BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Далайд байгаа хоёр хөлөг онгоцны зураг. Зүүн талд "Импорт" гэсэн шошготой том хөлөг онгоц олон чингэлэг ачсан бол баруун талд "Экспорт" гэсэн шошготой жижиг хөлөг онгоц цөөхөн чингэлэг ачсан байна. Тэнгэр цэнхэр, цагаан үүлтэй. - Business.MN

Учиртай тоонууд: Монголын урсгал дансны алдагдал 25.3 тэрбум ам.доллар

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-11-11
  Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Энэ бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2010-2020 оныг хамруулан гаргасан тоо.

Урсгал дансны алдагдал гэдэг нь

Урсгал дансны алдагдал гэдэг нь энгийн үгээр монголчуудын гадаадад гаргаж худалдаалдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийг хассан цэвэр дүн юм. Өөрөөр хэлбэл, монголчууд юу бүтээж, валютын ямар орлого олов, юу гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлж байна вэ гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт.  Энэ үзүүлэлт (-) утгатай байна гэдэг нь бидний олж байгаа валютын орлого нь бидний гадагш нь төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг.

Залхуу байхын өртөг

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд манай улсын урсгал данс байнгын хасах яваа. Урсгал данс дотроо барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, анхдагч орлого гэсэн хэсгүүдтэй. 2014 оноос Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн том төслүүд хэрэгжиж эхэлснээр экспорт нэмэгдэж барааны данс ашигтай гардаг болсон.

Харин бидний олсон ихэнх валют үйлчилгээний данснаас буцаад гадагшаа урсдаг. Тэр дундаа тээвэр, аялал жуулчлал, нарийн мэргэжлийн үйлчилгээнд гадагш төлж байгаа мөнгө асар их. Тээвэр, зөвлөх үйлчилгээнд л гэхэд нэг тэрбум орчим ам.доллар, энэ дотроосоо тээвэрт 500 саяыг нь төлж байна. Үүний шалтгаан нь манай улсад үйлдвэрийн бааз суурь, мэргэжлийн ажиллах хүчний нөөц байхгүй, тээвэр логистикийн сүлжээ муу хөгжсөнтэй шууд холбоотой. Тиймээс гаднаас авсан зээл, хөрөнгө оруулалтаа эргээд импортын барааны худалдан авалт, гадаадын мэргэжилтнүүдийн төлбөрт өгчихдөг.

Нэг талаас дэд бүтцийн томоохон төслүүдийг гадны санхүүжилтээр хэрэгжүүлж, олон барилга байгууламж бариад байгаа харагддаг ч нөгөө талаас нарийн мэргэжлийн үйлчилгээг манай дотоодын аж ахуйн нэгжүүд олгож чадахгүй учраас гаднаас авч, 2018 онд л гэхэд нэг тэрбум ам.долларыг зөвхөн барилга, инженерийн чиглэлийн нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд гадныханд төлсөн тухай Монголбанкны тоо байна. Үйлчилгээний данс алдагдалтай байна гэдэг бол манай улсын эдийн засаг өрсөлдөх чадвараар сул байгааг илтгэнэ.

Өртэй хүн өөдлөхгүй ээ гэж!

Урсгал дансыг хасах байлгадаг дараагийн хүчин зүйл бол гадаад өр, гадаад өрийн үйлчилгээ. Азийн хөгжлийн банк 2021 оны Азийн орнуудын хөгжлийн төлөвийн тухай судалгаандаа Монголын өрийн үйлчилгээний төлбөр нь 2016-2020 онд Монголын нийт бараа үйлчилгээний орлогын 42-50 хувийг эзэлж буйг дурджээ. Нийт гадаад өрийн 70 орчим хувь нь хувийн хэвшлийнх бөгөөд энэ дотор 66 хувийг нь эзэлж буй Оюу толгойд ногдох 12 тэрбум ам.долларын өр гэсэн нэг том, бас учиртай тоо бий. Гадаад зээлийн хүүний үйлчилгээний төлбөрт сүүлийн 11 жилийн хугацаанд нийтдээ 9.5 тэрбум ам.доллар төлсөн, үүний зэрэгцээ хэмжээ нь жил бүр өссөөр 2019 онд 1.36, 2020 онд 1.32 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь экспортын орлогын 20 шахам хувь, түүн дээр зээлийн үндсэн төлбөрийг оруулбал экспортын орлогын 50 хувьд дөхөх аж.

