BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт хар үстэй эмэгтэй сандал дээр суугаад камер руу инээмсэглэж байна. Тэрээр цагаан, хээтэй цамцны дээгүүр хар хөх өнгийн пиджак, өмд өмссөн нь энтрепренерийн өөртөө итгэлтэй дүр төрхийг илэрхийлдэг. Арын дэвсгэр нь энгийн, цайвар саарал өнгөтэй бөгөөд түүний мэргэжлийн дүр төрхийг улам тодотгож өгдөг. - Business.MN

“Глобал Электроникс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Зоригтын Болормаа

З.Болормаа: Бизнест хариуцлага, хүний хүчин зүйл хамгийн чухал

Business.mn   Business.mn
2021-09-27
  Төр ба бизнес
2
Share on FacebookShare on Twitter

Тэрээр “Глобал Электроникс” компанид 2007 оноос хойш тасралтгүй ажиллаж карьер хөгжүүлснээр өдгөө Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй туршлагатай нэгэн юм. Энэ бол түүний ажил алба, ахуй амьдралдаа маш их туршлага хуримтлуулж, хөрөнгө оруулсан он жилүүд байсан нь мэдээж.

Таны хувьд компанийнхаа ууган ажилчдын нэг гэдэг утгаараа байгууллага, хамт олноо тодорхойлох нэг тод өнгө нь. Тэгвэл энэ компани таны ямар орон зайд багтдаг вэ?

Би анх импортын ажилтнаар ажилд ороод өөрийн сонирхлын дагуу маркетингийн менежер, албаны ахлах, ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2020 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажил хийж, нийгмийн амьдралд гарсан ихэнх цаг хугацааг энэ компанидаа ажиллаж өнгөрүүлсний хувьд энэ байгууллага маань миний хоёр дахь гэр, хамт олон маань миний бас нэгэн гэр бүл гэж хэлж болно. Олон жил нэг компанидаа ажиллана гэдэг тухайн компанийн соёл, үзэл санаа, хамт олон нөлөөлсөн гэж хардаг. Манай компанийн хувьд ажилтнууддаа дотно сайхан мэдрэмжийг өгч чаддаг, хамт олноо идэвхижүүлж, хөгжүүлж үргэлж тордож чаддаг нь энэ хугацаанд ажиллах болсон шалтгаан гэж ойлгож болно.

Таны зарчим болгон баримталдаг удирдлагын арга барилыг сонирхвол?

Панасоник корпорацийн үүсгэн байгуулагч Коносүкэ Мацушита бол Япондоо “God of business” буюу Бизнесийн бурхан тэнгэр гэж нэрлэгддэг маш мундаг удирдагч, бизнесмэн байсан хүн. Энэ хүний бичсэн “Бороонд бид шүхэр барьдаг” номон дээрх зарим удирдлагын арга барилаас би болон манай компани хэрэгжүүлэн ажилладаг. Коносүкэ Мацушита бол маш олон ном бичсэн, улмаар PHP институтыг үүсгэн байгуулсан хүн юм. Энэ хүний бичсэнээр, бизнес бол хүнтэй л ажилладаг. Тэгэхээр хүнийг л ойлгож, хүнийг цөм гэж авч үзвэл таны бизнес цаашид хөгжин дэвшинэ. Түүнчлэн тэр бүх боломжийг ажилтан буюу хүн л бий болгож байгаа гэдгийг ухамсарлахын чухлыг өгүүлдэг. Би энэ хүний сургамж зөвлөгөөг аль болох хэрэгжүүлж ажиллахыг хичээдэг.

Компанийг нийгмийн хэрэгсэл болгон хөгжүүлэхийн тулд компанийн ажилтны хөгжил юунаас ч эрхэм. Зөв бизнесмэн байх суурь ойлголтыг ажилтандаа суулгах хичээл зүтгэл маш чухал. Нийгмийн гишүүний хувьд аливаа зүйлийг зөв үнэлж цэгнэдэг хүнийг бойжуулах шаардлагатай. Зөв үнэлж цэгнэж чадаж байвал өөрийгөө ч дүгнэж чадах бөгөөд ийм хүмүүс цугласан байхад ямар ч ажил саадгүй явж, байгууллага өсч хөгжинө. 

Өнөөдөр бизнесийн салбар бүр дээр маш олон компани өрсөлдөж байна. Танай компанийн онцлог, танайхыг сонгох шалтгаан гэвэл?

