BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэлмэг хөх тэнгэрийн эсрэг чихэндээ том улаан мегафон зүүсэн өндөр сандал дээр сууж буй бизнес эрхлэгч орчин үеийн бизнесийн сүнсийг илэрхийлдэг. Компанийн лого буланд харагдана. - Business.MN

Ажилтнаа сонсож сурах нь өндөр бүтээмж бий болгодог

Х.Цолмон   Х.Цолмон
2019-04-05
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Өндөр  бүтээмжтэй  баг, хамт олныг бий болгох нь удирдагч хүн бүрийн өмнө тулгардаг сорилт төдийгүй бизнесийн хүрээнд ч ихээхэн яригддаг сэдэв билээ. Тийм ч учраас энэ талаар зөвлөсөн мэдээлэл, сургалт, судалгаатай бид хааяагүй таардаг. Манлайлагч хүнд олны өмнө илтгэх чадвараас гадна бусдыг сонсох чадвар ч чухал гэдгийг нэн шинэ үеийн туршлагууд бидэнд харуулах болов.

Удирдах түвшний хүмүүсийн хувьд ажилтнуудтайгаа санал бодлоо солилцох цагийг тогтмол гаргах нь  үл ойлголцол үүсэх, эрч хүчээ дэмий үрэхээс сэргийлдэг. Цаашлаад улирал тутам байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт тохирсон көүчинг (coaching)-ийн цаг гаргах нь ажилтнуудын сэтгэл зүйд эергээр нөлөөлж, бүтээмжийг өсгөдөг талаар сэтгэл судлаачид зөвлөлөө.

Сонсох чадвараа сайжруулахын тулд цүнх, ширээ, компьютерын дэлгэцэн дээрхээ эмхэлж, цэгцлэхээс бүх зүйл эхэлнэ.

Гэтэл Монголд энэ талаар анхаарал хандуулах нь бага бөгөөд сайжруулах шаардлагатай зүйлс цөөнгүй байгааг мэргэжилтнүүд онцолсон юм. Тэгвэл ажилтнууд юу хүлээдэг вэ? Хамт олны уур амьсгал, цалин хангамж, ажиллах орчин, ирээдүйн карьерынхаа талаар тэд удирдлагатайгаа чөлөөтэй ярилцахыг хүсдэг ч манай улсын дийлэнх байгууллага “Цалин өгсөн бол хангалттай. Бусад асуудлыг ажилтан өөрөө зохицуулах ёстой” гэх хандлагатай байдгийг “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийнхөн хэлж байна. Эдгээр асуудлыг бүхэлд нь шийдэхгүй ч гэлээ санал бодлоо хуваалцдаг байх нь ажилтнуудын эрүүл мэнд, ажиллах сэдэл, бүтээмжид эергээр нөлөөлдөг.  

Харин эсрэгээрээ ажилтнаа үл ойшоож, ярилцахгүй байх нь тухайн ажилтныг ихээхэн стресстэхэд хүргэж, ажлын бүтээмж, сэдлийг бууруулдгаас гадна ажлаас гарах шалтгаан ч болдог аж.  Тиймээс удирдах түвшинд ажиллаж буй хүн бүр анхааралтай сонсох чадварыг эзэмших нь тун чухал. Хэн нэгнийг анхааралтай сонсох нь идэвхтэй харилцааны нэг хэлбэр гэдгийг “Harvard Business Review” сэтгүүл онцолсон нь бий.

Ямар ч үед яриагаа үргэлж найрсаг байдлаар төгсгөөрэй.

Гэхдээ сайн сонсогч болоход тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардлагатай. Тухайлбал, сонсох чадвараа сайжруулахын тулд цүнх, ширээ, компьютерын дэлгэцэн дээрхээ эмхэлж, цэгцлэхээс бүх зүйл эхэлнэ. “Компьютерын дэлгэцэн дээрх нь эмх замбараагүй байдаг хүн хэзээ ч ажилтнаа сонсдоггүй нь олон талын судалгаанаас харагддаг байна. Эмх, цэгцгүй байдал нь тухайн хүний сэтгэл зүйг мөн илтгэж байдаг. Өөрөөр хэлбэл, толгойд элдэв зүйл эргэлдэж байна гэдэг бусдыг сонсох орон зай ч байхгүй гэсэн үг. Нөгөө талаар, амьдралын эмх цэгцтэй байдал эргээд ажилтнаа сонсох орон зай болж байдаг” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг өгүүлсэн юм. Цаашлаад энэ бүхэн шийдвэр гаргахад ч нөлөөлдөг аж.   

Хэрэв харилцан ярианы үеэр та анхаарлаа үе, үе өөр зүйлд хандуулж байвал харилцагч талд өөрийг нь үл хүндэтгэж буй мэт сэтгэгдэл төрдөг. Энэ нь зөвхөн ярилцаж буй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй та харилцан яриаг бүрэн ойлгохгүй байх, цаашлаад бусад үл ойлголцлыг үүсгэх сөрөг талтай. Энэ талаар зохиолч, шинжлэх ухааны сэтгүүлч Даниэль Голман аливаа харилцаанд сонсох чадвараас гадна биеийн хэлэмж, нүүрний хувирал ч тун чухал хэмээн “Emotional Intelligence” номдоо бичсэн байдаг. Энэ бүхнийг үл харгалзан харилцан яриа ямар ч байдлаар өрнөсөн бай та яриагаа үргэлж найрсгаар төгсгөөрэй. 

 

bookzone.mn
Тагууд: ажилтанбүтээмжменежментхувь хүний хөгжил

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00