BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хүний гар нь хүмүүсийн дүрс болон хоорондоо холбогдсон хэлхээг харуулсан дижитал дэлгэц рүү чиглэж байна. Харанхуй дэвсгэр дээр цэнхэр өнгөөр гэрэлтүүлсэн дүрсүүд нь технологийн хүрээнд сүлжээний холболт, хүмүүсийн харилцан үйлчлэлийг илэрхийлж, бизнесийн динамик, компанийн өсөлтийг илэрхийлдэг. - Business.MN

HRM системийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх вэ?

Badral Misheel   Б.Мишээл
2021-09-22
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Хүний нөөцийн менежментийн (HRM) системийг нэвтрүүлснээр үйл ажиллагаа автоматжихын хэрээх байгууллагын ачаалал буурч, бүтээмж хэрхэн нэмэгдэхийг онцолсон сурталчилгааг та олонтаа сонссон байх. Магадгүй нэвтрүүлж ч үзсэн байх. Харамсалтай нь үр өгөөжийг нь бүрэн дүүрэн хүртэж чаддаг нь компани тийм ч олон биш. 

Үүнд хэрэгцээ шаардлагаа тодорхойлоогүй эсвэл буруу тодорхойлсон, системийн сонголт, нэвтрүүлэхдээ ашигласан арга зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хэрэв та байгууллагадаа тохирох HRM систем хайж байгаа эсвэл нэвтрүүлэх гэж оролдоод нэг л болж өгөхгүй байвал дараах зүйлсийг хэрэгжүүлсэн эсэхээ нягтлаад нэг үзээрэй. 

Хэрэгцээгээ тодорхойлох нь

Ихэнх байгууллага систем сонгохдоо хэрэгжүүлж, бий болгохыг хүсэж буй зүйлс буюу мөрөөдлийн жагсаалт гаргадаг нь эхний алдаа болдог. Гэтэл систем сонгох хэрэгцээ шаардлагыг тухайн байгууллагын алсын хараанаас хайх ёстой бөгөөд нөөц бололцоог тооцсон байх хэрэгтэй. 

Одоо буй бодлогодоо ямар өөрчлөлт оруулах вэ? Энэ биднийг алсын хараа, зорилгодоо хүрэхэд хэрхэн туслах вэ? гэсэн асуултыг тавих зарчмаар шаардлагаа тодорхойлоорой. Юуг өөрчилмөөр байгаа, энэ нь ямар үр дүнд хүргэх вэ гэдгээ нарийн тооцоолохгүй бол систем нэвтрүүлэх процесс тэр чигтээ үргүй зардал болох эрсдэлтэй. Түүнчлэн, өөрчлөлтийг өрнүүлэхэд шаардагдах төсөв, хүн хүч зэрэг байгууллагын нөөц бололцоотой холбоотой хязгаарлалтуудыг тооцож системээ сонгосноор илүү үр өгөөж хүртэх боломжтой.

Сонголт хийхэд тавих шалгуур

Өөр өөрийн онцлог, давуу талаа онцолсон олон сонголтоос алийг нь сайн гэж сонгох вэ гэдэг бас л төвөгтэй асуудал. Оновчтой сонголот хийхийн тулд нийлүүлэгчдийг шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж үзэх нь үр дүнтэй байдаг. Тухайн байгууллагын нэвтрүүлэлтийн туршлага, системийн тогтвортой хөгжүүлэлт, хэрэглэглэхэд амар байдал, интеграци, уян хатан байдал зэрэг шалгуураар хэмжих нь үр дүнтэй. 

Систем нэвтрүүлнэ гэдэг нэг удаа худалдаж аваад, ашиглаж сураад дуусчихдаг процесс биш учраас нийлүүлэгч компанийн дэмжлэгийн үйлчилгээ сайн эсэхийг чухалчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, системээ зарсан хойно сураггүй алга болохооргүй, асуудал тулгарсан үед тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн компанийг сонгох нь чухал.

Нэвтрүүлэлт бол нэг удаагийн ажил биш

Дээр хэлсэнчлэн энэ бол нэг удаагийн ажил бус тасралтгүй үргэлжлэх, сайжруулалт, хөгжүүлэлтийн процесс тул зөв арга барил баримтлахгүй бол амжилттай нэвтрүүлж чадахгүй. Урт хугацаагаар үргэлжлэх өөрчлөлтийн иймэрхүү ажилд ажайл аргачлал хамгийн үр дүнтэй байдаг. Хүрэх зорилго, хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваан үр дүнгээ дор бүр нь хэмжээд явдаг энэхүү арга барил нь хүмүүс залхаж, шантрах эрсдэлээс сэргийлнэ. Тухайлбал, өдөр бүрийн шуурхай хурал дээр нэг ажилтан нэг минут гэх зарчмаар чухал асуудлаа ярина. Өчигдөр хийсэн ажил, өнөөдөр хийх ажил, үүнд багийн гишүүдээс нь ямар туслалцаа шаардагдаж буйгаа мэдэгдэх гэсэн зарчмаар явах боломжтой. 

Үр өгөөжөө хүртэх нь

HRM систем нэвтрүүлснээр гарах үр өгөөж маш өндөр байх боломжтой. Тухайлбал, ажилтны сэтгэл ханамж, борлуулалт, бүтээмж нэмэгдэх, зардал буурах, үр ашиггүй процессыг илрүүлэх зэрэг. Гэвч энэ бүх үр дүнд өгөдлийн шинжилгээг зөв хийснээр л хүрэх боломжтой. Аливаа үйл ажиллагааг автоматжуулснаар өгөгдөл цуглуулах нөхцөл бүрддэг бөгөөд өгөгдлөө хэр цэгтэй цуглуулж, зөв шинжилгээ хийж чадсан бизнес хожиж буйг дэлхийн топуудын жишээнээс харж болно. Иймд орчин үеийн газрын тос гэгдэх болсон өгөгдлөө зөв шинжилж сурснаар хүртэх боломжтой үр өгөөж тэр чинээнээр өсөх болно.

HRM системийн үр өгөөжийг бүрэн хүртэхэд туслах эдгээр болон бусад аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Дижитал Воркс компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн танилцууллаа.  “ERP- Хүний нөөцийн үйл ажиллагааны автоматжуулалт” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Менежментийн зөвлөх Г.Батханд “Ажилтны карьер хөгжил, сэдэлжүүлэлтийн аргууд” сэдвээр хичээл орно. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

bookzone
Тагууд: системхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00