Бид үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүн. Хоёрт, energy solution /энержи солюшн/ буюу батерей, зай хураагуур, бүх төрлийн автомашины аккумулятор гэх мэт чиглэлээр ажилладаг. Гуравт, хөргөлт, агааржуулалтын төхөөрөмж худалдаалж, суурилуулах ажлыг гүйцэтгэдэг. Үндсэндээ бид хүний амьдралын салшгүй хэрэглээ болсон хэрэгцээг хангаж ажилладаг. 

Эдгээрээс би эрүүл мэндийн технологийн чиглэлийг онцолмоор байна. Учир нь хүмүүсийн амьдрал хувьсан өөрчлөгдөж байна. Ялангуяа ковидоос шалтгаалан амьдралын хэв маяг өөрчлөгдөж буй энэ үед нийцүүлэн Панасоник болон Фүжи-Ирёки брэндийн ус цэвэршүүлэгч, шүлтжүүлэгч аппаратын хэрэглээ өсч байгаа. Фүжи-Ирёки брэнд нь 67 жилийн түүхтэй, дэлхийд хамгийн анх массажны сандлыг үйлдвэрлэсэн  түүхтэй. Энэ бүтээгдэхүүнийг бид 2019 оноос судлаад зарим төрлийн нэмэлт функц байсан учраас тухайн компанитай нь хамтран хөгжүүлж албан ёсоор 2020 оноос эхэлж хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн.

Чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, чанартай үйлчилгээ үзүүлэх нь манай компанийн эрхэм зорилго.

Японы ус цэвэршүүлэгч төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудад чанар стандартчилал өгдөг байгууллага болох Шүлтлэг ионжуулсан усны төхөөрөмжийн холбоо  гэж бий. Панасоник болон Фүжи-Ирёки нь үүний гишүүн байгууллага. Сонирхуулахад, дээрх холбоонд дэлхийд ус шүүгч худалдаалдаг 13 компани бүртгэлтэй байдаг юм. Ус шүүгчийг онцлохыг хүссэн учир нь сүүлийн үед манай хэрэглээний буюу ундны ус нэлээд тулгамдсан асуудлуудын нэг болсон. Олон хүчин зүйлээс хамаарч бидний ундны ус зэвтэй, хлор ихтэй гэхчлэн олон асуудал дагуулж байгаа. Тэгэхээр дээрх ус шүүгч аппаратууд хүний биед хэрэггүй 17 төрлийн бодисыг цоргоны уснаас шүүгээд, улмаар шүлтжүүлж өгдгөөрөө онцлог. 

Шүлтлэг ус хүний биед ямар ач холбогдолтойг гэдгийг энгийнээр тайлбарлавал, бид хүчиллэг хүнс их хэрэглэснээс ходоодны хүчиллэг ихсэж улмаар олон өвчлөлийн эх үүсвэрийг бий болгодог. Тэгвэл шүлтлэг ус ууснаар ходоодны хүчил, шүлтний тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой болж байгаа юм. Гэхдээ 2-оос доош насны хүүхдийн хоол хүнсэнд шүлтлэг гэхээсээ цэвэршүүлсэн ус хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Ер нь энэ талаарх мэдлэг мэдээлэл, судалгааг яаж хийдэг вэ?

Би хувь хүнийхээ хувьд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт гэх мэт эрүүл амьдрахуйн хэв маягийг сонирхон судалдаг. Усны тухай, мөн ус цэвэршүүлэгчийн талаар маш их сонирхон судалж ирсэн. Энэ дагуу Америк, Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудын бүтээгдэхүүнүүдийг харьцуулан судалж үзсэн. Ингээд илүү баталгаатай, найдвартай гэдгээр нь Япон стандартыг сонгосон юм. Мэдээж бид борлуулагчдаа байгууллагынхаа сургалтын системийн дагуу сургаж, бүгдээрээ туршиж хэрэглэж үзээд, ерөнхийдөө маш нарийн судалж үзээд борлуулдаг.

bookzone
Тагууд: бизнесхариуцлагахүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
хэрэглэгч
хэрэглэгч
3 жил өмнө

Энэ компанийн хэрэглэгч байнаа, олон чанартай зүйлс авч байлаа

0
Д.Долгорсүрэн
Д.Долгорсүрэн
3 жил өмнө

Сайн байна уу хүнд хэрэгцээтэй бүтээгдэхүүн танилцуулж байгаа нь их сэтгэл нийцэж байна

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00