Олон улсын Эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

БНСУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн томоохон үзэсгэлэн болох 38 дахь удаагийн “Олон улсын Эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” /KIMES/-д БНСУ-ын дотоодын болон гадаадын нийт 1200 гаруй үйлдвэрлэгч компаниуд, эрүүл мэндийн байгууллагууд оролцдог бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи болон чиг хандлагыг танилцуулдаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний төрөл доорх хэсгээс бүрдэнэ:

  • Эм, бэлдмэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Мэс заслын холбогдох тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Арьс, гоо заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Бүх төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж
  • Олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Оношилгооны тоног төхөөрөмж
  • Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Нөхөн сэргээх/ физик эмчилгээний тоног төхөөрөмж
  • Бүх төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Бусад олон төрлийн эмнэлгийн туслах хэрэгсэл, хэрэглээний материал

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, Каннам дүүрэг, COEX үзэсгэлэнгийн төвд /A,B,C,D танхим/
Зохион байгуулагдах хугацаа: 2023 оны 3 сарын 23-26-ны өдрүүдэд

Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт

Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй эрүүл мэндийн болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 2 сарын 6-ны өдрийг дуустал

/Зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ.

Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу./

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Холбоо барих:

МҮХАҮТанхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Хавсралт: Бүртгэлийн хуудасзардлын урьдчилсан мэдээлэл

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00