизнес форумын үеэр хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэх хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Иймд шинээр бизнесийн боломж эрэлхийлж буй болон БНХАУ-ын аж ахуй нэгжүүдтэй тус форумын үеэр гэрээ байгуулах сонирхолтой аж ахуй нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг уг арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 17 /бүртгэлийн тоо хязгаартай/

Холбоо барих:

Зохион байгуулагч: МҮХАҮТ
Утас: 91919396, 99080575, 88171901
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00