BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
Байгууллагын хүний нөөц доголдсоныг илтгэх шинж тэмдгүүд

Байгууллагын хүний нөөц доголдсоныг илтгэх шинж тэмдгүүд

Цолмон Х.   Х. Цолмон
2021-05-03
  HR
0
Share on FacebookShare on Twitter

Танай компанид хүний нөөцийн асуудал үүсэж, доголдож эхэлснийг анзаараагүй яваа юм биш биз? Байгууллагын удирдлагууд уур уцаартай болж, ядарч, стресстэж, цаашлаад деппрестэж эхэлбэл энэ бүхэн улаан гэрэл ассаны дохио. Эндээс л хүний нөөцийн үйл ажиллагааны эрсдэлүүд үүсэж эхэлдэг. 

“Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гийн захирал, зөвлөх багш Г.Тэгшбүрэн дараах эрсдэлүүдийг нэрлэж байна. 

  1. Ажилтны тогтвор суурьшил багасч, орж, гарах эргэц хөдөлгөөн ихсэх. Үүнээс шалтгаалан хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэж, бүтээмж буурч, улмаар тухайн байгууллагын хүний нөөцийн зардал өсдөг (Компаниуд анзаарч, тооцдоггүй ч нэг хүн ажлаасаа гарч, түүний оронд ажилд орсон хүн өмнөх ажилтантай ижил түвшний гүйцэтгэлтэй болох хүртэлх зардал ажилтан орж, гарах бүрт үржигдэн өссөөр маш өндөр зардлыг үүсгэдэг аюултай. Ийм алдагдал монгол компаниудын дунд түгээмэл гардаг). 
  2. Байгууллагын түлхүүр болсон ур чадвартай ажилтнуудын хомсдол үүснэ.  
  3. Удирдах албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, удирдах ур чадварын дутагдал бий болно.
  4. Хууль, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй түвшинд буюу муу хэрэгжинэ.
  5. Мэргэжлийн бус байдал ноёрхоно.
  6. “Цус ойртолт” буюу танил тал, хамаатан саднаа ажиллуулах нь ихэснэ. Хүний нөөцийн салбарт үүнийг непотизм гэж нэрлэдэг. 
  7. Маргаан, зөрчил тасрахаа байж, хамт олон фракцад хуваагдана. Эвсэг хамт олон гэсэн ойлголт үгүй болж, нэр төдий үлдэнэ. 
  8. Ёс зүй, сахилга бат маш муу болно.
  9. Санаатай үйлдсэн луйвар, залилангийн ажлууд ихэснэ.
  10. Ажил таслалт өндрөө авч, ажлаас хоцорч, таслах нь жирийн үзэгдэл болно.

Цалин урамшуулал, сургалт хөгжил, ажилтнуудын нийгмийн асуудалд зориулсан гурван бүлэг зардал хүний нөөцтэй холбогдон гардаг ч хамт олны тогтвор суурьшил алдагдвал эдгээр зардал хэд дахин нугардаг. Тиймээс ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд том бодлого хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн эргээд хүний нөөцийн менежментийн суурь ойлголтуудад хөтөлнө гэсэн үг. Тэдгээр суурь ойлголтын талаар тодорхой өгүүлсэн зөвлөмжийг та энд дарж уншаарай. 

Тагууд: бизнес эрхлэгчдэдхүнийкапиталхүнийнөөц
Цолмон Х.

Х. Цолмон

Business.mn. Сэтгүүлч. Технологийн нийтлэл, хөрөг ярилцлага дагнан бичдэг.

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00