“Дэлхий 2022 онд” сэтгүүл

1843 онд Английн Лондон хотод Ж.Уилсон хэмээх эрхмийн эрхлэн гаргаж байсан нэгэн жижгэвтэр сэтгүүл өдгөө дэлхий даяар хэвлэмэл болон онлайн сэтгүүл зүйн бүтээлээ хүргэдэг томоохон медиа групп болгон өргөжжээ. Ирэх онд 180 жилийн ойгоо тэмдэглэх тус нэр хүндтэй сэтгүүлтэй өдгөө 11 жилийн ойтойгоо золгож буй “Mongolian Economy” сэтгүүл түншлээд даруй долоон жил өнгөрөв.

Энэ хугацаанд хоёр талын хамтын ажиллагааны үр шим нь “Дэлхий” сэтгүүл болсоор ирлээ. Ирэх оны дүр зургийг тив бүрээр, супер гүрэн тус бүрээр мөн санхүү, бизнес, шинжлэх ухаан, технологи, урлагийн салбарыг оролцуулан тоймлодог тус сэтгүүлийг дэлхийн олон улс албан ёсны онцгой эрхийн хүрээнд эх хэлээрээ эрхлэн гаргадаг юм. Монгол Улс ч тэдгээр улсын тоонд албан ёсоор багтаж буй.

2022 оны дэлхийг тольдон буй энэ удаагийн шинэхэн дугаарт нийт 150 нийтлэл, 15 салбар, 81 улсын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтийг багтаажээ.

Энэ удаагийн дугаараас гэрээсээ болон оффист ажиллахын сул болон давуу тал, ажилчдын эрх ашиг, олон улсын тээвэр логистикийн сүлжээний нөхцөл байдал, төрөл бүрийн салбарт хийгдэж буй дижитал шилжилт, Европ-Америк-Хятадыг хамарсан геополитик, технологи, бизнесийн өрсөлдөөн, крипто зах зээл, инфляц, ногоон ирээдүй гээд ойрын хугацаанд дэлхийн өнгө төрхийг тодорхойлох онцлох олон үйл явдлын талаар Economist-ийн сэтгүүлч, шинжээчдийн бичсэн тойм, анализыг унших боломжтой.

Жил бүрийн дугаарт “Онцлох булан” байдаг агаад 2022 оны дугаарт энэ жил биеллээ олох боломжтой 22 онцгой технологи, инновацын талаар бичсэн байна. Түүнчлэн “Дэлхий” дугаарыг амттай болгодог нэг “орц” бол зочин нийтлэлчид юм. Стэнфордын их сургуулийн лектор Фрэнсис Фүкүяма, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса, зураач, нийгмийн идэвхтэн Ай Вэйвэй, BioNTech компанийн үүсгэн байгуулагчУгур Шахин, Өзлем Туречи нарын олон алдартан “Дэлхий 2022” дугаарт өөрсдийн үнэ цэнтэй бодлыг хуваалцжээ.

Харин сэтгүүлийн Монгол талд УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, эдийн засагч Н.Энхбаяр, Д.Ган-Очир, Б.Дөлгөөн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, Түшиг группийн Ерөнхий захирал Г.Баттүшиг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар зочин нийтлэлчээр оролцож, 2022 оны Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны талаар анализ тойм бичсэн юм.

Мөн энэ оны эдийн засгийн ерөнхий төлөв байдал, инфляцын таамаг, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарын төлөв, төмөр замын томоохон төслүүд, банкуудын IPO зэрэг анхаарал татсан сэдвүүдээр манай сэтгүүлчдийн болон мэргэжлийн экспертүүдийн бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.

Цар тахлын хүнд үеэс дөнгөж сэргэж буй 2022 оны дэлхийн тухай хамгийн үнэн зөв, найдвартай мэдээллийг уншиж, улмаар зөв шийдвэр гаргахад тань туслах “Дэлхий 2022” сэтгүүл уншигч таны гарт очлоо.

Эрхлэн гаргагч: The Economist сэтгүүл
Монгол дахь онцгой лиценз эзэмшигч: Экономи Медиа ХХК

Үнэ: 44,000₮

Захиалах: https://business.mn/nom/

Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Business.mn-ий сэтгүүлч

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00