BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хажууд нь жижиг цэцэрлэгжүүлэлтийн хэрэгсэл бүхий хөрсөнд тарьсан нугалсан долларын дэвсгэртүүд нь бизнес эрхлэхээр төлөвлөж буй бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын өсөлт эсвэл санхүүгийн өсөлтийг бэлэгддэг. - Business.MN

Шинэхэн бизнес эрхлэгчдэд: Хэзээ хөрөнгө оруулагчид хандах вэ?

Х.Цолмон   Х.Цолмон
2019-05-15
  Менежмент, Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Хөрөнгө оруулалт амжилттай татаж, компанийнхаа зах зээлийн үнэлгээг хормын дотор хэд дахин үржүүлж чадсан гадаад, дотоодын компаниудыг хараад та ч бас тэдний нэг болохоор яарч байна уу. Тэгвэл түр азнаарай. Хөрөнгө оруулалт авсны дараагаар л оффис түрээсэлж, багаа бүрдүүлэх зэргээр бизнесээ эрчимтэй өрнүүлж чадах юм шиг шинэхэн бизнесмэн танд санагдаж байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Компаниа хөл дээр нь бүрэн босгоогүй хэрнээ хөрөнгө оруулалт авах нь тэр хэрээр эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний оронд бодит нөхцөл байдалдаа тулгуурлан бизнесээ багаас нь эхлүүлж, томоохон өсөлт хийхэд бэлэн болсон үедээ хөрөнгө оруулалт авбал илүү ашигтай.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы тэрбумтан Таками Юүичигээс хөрөнгө оруулалт авснаар зах зээлийн үнэлгээ нь 1.1 сая ам.долларт хүрсэн “CallPro” компани ийм хэлбэрээр өсөж хөгжсөн бизнесийн сонгодог жишээ. Тус компанийн гурван үүсгэн байгуулагч компаниа байгуулснаас хойших жил хагасын хугацаанд дэд бүтэц, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг цөөнгүй ажилд 60 мянган ам.долларыг хувиасаа зарцуулж байсан бол арлын орны бизнесмэнээс хөрөнгө оруулалт авснаар үйл ажиллагаа, зах зээлээ тэлэх боломж нээгджээ. Гэхдээ хөрөнгө оруулалт авах хүртэлх дөрвөн жилийн хугацаанд тэд өөрсдийн хүчээр 400 гаруй харилцагчтай болж чадсан юм. Тэгэхээр заавал гаднаас хөрөнгө оруулалт хайх биш, бизнесийн онцлог, өөрсдийн боломжид тохируулан үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх нь зарим талаар зөв шийдэл болдгийн тод жишээг тэдний жишээ харууллаа.  

Заавал гаднаас хөрөнгө оруулалт хайх биш, бизнесийн онцлог, өөрсдийн боломжид тохируулан үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх нь зарим талаар зөв шийдэл болдог.  

“CallPro” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Идэр-Од “Эхлээд өөрийн хэрэглэгчдийг бий болгож, цааш тэсрэлт хийх зах зээл байгаа нь мэдрэгдэж, тодорхой болсон тохиолдолд дараагийн үйл ажиллагааны өсөлтдөө зориулж хөрөнгө босгох нь чухал” хэмээн 2016 онд буюу хөрөнгө оруулалт авахаасаа хоёр жилийн өмнө ярьж байв.  Компаниа дөнгөж байгуулчихаад шууд хөрөнгө оруулалт авч, түүгээрээ бизнесийн нөөц бололцоогоо бүрдүүлнэ гэдэг үнэндээ тун бэрх. Үүний оронд бизнесийн сайн хамтрагч болж чадах хүнтэй түншилбэл илүү олон талын ашигтай.

Мөн компаниа дараагийн түвшинд гаргаж, хөрөнгө оруулалт татах хүртлээ өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо шавхан ажиллахыг стартапаа амжилттай авч яваа бизнесмэнүүд зөвлөж байна. Тухайн компани ирээдүйд ашигтай ажиллаж чадах уу, үгүй юү гэдгийг урьдчилан тооцоолоход хүндрэлтэй. Эхний борлуулалтдаа хүрэхийн тулд олон тооны уулзалт, хэлцэл хийж, гэрээ байгуулах зэрэг цаг хугацаа шаардсан олон мөчлөгийг давах болдог. Энэ хэсгийг тооцоогүйгээс шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн цөөнгүй компани зах зээлээс шахагддаг аж. Тиймээс өөрийн боломжийг тооцоолж, хэдий хугацаанд хугарлын цэгээ давах вэ гэдгээ нарийн тооцоолох хэрэгтэй гэсэн үг.  

Хэрэв дөнгөж эхлүүлсэн бизнесээ хөрөнгө оруулалт авах замаар  өргөжүүлэхээр төлөвлөсөн бол компанийнхаа багагүй хувийг тухайн хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх шаардлагатай болно.

“CallPro” компанийн хувьд үйл ажиллагаагаа эхлүүлснээс яг жилийн дараа хугарлын цэгээ давж, ашиг олж эхэлсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга тодруулсан юм. Тэрбээр гарааны бизнес эрхлэгчдэд хандан “Хөрөнгө оруулагчийн нүдээр компанийнхаа үйл ажиллагааг дахин нэг хараад үзэх хэрэгтэй. Хөрсөндөө бууж, илүү бодитой байж чадсанаар хөрөнгө оруулалт хайж буй бусад компаниас ялгарна.

Хэрэв дөнгөж эхлүүлсэн бизнесээ хөрөнгө оруулалт авах замаар  өргөжүүлэхээр төлөвлөсөн бол компанийнхаа багагүй хувийг тухайн хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх шаардлагатай болно. Харин зах зээлээ бэхжүүлж, бизнес тань цааш өсөх нь тодорхой болчихсон үед хөрөнгө оруулалт авбал тухайн хөрөнгө оруулагчид ногдох компанийн хувь эзэмшлийн хэмжээг багаар тогтоох боломжтой. Энэ нь эргээд бизнес эрхлэгчид давуу тал бий болгоно” хэмээн зөвлөж байна.

Хэрэв та бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол хөрөнгө оруулалт авахаар яарахын оронд бизнесийн онцлог, бусдад түгээх үнэ цэнээ тодорхойлж, хэдий хугацаанд хэр том алхаж чадах эсэхээ дахин нэг тунгаахад илүүдэхгүй.

 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: бизнесменежментхөрөнгө оруулагч

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00