Үүлэн дундах өрсөлдөөн улам ширүүсч, технологийн томоохон компаниуд ийш хөрөнгө, хүч харамгүй зарцуулж, голлох бизнесээ болгон хөгжүүлэх болсон нь саяхнаас эхтэй. Amazon, Microsoft, Google, IBM зэрэг бидэнд хэдийнэ танил болсон компаниудын ил, далд өрсөлдөөн үүлэн технологийн хөгжлийг үлэмж ахиулсан бол дэлхийн өнцөг булан бүрт суугаа олон зуун мянган хэрэглэгчийнх нь хувьд харин тун завшаантай хэрэг болж, улам боловсронгуй бүтээгдэхүүнийг уян хатан нөхцөлтэйгөөр ашиглах боломж бүрдсээр байгаа. Жил ирэх тусам технологийн шинэ тутам ойлголтууд бий болж, дэлхий ертөнц бидний төсөөлөөгүй хурдаар өөрчлөгдөх болсон нь дижитал эриний гол онцлог. Энэ ч утгаараа хэдхэн жилийн дотор уламжлалт бизнесүүдийн заримыг ухаарч ч амжаагүй байхад “үүлэн технологи бол ирээдүй” гэдгийг олж харсан овсгоотой нэг хэсэг нь зах зээлд байр сууриа баттай эзэгнэж амжсан юм.
Microsoft гэхэд л Azure үйлчилгээгээ Amazon -оос хожимдож зах зээлд танилцуулсан ч тус компанийн 38 хувийг дангаар эзэлдэг бизнес болоход төдийлэн саад учраагүй зэргээс үзэхэд үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүн хэр их хүчээ авсныг багцаалж болохоор. Энэ бүхний хажуугаар Ковид-19 цар тахал дэгдсэн нь цаашид ч өсөх нь тодорхой байсан үүлэн технологийн эрэлт хэрэгцээг бүр ч эрчимжүүлж орхисон билээ.
Mogul Service and Support компани Microsoft корпорацийн Монгол дахь хамгийн том нийлүүлэгч бөгөөд хэрэглэгчдэд зөвхөн үндсэн бизнестээ төвлөрөх боломжийг олгодог.
Монголчууд ч тойргийн гадна үлдэлгүй, “хавтгай” дэлхийн үр өгөөжийг боломжийн түвшинд хүртэж, шинэ технологитой цаг тухайд нь танилцаж, хэрэглэх болсон. Үүнд мэдээж хэрэг дотоодын технологийн компаниудын хүчин зүтгэл, нөлөө их. Тэдгээр компанийн нэг бол Mogul Service and Support. Нэрнээс нь л ямар чиглэлээр ажилладгийг таамаглаж болохуйц тус компани үүлэн технологид суурилсан хамгийн шинэлэг, цогц, уян хатан үйлчилгээ үзүүлдгээрээ олон жилийн турш харилцагчдынхаа итгэлийг хүлээсээр иржээ. Microsoft корпорацийн Монгол дахь хамгийн том нийлүүлэгч гэдгээрээ онцлог бөгөөд MV клауд камерын үйлчилгээ, Microsoft 365 программ, Microsoft Azure үүлэн технологийн цогц үйлчилгээ, мэдээлэл технологийн төрөл бүрийн аутсорсинг үйлчилгээ, оффисын хэвлэлтийн ухаалаг менежментийн систем зэрэг үйлчилгээнд төвлөрдөг. Тэдний гол зорилго бол “Та үндсэн бизнестээ төвлөр. Харин мэдээлэл технологийн бусад бүх асуудлаа бидэнд даатга” гэх богино мессэж юм.
Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах бус хэрэглэгчдээ давхар сургах, хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ хэв маягт хялбар, үр дүнтэй шилжих, илүү хүртээмжтэй байхад анхаарч, тулж ажилладаг. 2019 болон 2021 онд Microsoft Partner of the Year шагнал хүртсэн нь ч үүнтэй холбоотой. Уг шагналыг хэрэглэгчдийн дижитал аялал, үүлэн технологид шилжих үйл явцыг хэрхэн дэмжиж ажилласан, хөгжүүлэлтийг хэр амжилттай хийсэн, хэр хэмжээний үнэ цэнтэй үйлчилгээ үзүүлсэн зэргийг харгалзан Microsoft корпорациас олгодог. Энэ жил ч мөн Mogul Service and Support компанийн хамт олон уг шагналыг дахин хүртэж, үйлчилгээний чанар, стандартаа бататгахын тулд хичээж байгаагаа дуулгасан юм.
