Бид өмнө нь цусан дахь сахарын хэмжээ хэрхэн ихэсдэг талаар болон зарим хүнсний бүтээгдэхүүн чихрийн шижин өвчинг хэрхэн дэмждэг тухай зөвлөгөөг нийтэлж байсан билээ. Энэ удаад зарим бизнес эрхлэгчдийн төдийгүй ихэнх хүмүүсийн зуршил болсон “өдөр бүр амттан идэх хүсэл”-ийн тухай онцоллоо.
Ууланд төөрсөн хүмүүс амиа алддаг шалтгаан нь ихэвчлэн биеийн температур буурснаас болдог. Биеийн температураа алдалгүй, голын ус, ер нь ямар нэгэн шингэн зүйл олж ууж чадвал юм идэхгүй байсан ч нэг сар орчим тэсэх боломжтой. Хоол хүнс идэхгүй яваад байвал, өөх тосыг энергийнхээ эх үүсвэр болгоод, заримыг нь цусан дахь глюкоз болгон өөрчлөх байдлаар бид амьдраад байж болдог. Өөрөөр хэлбэл, та өлслөө ч гэсэн амьд үлдэж чадах ба цусан дахь сахарын түвшин ч тийм их унахгүй. Ууланд авирагчид гэнэтийн тохиолдолд иднэ гэж шоколад, чихэр гэсэн гэсэн жин багатай сахар ихтэй зүйлсийг авч явдаг нь арга ядсан үед идэхэд хамгийн тохиромжтой болохоор тэр билээ.
Гэхдээ эрт үеийн хүмүүс үргэлж л аюул дунд амьдардаг байж. Өвөг дээдэс маань өдөр бүр өлсөж, хэзээ ч үхэх эрсдэлтэй нөхцөлд амьдардаг байсан. Ийм байдалд байсан өвөг дээдсийн маань тархи нь “цусан дахь сахрын түвшинг хэт унагааж болохгүй, боломж л гарвал сахар идээрэй” гэсэн заавраар программчлагдсан байжээ. Харин бид тэдгээрийг өвлөн авсан юм. Ногоо, загас идэж чаддаггүй хүмүүс байдаг атал будаа, гурил идэж чаддаггүй хүн байдаггүй нь нь ч үүнтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бид амьд үлдэхийн тулд “сахрыг идэх” хөтөлбөртэй төрдөг. Тиймээс сахар идсэн үед шагнуулж буй мэт аз жаргал мэдэрдэг. Сахар идэж, цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэхэд серотонин ба допамин ялгарч тархи таашаал авдаг нь дээр дурдсан шалтгаанаас л болдог гэсэн үг. Ийм механизмууд нь хоол хомс өвөг дээдсийн үед “цусан дахь сахрын түвшинг хэт унагааж амиа алдахгүйн тулд” бий болсон юм. Гэтэл орчин үеийн хүмүүс өлсөө ч үгүй атлаа тархиндаа таашаал мэдрэхийн тулд сахрыг хэрэглэдэг. Энэ бол яах аргагүй сахрын донтолт.
АНУ-ын “Эмийн зохисгүй хэрэглээний эсрэг үндэсний хүрээлэн”-ий захирал доктор Нора Волков нь эмийн донтолтын талаарх судалгаа шинжилгээний тэргүүлэх мэргэжилтэн юм. Тэрбээр таргалах буюу хэт их идэхийн талаарх судалгаагаараа “эмийн хамаарал болон хэт их идэх хоёр нь ижил механизмтай” гэдгийг баталсан. Аль аль нь тархинд “шагнал урамшуулал” авч байгаа мэд мэдрэмж бий болгохын тулд давтан хийдэг донтолтын шинжтэй.
Эмчид “Тураарай” гэж загнуулсан хэрнээ л хүнсний дэлгүүр тэсэлгүй орчихдог, гурилан боов идэхгүй л бол сэтгэл ханахгүй байдаг, кофе уухгүй л бол сэргэхгүй мэт санагддаг зэрэг нь сэтгэлийн сул доройгоос бус тархи донтолтод автсан учраас гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ингээд уншигч та дараах сорилтыг хийгээд үзээрэй. Хэрвээ сахрын донтолттой гэж гарвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй шүү.
Таны тийм гэсэн хариулт хэд байсан бэ?
0-2 Донтолт байхгүй
3-4 Хөнгөн зэргийн донтолттой
5-7 Дунд зэргийн донтолттой
8-10 Хүнд хэлбэрийн донтолттой