SMART SOFTWARE SUMMIT 2023

Смарт Ложик ХХК нь 2014 оноос эхлэн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан бизнесийн байгууллагад зориулсан ERP (Enterprise Resource Planning) системийг хөгжүүлэн ажиллаж байна. Бид өнөөдрийн байдлаар 60+ гаруй дэд системийг 3500+ гаруй байгууллагад амжилттай нэвтрүүлэн хөгжүүлсээр байна.
Бид 2022 оноос эхлэн харилцагч байгууллагуудынхаа хүрээнд SMART LOGIC SUMMIT технологийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээгээр бид харилцагч байгууллагууддаа технологи болон системтэй холбоотой шинэлэг мэдээлэл, зөвлөгөө, танилцуулгыг хүргэдэг юм.
Энэ жилийн хувьд бид SMART SOFTWARE SUMMIT 2023 Үүлэн технологийн шилжилт сэдвийн доор 2023 оны 10-р сарын 12-нд 15:00 цагт Туушин зочид буудалд 350-400 топ харилцагч нарынхаа хүрээнд энэхүү арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
SMART SOFTWARE SUMMIT 2023 арга хэмжээний онцлог нь:
– SMART CLOUD шинэ технологи, танилцуулга
– SMART ERP системийн шинэ боломжууд
– Шилдэг туршлага, шинэ түнш
– Салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээлэл
– Хамтарч ажиллах шинэ боломжууд
Бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү арга хэмжээнд ирж Бизнесийн байгууллагад зориулсан ERP Нөөц төлөвлөлтийн системийн талаар цэгцтэй мэдээлэл болон зөвхөн танай байгууллагад тохирсон системийн шийдэл, ERP системийн технологийн чиг хандлага, сүүлийн үеийн мэдээллүүдтэй нэг дор танилцахаас гадна 350-400 байгууллагын захирал удирдлагуудтай ажил хэргийн хамтрагч болох боломж байна.
Энэхүү арга хэмжээ нь Смарт Ложик ХХК-ийн харилцагч байгууллагуудад зориулсан технологийн арга хэмжээ юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх холбоос тун удахгүй тавигдана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8888-9857, 9982-2031
Та Going дарж үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай.
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00