BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт хар үстэй эмэгтэй хоосон чулуун гудамжны голд завилан суугаад тод цэнхэр зөөврийн компьютер дээр ажиллаж байна. Дур булаам барилгуудаар хүрээлэгдсэн гудамж нь түүний энтрепренерийн дүрийг илтгэнэ. Бага зэрэг үүлэрхэг тэнгэрийн дор цасан оргилтой өндөр уулс цаагуур зогсоно. - Business.MN

Цахим нүүдэлчид эдийн засагт хэрхэн эергээр нөлөөлдөг вэ?

Гаднын жуулчдыг, тэр дундаа ажлын байртайгаа ирдэг цахим нүүдэлчдийн орон болбол бүтээлч оролдлого нь эдийн засагт дэмтэй.

Х.Эрдэнэзаяа   Х.Эрдэнэзаяа
2022-03-23
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Хаа нэг кофе шопод нөүтбүүкнийхээ ард сүүх хүнийг хараад  “Цахим ертөнцөөр аялж яваа биз” гэж боддог. Тэдний ихэнх нь өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний төлөөлөл. Цар тахал хүн төрөлхтний амьдрах орчин, хэв маяг, ажлын байрны талаарх ойлголтыг өөрчилсөн. Найдвартай Wi-Fi-тай л бол кофе шоп,  хостел, наран шарлагын газраас ч ажиллаж, бизнес эрхэлдэг digital nomads буюу цахим нүүдэлчид тренд болж байна. 

Зайнаас ажиллах болсноор томоохон компаниуд эрчим хүч цахилгаан, нийтийн хоолны урсгал зардлаа бууруулж жил бүр 1.7 тэрбум евро хэмнэдэг. “McKinsey”-ийн судалгаагаар оффисын ажилтнуудын 20 орчим хувь нь ажлын бүтээмжээ алдалгүйгээр долоо хоногт 3-5 өдөр албан тасалгаанаас гадуур ажиллах боломжтой аж. Ялангуяа дизайнер, сэтгүүлч, программист, бизнесийн шинжээч нар онлайн ажлын горимд  шилжиж, цахим нүүдэлчдийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн. Хүсэл мөрөөдлөөрөө нүүдэлчин болсон  35 сая гаруй хүн жил бүр 787 тэрбум ам.долларыг энэ амьдралын хэв маягтаа зарцуулдаг. Тэд тив дамнан аялж, цаг заваа зохицуулж, алсын хараагаа тэлэн, шинэ танилуудтай болдог. 

Цахим нүүдэлчдийн анхдагч, АНУ-ын чөлөөт зохиолч,  зөвлөх Стив Робертс 1983 онд 22 мянга гаруй километр замыг туулан эх орноороо аялжээ. Тэрээр аяллынхаа хугацаанд ажлаа завсардалгүй бүтээлээ туурвисан юм. Робертс унадаг дугуйгаа нарны эрчим хүчээр цэнэглэдэг интернетэд холбох модем, байршил заагчаар тоноглосон байв. Түүний дараа үе болох Японы Цугио Макимото “Дижитал нүүдэлчин” номоо 1997 онд хэвлүүлж “Арван жилийн дараа хүмүүс газарзүйн саад тотгорыг анзаарахаа больж, ажлын эрх чөлөөг мэдэрнэ” гэжээ. 

2030 онд манай гаргийн цахим нүүдэлчид нэг тэрбумд хүрнэ.

Нэгэн цагт хачирхалтай мэт байсан үзэл санаа өдгөө бидэнд сонин санагдахаа больсон. 2030 онд манай гаргийн цахим нүүдэлчид нэг тэрбумд хүрнэ. Аюулгүй байдал, амьдралын өртөг бага улс, олны хөлөөс хол тав тухтай орчин руу тэд тэмүүлдэг. Зарим цахим нүүдэлчин тусгайлан тоноглосон, зөөврийн байшин шиг харагддаг автомашиндаа оффислож байна. Ийм нүүдэлчдийг ван лайферс, “фургоны оршин суугчид” гэж нэрлэдэг. Дугуйтай албан тасалгаануудыг тохижуулахад 107 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд “BMW X7”автомашины зах зээлийн үнэ юм. Тиймээс автомашин үйлдвэрлэгч нар дижитал нүүдэлчдэд зориулсан явдаг оффисын төслүүдийг сонирхож, судалж эхэлжээ. “Ниссан”  компани хотын хөдөлгөөнд тохиромжтой жижиг оврын фургоны загвараа танилцуулсан. “Caravan NV350” загварыг ухаалаг гар утасны программ ашиглан  өргөтгөх боломжтой оффисын зориулалтай фургон юм. Мөн “Мерседес” компани цахим нүүдэлчдэд зориулан “VanTourer” микроавтобусаа худалдаанд гаргажээ. 

Цахим нүүдэлчдэд хамгийн ээлтэй 25 улс. Эх сурвалж: traveldailynews.com

Шинэ үеийн нүүдлийн амьдралд анхаарах ёстой зүйлс бий. Цагийн бүсийн зөрүүнээс түншүүд болон үйлчлүүлэгчтэйгээ харилцахад бэрхшээлтэй тул ажил, амралтаа тэнцвэржүүлж, хуваарийг боловсруулж, зохицуулдаг. Очсон орныхоо хууль дүрэм, онцлогийг судал. Жишээлбэл, Герман улсад ням гарагт дэлгүүр ажилладаггүй. Зарим оронд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хориглодог. Тухайлбал, “WhatsApp” дуудлагыг АНЭУ-д хориглодог. 