Тухайн компанийн онцлогт тулгуурлан үндсэн системээ хөгжүүлж, өөр хаана ч байхгүй цор ганц бүтээгдэхүүнийг бий болгосноор хэмнэлт, үр дүнг дагуулдаг.
Зайнаас ажиллах талаар ойлголт, туршлагыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хангалттай шингээж авсан ч, ингэж ажиллахад дутагдалтай зүйлс ч мөн байгааг анзаарч амжсан. Товчхондоо, байгууллагын үйл ажиллагаа, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж, зайнаас ажиллахад хүндрэлтэй талууд тулгардаг. Гарын үсэг зуруулах, зөвшөөрөл шаардах зэрэг хэн нэгнээс хамаарах бичиг цаасны ажил, газар, хэлтэс, албууд тус тусын өөр системүүд ашигладгаас уялдаж, хоршиж ажиллаж чадахгүй байх зэрэг асуудал үүсдэг нь танд магадгүй танил сонсогдож байж мэднэ. Тэгвэл оффист, цаасан дээр өрнөдөг бүх ажлыг үүлэн технологид суурилсан орчинд ч ялгаагүй өрнүүлэх боломжтой гэж технологийн салбарынхан үзэх болсноор Modern workplace буюу ‘орчин үеийн ажлын байр’ -ны талаарх ойлголт бий болжээ. Энэ нь зайнаас ажиллах гэдгээс ч илүү өргөн хэмжээний ойлголт. Өөрөөр хэлбэл, зайнаас ажиллахад үүсдэг бэрхшээлийг шийдэж, үгүй болгоход чиглэсэн шийдлүүдийг цогцлоож, ‘орчин үеийн ажлын байр’ -ыг бүрэн утгаар бий болгох технологийн дэвшлүүдийн тухай ярьж байна гэсэн үг. Нэг үгээр, үүлэн орчинд бүрэн шилжин ажиллах тухай ч гэж ойлгож болно. ‘Орчин үеийн ажлын байр’ -ыг бий болгож чадсан компаниуд нэгт, ажилтнууд нь хаанаас ч ажиллахад саад бэрхшээлгүй, хоёрт, алба, хэлтэс, ажил, үүргийн зөрүүгээс үүсэх аливаа хүндрэлийг бүрэн арилгасан, гуравт, үүлэн орчинд бүрэн шилжин ажиллахад тухайн компани соёлын хувьд уялдаж, бэлтгэгдсэн байдаг зэрэг онцлогтой.
“Бид харилцагчдаа зах зээлд урт хугацаанд оршин тогтноход тусалж, хамгийн сайн түнш, зөвлөх байхыг зорьдог. Мөн бидний гол давуу тал бол тогтвортой үнийн бодлого. Хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийн хувьд мэдээж номер нэг”.
Mogul Service and Support компани энэ чиглэлээр тэргүүлж, хамгийн их анхаарал хандуулж буй Microsoft –ийн шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж буй. Ингэхдээ тухайн компанид шаардлагатай хэрэгцээг тодорхойлж, үйл ажиллагааны онцлогт нь тулгуурлан үндсэн системдээ нэмэлт хөгжүүлэлт, өөрчлөлт хийх замаар өөр хаана ч байхгүй бүтээгдэхүүнийг бүтээж чаддаг онцлогтой. Энэ чиглэлээр албан бичиг, төлбөр хүсэх, ажил хуваарилах, даалгах, машин дуудлагын систем, гэрээний сан зэрэг бичил менежмент шаардсан ажлуудыг автоматжуулсан бэлэн бүтээгдэхүүн ч тэдэнд бий. Low code ашигладаг учраас илүү уян хатан бүтэцтэй, өөрчлөлт хурдан хийх боломжтой, Microsoft -ийн Power Apps -д суурилсан автоматжуулалт хийдэг тул найдвартай, хялбар байдлаараа ялгардаг.
