Польш – Монголын бизнес форум

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхим болон Польшийн хөрөнгө оруулалт худалдааны агентлагаас 2 дахь удаагийн “Польш – Монголын Бизнес Форум”-ыг 4 дүгээр сарын 25-нд хамтран зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын танилцуулга хийгдэхийн зэрэгцээ хоёр талын бизнес эрхлэгчдийн В2В ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах юм. Польшийн талаас сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.

Иймд тус форумд оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: Польшийн хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, МҮХАҮТ
Хаана: Shangri-La Ball room
Хэзээ: 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт

Холбоо барих:

МҮХАҮТ, ГХХАГазар
Утас: 77277070(6), 80768073

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00