Шэньжэнь хотын “АВТО ЭКСПО 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ

Зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 3 сарын 7-10-ны өдрүүдэд
Байршил: БНХАУ-ын Шэньжэнь хот Дэлхийн хурал, үзэсгэлэнгийн төвд

Азийн хамгийн томд тооцогддог автомашин, автомашины сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний үзэсгэлэн болох 24 дэхь удаагийн Шэньжэнь хотын “АВТО ЭКСПО 2024” нь 2024 оны 3 сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шэньжэнь хотноо зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэн нь нийт 280,000м2 талбайг хамардаг, нийт 5000 гаруй олон улсын компани оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилдаг өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм.

Үзэсгэлэнгийн албан ёсны вэбсайт: https://www.autoecosystems.com/en-US/ 

Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний төрөл доорх хэсгээс бүрдэнэ:

  • Бүх төрлийн автомашин, шинэ дэвшилтэт технологи
  • Дотор болон гадна талын заслын жижиг хэрэгсэл, эд анги (аэро суудал, хайрцаг, бариул, ухаалаг шил арчигч, цахилгаан педал, бартаат замын амортизатор, зүтгүүрийн төхөөрөмж гэх мэт)
  • Бүх төрлийн дугуй, дугуйн зангилаа (RV дугуй, ачааны машины дугуй, хөнгөн метал дугуйн зангилаа, спортын дугуй зангилаа, дугуйны даралт гэх мэт)
  • Гүйцэтгэлийн хэсгүүд (арматур, тоормосны гүйцэтгэл, амортизатор, ECU гэх мэт)
  • Формула уралдаан, ралли, мотор клуб, гүйцэтгэлийн эд анги, уралдааны сургууль, бэлэг дурсгал гэх мэт
  • Автомашины бүх төрлийн гэрэлтүүлэг
  • Автомашины засвар үйлчилгээ, засварын бүтээгдэхүүн, материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, угаалга
  • Бартаат замын болон Кемпинг тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
  • Автомашины хальс, тень, хуулга
  • Автомашины электроник: CMS электрон арын толь, зураасны камер, шөнийн харааны төхөөрөмж, IoV шийдэл, BSD, OBD, HUD болон бусад олон төрлийн автомашины хэрэглээний цахилгаан бараа.
  • Бүх төрлийн аудио систем, агааржуулагч, цахилгаан батарей
  • Ухаалаг бүхээг, ухаалаг жолоодлогын шийдэл, RV ба эд анги
  • Тээврийн хэрэгслийн үзлэг, ухаалаг сүлжээний холболт
  • Бусад бүх төрлийн эд анги, тоног төхөөрөмж
  • 2 дугуйт тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж

Экспо үзэж сонирхон шинэ холбоо тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх,  бизнесээ өргөжүүлэх зорилготой та бүхнийг тус бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Товч хөтөлбөр

  • 3/6-ны өдөр Улаанбаатар-Шэньжэнь нислэг
  • 3/7-ны өдөр Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалт
  • 3/8-ны өдөр Үйлдвэртэй танилцах туршлага судлах аялал
  • 3/9-ний өдөр Шэньжэнь хотын чөлөөт аялал
  • 3/10-ны өдөр Чөлөөт өдөр
  • 3/11-ний өдөр Шэньжэнь-Улаанбаатар нислэг

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 2 сарын 1-ний өдрийг хүртэл

Хавсаргав: Зардлын урьдчилсан мэдээлэлбүртгэлийн хуудасүзэсгэлэнгийн танилцуулга /англи хэл/

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Холбоо барих: 
МҮХАҮ-ийн Танхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00