BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Melearn" лого бүхий хар юүдэнтэй цамц өмссөн хүн тоосгон хананы өмнө зогсож байна. Баруун талд нь хар дэвсгэр дээр "ТАСРАЛТГҮЙ ХӨГЖ" гэсэн үгийн хажууд "melearn" логог байрлуулсан нь бизнес эрхлэгчдийн цуцалтгүй өсөлтийг бэлэгддэг. - Business.MN

Melearn платформ салбартаа шилдэг байхад тань тусална

С.Бэрцэцэг   С.Бэрцэцэг
2022-01-14
  Ирээдүйг кодлогчид
0
Share on FacebookShare on Twitter

Компани “МЭВЭНТО” ХХК

Чиглэл: Edutech

Гүйцэтгэх захирал О.Төрмөнх

Нийгэмд төрөл бүрийн асуудал шийдлээ хүлээж байдаг бөгөөд тэдгээрийн шийдлийг тодорхойлогчид нь голдуу гарааны бизнес эрхлэгчид билээ. Тухайлбал, байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орсон энэ цагт чадварлаг ажилтан болох, өөрийгөө хөгжүүлэх, эсвэл чадварлаг ажилтан олох эрэлт хэрэгцээнд төгсгөл байхгүй. 

Тэгвэл “Мelearn” платформ хэрэглэгчдийн энэ асуудлыг шийдэх шийдлээ хэдийнээ боловсруулсан гэдгийг өөрсдийн үнэт зүйл, үйл ажиллагаа хэрэглэгчдийн үнэлэмжээрээ харуулж байна. Үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ч Монголын хамгийн анхны цогц онлайн сургалтын платформ гэдгээрээ зах зээлд танигджээ.

“Melearn”-ий хэрэглэгчдэд санал болгож буй сургалтууд инновацлаг, өнгө шийдэл, төрх байдлаараа хэрэглэгчдийн хандалтыг татаж, хандлагыг өөрчилж байгаа нь залуус бие даан суралцаж боловсрол, ур чадварыг хаанаас ч сурах нөхцөлөөр хангаж, өнөөгийн нийгэмд дэвшилт болж байна.

 “Melearn” нь анх Сократус Стартап Студиогийн гарааны компанийг бойжуулах системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрт хамрагдаж эхлэлийн хөрөнгө оруулалт татаж, бизнесийн системийг бүтээх аянаа эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн онд мэдээлэл технологийн чиглэлээр 10 жилийн туршлагатай ICT групп өсөлтийн шатанд нь дэмжиж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь нэгдүгээрт “Melearn”-ий бизнес загвар оновчтой, хоёрдугаарт нийгмийн маш том хэрэгцээ байгаа гэдгийг харуулж байна.

ICT групп “Меlearn”-ийг өсөлтийн шатанд нь дэмжиж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

20 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын болоод олон улсын зөвлөх, багш нар болон контент бүтээгчдийг эгнээндээ нэгтгэж технологийн дэвшлийг ашиглан дэлхийн зах зээлд гарахаар “Social Learning Platform” (SLP)-ийг хөгжүүлж байна.  Хоёр жилийн хугацаанд нийт 50 гаруй шинэчлэлт, сайжруулалтыг хийснээр Melearn нь V3.0 Social Learning Platform-г бий болгожээ. Энэ хугацаанд контент бүтээгч болон бусад төрлийн 200 орчим багшийг нэгтгэж давтагдсан тоогоор 20 сая хандалтыг цуглуулж, 100 мянган хэрэглэгчтэй болсон. Түүнчлэн 4127 сургалт, подкаст, нийтлэл, пост олон нийтэд түгээсэн байна. Мөн албан байгууллага, хамт олноороо суралцах багцыг ч “Меlearn” санал болгож байна.

 “Меlearn”-ний хэрэглэгчид Facebook, LinkedIn, Instagram зэрэг олон нийтийн сүлжээний платформуудтай төстэй байдлаар, гэхдээ зөвхөн мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн контентыг цаг алдалгүй хүлээж авах, солилцох боломжтой. Premium хэрэглэгчдийн “Melearn” нь Facebook, Instagram шиг newsfeed хэсэгтэй, салбарын шилдэг контент бүтээгчид, экспертүүдийг follow хийж, тэдний сургалт, контентыг цаг алдалгүй авна. Мөн сургалтаас гадна дэлхийн шилдэг номуудын аудио хураангуй, подкаст, нийтлэлүүдийг нэг дороос уншина. Өөрт хэрэгтэй контентыг нэг дор авдаг байх нь мэдээллийн эмх замбараагүй урсгал бүхий нийгэмд цаг хугацаа, зардал хэмнэнэ.

Тэд цэгцтэй, системтэй үйл ажиллагаанд суурилж чанартай гүйцэтгэлд төвлөрч, чадварлаг мэргэжилтнээр багаа тэлж манлайлж ажилладаг. Тэдний зорилго бол дэлхийн мэргэжилтнүүдийг салбарынхаа түүчээлэгч нь байхад туслах юм.

www.melearn.mn
Melearn апп татах:
Андройд апп татах: https://appurl.io/lPDQ3b5k9
IOS апп татах: https://apple.co/3cBm3d
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: боловсролДижитал шилжилтстарт аптехнологиэнтрепренер

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
С.Бэрцэцэг

С.Бэрцэцэг

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00