Монгол Улс дижитал нүүдэлчдийг татах боломжтой

Дэлхийн 20 гаруй улс татварын орлогоо нэмэх, орон нутгийн бизнесээ дэмжих хүрээнд ажил, аяллын энэ хэлбэрийг дэмждэг. Их Британийн “Travel Daily News” сэтгүүл дижитал нүүдэлчдэд ээлтэй, таатай нөхцөл санал болгодог 25 орныг эрэмбэлжээ. Жагсаалтыг wi-fi-ийн хамрах хүрээ, шатахууны үнэ, тээврийн хэрэгсэл, өдөр тутмын  хоолны зардал, гэмт хэргийн гаралт, автозамын чанар, тэр байтугай хур тунадастай өдрүүд зэрэг үзүүлэлтийг харгалздаг байна.  Энэ жагсаалтад Монголтой газар зүй, уур амьсгалын төстэй нөхцөлтэй Казахстан улс багтжээ. 

Дижитал нүүдэлчдийн дунд хамгийн эрэлттэй орон бол АНЭУ, Герман, Гүрж, Хорват, Чех, Португал.  Мэдээж  дижитал ажлын байрууд элбэг биш. Ажил олгогч нар долоо хоногийн тодорхой хэдэн өдөр оффист ажиллахыг шаарддаг. “Apple”, “Google” зайнаас ажилладаг ажилтнуудынхаа цалинг хасдаг аж. Гэхдээ энэ уян хатан байдал ковидын дараа шинэ амьдралын хэв маягийг эрэлхийлж буй дижитал ажиллах хүчийг татах боломж нээсэн. 

Улс орнууд энэ чиг хандлагыг анзаарч, цахим нүүдэлчдийг татахаар өрсөлдөж эхэллээ. Итали улс тодорхой бүс нутагт суурьшигчдад жилийн хугацаанд 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Испанид хувиараа хөдөлмөр эрхлэх виз санал болгож байна. Түүнчлэн  Эстонид очилгүйгээр тус улсад бизнес эрхэлдэг цахим оршин суугчид ч бий. Хорват, Норвеги, Мальта, Гүрж, Дубай визийн хөнгөлөлтөөрөө дижитал нүүдэлчдийг соронз мэт татдаг. Норвеги улс Хойд туйлын тойрог дахь алслагдсан Свалбард арал дээр амьдрах хүсэлтэй ажилчдад насан туршийн виз олгодог. 

Эдгээр орны нэгэн адил Монгол Улс цахим нүүдэлчдийг татах боломжтой. Тусгаар тогтносон улсуудаас хүн амын нягтаршил хамгийн бага, дэлхийд хосгүй жинхэнэ нүүдэлчин соёлтой ард түмэн. Тал хээрийн экосистемээс эхлээд жуулчдын анхаарал татдаг ландшафттай. Зуны улиралд аялахад хамгийн тохиромжтой, аюулгүй орнуудын нэг. Нэмж дурдахад, Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Хэрэв монголчууд Израилийн вакцинжуулалтын түвшинд хүрч чадвал Их Британийн “ногоон” жагсаалтад багтаж магадгүй. Улаанбаатараас Сөүл, Токио, Бээжин, Истанбул, Франкфурт, Москвагийн чиглэлд шууд нислэгтэй. Азид суурилсан дижитал ажил хийхэд хамгийн тохиромжтой цагийн бүсэд байрладаг. 

Монгол Улс үүрэн сүлжээний хурдаар 112, суурин өргөн зурвасын хурдаар 85 дугаарт бичигддэг.

Гэхдээ цахим нүүдэлчдийг татахыг хүсвэл Монголын Засгийн газарт шийдвэрлэх шаардлагатай архаг сэдэв олон бий. Ил тод харагдаж байгаа бэрхшээл болох Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын талаар дэлхийн хэвлэлүүд тогтмол мэдээлдэг. Зайлшгүй анхаарал хандуулах асуудал бол цахилгааны сүлжээ. Улаанбаатарт цахилгаан хязгаарласнаас дижитал эдийн засагт саад болдог. Эрчим хүчний сүлжээг сэргээн сайжруулахад их хэмжээний төсөв зарцуулна. Мөн Монгол Улс интернэт тааруу хөгжсөн бөгөөд үүрэн сүлжээний хурдаар 112, суурин өргөн зурвасын хурдаар 85 дугаарт бичигддэг. 

Цахим нүүдэлчид ба Монгол Улс

Өвлийн тэсгим хүйтнээс халширсан дижитал нүүдэлчид Монголд жилийн турш амьдрах магадлал бага. Засгийн газраас аялал жуулчлалын орон болох зорилго дэвшүүлсэн. Эрх баригчид ковидын дараах  аялал жуулчлалын эдийн засгийг сэргээх бүтээлч арга замыг эрэлхийлэх нь чухал. Монголын аялал жуулчлалын операторууд одоо тодорхойгүй байдалд байна. Тэд тахал дуусахыг хүлээх зуур өөр ажил хийж байгаа нь нууц биш. Зорилтот улс орнуудтай визгүй зорчих талаар хэлэлцээр хийх, визний зардлыг бууруулах, хугацаа сунгах, дижитал нүүдэлчдэд зориулсан шинэ ангиллыг нэвтрүүлэх зэрэг ухаалаг маркетинг нэвтрүүлбэл жуулчдыг татаж чадна. Гаднын жуулчдыг, тэр дундаа ажлын байртайгаа ирдэг цахим нүүдэлчдийн орон болбол бүтээлч оролдлого нь эдийн засагт дэмтэй.

bookzone
Тагууд: Дижитал шилжилтзайнаас ажиллаххүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Х.Эрдэнэзаяа

Х.Эрдэнэзаяа

Business.mn-ий нийтлэлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00