Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт, экспо

Байршил: Тайванийн Тайбэй хот, Нанган үзэсгэлэнгийн төвд
Зохион байгуулагдах хугацаа: 2023 оны 3 сарын 28-31-ний өдрүүдэд

Энэхүү экспо 2014 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулагдсан бөгөөд Азид томоохонд тооцогддог, өргөн цар хүрээтэй арга хэмжээ бөгөөд хотын бүх төрлийн ухаалаг шийдэл, болон бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн шинэ техник технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдгаараа онцлогтой.

Тус экспо нь доорх үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

  • Хотын бүх төрлийн ухаалаг шийдэл
  • Эрүүл мэндийн ухаалаг шийдэл
  • Барилгын ухаалаг шийдэл
  • Боловсролын ухаалаг шийдэл
  • Ногоон технологи

2022 онд тус экспод нийт 450 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд, дэлхийн 34 орны 76 хотоос 188 засгийн газрын төлөөлөгчид ирж, үзэсгэлэнгийн үеэр 63 форум зохион байгуулагдсан байна.

Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ухаалаг шийдэлтэй танилцаж, туршлага судлах хүсэлтэй оролцогч та бүхнийг бүртгүүлэхийг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 1 сарын 14-ний өдрийг дуустал

Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу.

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Холбоо барих:

МҮХАҮТанхим Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Хавсралт: Зардлын мэдээлэлБүртгэлийн хуудас

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00