“Өвлийн аялал жуулчлал-асуудал, шийдэл” хэлэлцүүлэг

МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Монголын зочид буудлуудын холбоотой хамтран “Өвлийн аялал жуулчлал-Асуудал, Шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Аялал жуулчлалын улирлыг уртасгахын тулд салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж гарц, шийдлийг тодорхойлох, өвлийн аяллын багц хөтөлбөрүүд, чиглэлийг тохирох, өвлийн аялал жуулчлалын эвентийн зохион байгуулалтыг сайжруулах зөвлөмж гаргах, өвлийн аялал жуулчлалын хөнгөлөлтийг тодорхой болгох юм.

Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхим
Хэзээ: 2022 оны 11 сарын 18-ны 10:00-12:00 цагт

Хамрах хүрээ:

  • Зочид буудал, жуулчны бааз
  • Тур оператор компани
  • Агаарын тээврийн байгууллага, агаарын тээврийн билет зуучлалын газрууд

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газрын ахлах мэргэжилтэн Э.Бадамхорол
Утас: 77277070/43/, 99104825
Цахим шуудан: badamkhorol@mongolchamber.mn

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00