Логикийн хувьд бид үнэхээр логиктойгоор арьсаа арчилдаг уу? Хамгийн сайн гэж ойлгосноо арьсныхаа гадаргууд түрхсэнээр хүссэн үр дүндээ хүрдэгсэн билүү? Шинэ онд арьсаа логиктой, зөв дараалалтайгаар, арьсныхаа хүлээлтэд хүрсэн оновчтой бүтээгдэхүүн хэрэглэж сурах, арьс арчилгааны боловсрол олох зорилгыг хамтдаа тавья.