Хамгийн гол нь эдгээр технологийг ашигласнаар хүн бүрийн ярьдаг цаг хугацааны хэмнэлт, өндөр үр дүн зэрэг зэрэг ирдэг. Энэ үр дүнг мэдэрсэн учраас жижиг, дундаас эхлээд Монголын томоохон компаниуд, олон улсын байгууллагууд Mogul Service and Support -ийн үйлчилгээг сонгох болжээ. Үйлчилгээ авсан байгууллага эргэн холбогдож, байнгын хэрэглэгч болох нь ч түгээмэл аж. “Дийлэнх байгууллага Microsoft -ийн програмууд ашигладаг учраас манай үйлчилгээтэй интеграц хийхэд хялбар, хоорондоо сайн уялддагаас гадна дата хадгалах, ашиглах боломжийг ч хялбар, нээлттэй болгодог.” хэмээн тус компанийн Бизнес хөгжил, борлуулалтын газрын дарга А.Тэнгисболд энэ талаар хэлж байна.
Олон байгууллагатай урт хугацааны гэрээтэй ажиллаж, тогтмол өсөлт үзүүлж буй Azure -ийн нөлөөгөөр бизнесээ тэлэх болсон Microsoft компанийн жишгээр Mogul Service and Support -ийнхон ч мөн харилцагчидтайгаа урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахыг чухалчилдаг. “Бид харилцагчдаа зах зээлд урт хугацаанд оршин тогтноход тусалж, хамгийн сайн түнш, зөвлөх байхыг зорьдог. Мөн бидний гол давуу тал бол тогтвортой үнийн бодлого. Хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийн хувьд мэдээж номер нэг” хэмээн А.Тэнгисболд онцоллоо.
‘Орчин үеийн ажлын байр’ -ыг бий болгож чадсан компаниуд нэгт, ажилтнууд нь хаанаас ч ажиллахад саад бэрхшээлгүй, хоёрт, алба, хэлтэс, ажил, үүргийн зөрүүгээс үүсэх аливаа хүндрэлийг бүрэн арилгасан, гуравт, үүлэн орчинд бүрэн шилжин ажиллахад тухайн компани соёлын хувьд уялдаж, бэлтгэгдсэн байдаг зэрэг онцлогтой.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа үүлэн технологид суурилсан мэргэжлийн үйлчилгээг хүргэсээр ирсэн Mogul Service and Support компанийн баг хамт олны дийлэнх хэсгийг бүрдүүлдэг инженер, техникийн ажилтнуудын хувьд Microsoft, HP, Dell, Oracle -ийн сертификаттай мэргэшсэн боловсон хүчин бөгөөд дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлдэг. Ирэх жилүүдэд тэд үүлэн технологи болон Microsoft 365 -тай холбогдох үйлчилгээнүүдийнхээ багтаамжийг хэд дахин тэлэхээр төлөвлөж байна. Ковид-19 -ийн үеэр ч үүлэн технологи, лицензд суурилсан үйлчилгээ нь хамгийн өндөр өсөлт үзүүлснийг онцлох хэрэгтэй.
Хэрэглэгчдээ илүү өргөн боломжоор хангахын тулд тэд дахин нэг том алхам хийж буй нь өөрийн гэсэн дата төв байгуулах ажил. Хүчин чадлын хувьд Монголд олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй хамгийн шилдэг дата төв байх бол тасралтгүй, найдвартай ажиллагааны хувьд цахилгааны гурван ч томоохон дэд бүтэцтэй холбогдсон байхаар шийджээ. Microsoft -ийн Azure болон үүлэн технологид суурилсан бусад дэвшилтэт үйлчилгээг бүрэн ашиглах, нэмэлт функцуудын үр ашгийг хүртэх боломжийг энэ дата төв нээж буй. Дотооддоо ийм дата төвтэй болсноор датагаа зөвхөн хилийн зурвас дотор хадгалах шаардлагатай байдаг төрийн байгууллага, агентлагуудын хувьд үйл ажиллагаагаа автоматжуулах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж ч давхар бий болох юм. Өөрөөр хэлбэл, байгууллагууд үүлэн технологид шилжиж, дижитал аялалд гарахад туслах бэлтгэл ажил бүхий л талаар хангагдаад байна.