ДНБ-тэй харьцуулвал Монголбанкны дэд ерөнхийлөгч Т.Энхтайваны ярьсанаар сүүлийн 10 жилд бид жилд ДНБ-ий 22% тэнцэх урсгал дансны алдагдалтай байгаа аж. Тиймээс урсгал дансны алдагдал нь Монгол Улсыг өрийн дарамтад оруулж байгаа гол хэргийн эзэн. Жишээлбэл, 2010-2020 оны хооронд урсгал дансны алдагдал дундажаар 2.299 ам.доллар болж, энэ хугацааны нийт алдагдлын дүн 25.3 тэрбум ам.долларт хүрч, 2020 оны эцсийн байдлаарх өрийн үлдэгдэл болох 32.4 тэрбум ам.долларын 78 хувийг бүрдүүлж байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр мэдээлэв.

Төмөр зам, шатахуун, цахилгаан

Урсгал дансны алдагдлыг бүрдүүлдэг өөр нэг үр ашиггүй үйл ажиллагаа бол нүүрсний тээвэр. Бид төмөр замаар нэг тонн нүүрсийг 9 ам.доллароор, авто машинаар 34 ам.доллароор тээвэрлэж байгаа бөгөөд зөрүү 25 ам.доллар болж байгаа юм. Гашуун-Сухайт боомтоор 20 орчим сая тонн нүүрс гаргана гэж тооцоход 500 сая ам.долларын зардал гарч байна.

Мөн бензин, шатахууны хангамж нь төсөв, төлбөрийн тэнцэлд дарамт болдог. Манай улс 2010 онд бензин, дизелийн түлш импортоор авахдаа нийтдээ 630 орчим сая ам.доллар төлж байсан бол 2020 онд 681 сая гаруй ам.доллар төлжээ.

Цахилгааны импортын төлбөр ч бас алдагдалд хамаатай. Монгол Улс жил бүр 140 орчим сая ам.долларын цахилгаан импортолдог. Үүнээс БНХАУ-аас 110 орчим сая ам.долларын цахилгаан авч, нүүрсээ машинаар тээвэрлэж, жил бүр 500 орчим сая ам.долларыг Тавантолгойгоос хил хүртэл тээврийн төлбөрт төлж байгаа нь татвар ногдох орлогыг бууруулдаг.

Дэлхийн банкнаас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар нийт 100 гаруй орны урсгал дансны тэнцлээс хамгийн их алдагдалтай эхний гурван улсын дунд Монгол Улс багтжээ. Хуучны социалист орнууд дотроо бол сүүлийн байрт явж байна.

Business.mn сайт эдийн засаг, бизнесийн салбарын асуудлуудад анализ хийх #УчиртайТоонууд буланг ажиллуулж байна

 

bookzone
Тагууд: УчиртайТоонууд

Санал болгох:

A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Өсөн нэмэгдэж буй зоосон мөнгө дээр улаан тэрэгний дүрс байрлуулсан хүн санхүүгийн өсөлтийг бэлэгддэг бөгөөд зургаан зоосны өндөр нь зүүнээс баруун тийш аажмаар нэмэгддэг. Хувь хүн, магадгүй энтрепренер, цагаан цамц өмсөж, царай нь бүрхэгдсэн байдаг нь нэргүй бизнесийн хандлагыг илэрхийлдэг. - Business.MN
Хэрэглээний үнийн өсөлт хэнд илүү мэдрэгддэг вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00