“Open Budget” Dataquest 2022
Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам, Unread медиа компани хамтран хэрэгжүүлж буй “Ирээдүйгээ төсөвлө” аяны хүрээнд “Нээлттэй төсөв” дата өгөгдлийн тэмцээнийг зарлаж байна. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын төсвийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг бэхжүүлэх зорилготой.

Төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцын ил тод байдлыг бэхжүүлэх хүсэлтэй, дата шинжлэх ухааны мэргэжилтнүүд, эдийн засаг, бизнесийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, бүтээлч контент үйлдвэрлэгчид болон их дээд сургуулийн оюутан залууст нээлттэй.
Тэмцээнд оролцогчид багаар оролцох бөгөөд Монгол Улсын төсвийн зарлагын 2010 оноос 2021 он хүртэлх дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж асуудал дэвшүүлэх, тухайн асуудалд хэрэгжихүйц бодлогын шийдлүүд санаачлан, түүнийгээ бүтээлч байдлаар визуал танилцуулга бэлтгэн, судалгааны материал, бодлогын зөвлөмж зэрэг төрлүүдээс сонгон өрсөлдөх юм.

-Бодлогын зөвлөмж, санал
-Богино хэмжээний судалгааны тайлан
-Төслийн санал

18-аас дээш насны дата шинжлэх ухааны мэргэжилтнүүд; эдийн засаг, бизнесийн чиглэлийн эрдэмтэн судлаачид; бүтээлч контент үйлдвэрлэгчид; их, дээд сургуулийн оюутан залуус нар 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй баг болон оролцох боломжтой.

2022 оны 11-р сарын 11-ээс 12-р сарын 1 хүртэл

ШАГНАЛЫН САН:
байр: ₮5,000,000
байр: ₮3,000,000
байр: ₮2,000,000




Та доорх бүртгэлийг бөглөснөөр манай тэмцээнд оролцох боломжтой.
http://bitly.ws/wwFr
