Орчин үед хамгийн их хувьсан өөрчлөгдөж буй салбаруудын нэг бол хөдөлмөрийн зах зээл. Ажлын байр хүндээ улам бүр ээлтэй болж, шинэ үеийн залуучуудын хүлээлт өөрчлөгдөж, технологийн дэвшил, цар тахал өөрлөлтийн давалгааг улам хүчтэй болгов. Энэхүү контекстийн хүрээнд Нито Тек компаниас GOOD “WORKPLACE AWARDS 2022” арга хэмжээг 2022.5.12-ны 10 цагт Шангри-Ла хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энд ажлын байранд гарч буй өөрчлөлт, ажил олгогчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шалгарсан туршлага зэргийг хуваалцах, дотоодын зах зээлд үүсээд буй хөдөлмөрийн зах зээлийн асуудал, түүний шийдлийн талаар ярилцаж ажил олгогч болон ажилтанд нээлттэйгээр хэлэлцүүлнэ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалайг подкастдаа урьж хөдөлмөрийн зах зээлд гарч буй гол өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа.
Эвентийн үеэр цар тахлын хүнд нөхцөлд үйл ажиллагаагаараа манлайлан ажилласан, Монголын эдийн засгийн томоохон тулгуур багануудын нэг болон амжилттай ажиллаж байгаа, байгууллагын удирдлагын менежмент, соёлоороо нийгэмд шинэ жишиг тогтоож буй компани, хамт олныг доорх 14 төрөлд өрсөлдүүлэн, нээлттэй, хараат бус шүүгчдийн тусламжтайгаар шалгаруулах болно.
Зочин: Б.Мөнхдалай. “Nito Tech” компанийн гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
—————————————————————————————————————————–
Өргөдөл илгээх бол энд дарна уу.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022.04.27, 17 цаг
Хэрэгтэй шинэ мэдээлэл түгээдэг баярлалаа