“NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал

📌“NomaTech ICMSN-2024” Олон улсын материал судлал, нанотехнологийн хурал нь 2024 оны 07-р сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
✅Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
✅“NomaTech ICMSN-2024” -ийн 07-р сарын 07-ний өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг гаргаж өгснөөрөө онцлогтой.
✅07-р сарын 08-09-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.
✅Иймд Та аман илтгэл болон постер илтгэл хэлэлцүүлэх бол хураангуйгаа 06-р сарын 15-ний дотор https://www.nomatech.mn/submit-abstract холбоосоор ирүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.nomatech.mn
Бүртгүүлэхийг хүсвэл: https://forms.gle/smmkNoEy3MrHpZsN9
Бүртгэлийн хураамж: 250,000 төгрөг
(3 өдрийн үндсэн хурал + 2 өдрийн нетворкинг үйл ажиллагаа)
Зохион байгуулагчидтай холбогдохыг хүсвэл info@nomatech.mn мэйлээр холбогдоно уу
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00