BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр костюм өмссөн хэд хэдэн дүрүүд нэг зүг рүү чиглэн нэг эгнээнд алхаж буй дүрслэл. Улаан костюм өмссөн нэг дүр нь эсрэг чиглэлд алхаж, бие даасан байдал, үл нийцэх байдлыг илэрхийлдэг бөгөөд энэ нь бизнесийн хэм хэмжээг эсэргүүцсэн энтрепренерийн зүйрлэл юм. - Business.MN

Үнэ цэнтэй ажил олгогч, ажилтан байхын тулд юу хэрэгтэй вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-08-10
  Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Good Workplace Awards, New Work Summit 2022” арга хэмжээг Нитотех ХХК-иас зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний хэлэлцүүлгийн үеэр тавигдсан нэг чухал асуулт нь хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн үнэ цэнтэй ажил олгогч эсвэл ажилтан болох вэ гэдэг асуулт байв. Үүний хариулт нь ажлын байр их байгаа ч шаардлага хангах ур чадвартай ажилтан ховор байгаа манай нийгмийн нэг том асуудлын тайлал юм.

Үнэ цэнтэй ажил олгогч байхын тулд …

Ур чадвартай ажил хайгчийг татах нэгэн чухал хүчин зүйл нь байгууллагын соёл байдаг. Хэлэлцүүлэгт оролцсон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко цар тахлын үеэр гадаадаас Монголдоо эргэж ирсэн 14 000 хүнээс авсан судалгаан дээр тулгуурлан дээрх сэдвийг хөндсөн юм. Уг судалгааны хүрээнд “Монголд ажилд ороход цалингаас гадна юу чухал вэ?” гэж асуухад олонх нь ажлын орчны уур амьсгал, компанийн соёл гэж хариулжээ. Гадаадад, ялангуяа хөгжингүй орнуудад ажиллаж байгаад эх орондоо ирж буй хүмүүс тухайн газрынхаа бизнесийн соёл, бас мэдлэг, инновацыг тээж ирдэг. Тэгэхээр гадаадад ажиллаж байсан, шаардлагатай ур чадвар эзэмшсэн хүмүүсийг татахын тулд байгууллагын соёлдоо анхаарах хэрэгтэй гэсэн үг. Эс бөгөөс ур чадвараа зохих байдлаар үнэлүүлж чадаагүй, таагүй уур амьсгалд ажиллаж буй хүмүүсийн эцсийн сонголт нь Монголоос явах байдаг. 

Нөгөө талаас жил бүр эх орон руугаа хагас тэрбум ам.долларын шилжүүлэг хийдэг гадаадын монголчуудын мэдлэг, туршлага, харилцаа холбоог ашиглахын тулд заавал Монголд авчрах шаардлагагүй гэдгийг Виктор Лутенко онцолж байлаа. Түүнийхээр мэдээллийн технологи хөгжсөн учраас Монголын ажиллах хүчин зөвхөн Монголд биш, монгол хүн амьдарч байгаа газар болгонд байгаа гэж хэлсэн нь ажил арга хэмжээнд оролцогчдын хувьд шинэлэг санаа байв. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч буй монголчууд зайнаас улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой. Гол нь тэдний мэдлэг, чадварыг дайчлах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй аж.

Боловсролын зорилго бол компаниуд, цаашлаад улс орон өрсөлдөх чадвартай байхад шаардлагатай мэдлэг, ур чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх

Яг үүнтэй ижил зарчмаар Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийн мэдлэг, ур чадварыг орон нутгийн хөгжилд дайчилж болно. Тухайлбал, эндхийн чадварлаг багш, эмч нар заавал орон нутагт очиж амьдрахгүйгээр маш их зүйл өгч чадна гэдгийг Виктор Лутенко хэллээ. 

Үнэ цэнтэй ажил олгогч байхын тулд бизнесийн байгууллагууд боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан дэлгэрүүллээ. Сайн ажилтныг булаацалдах нь ихэссэн өнөөгийн нөхцөл ирээдүйд манай улс дотоодоосоо ажиллах хүчнээ хангах боломжгүй байдалд хүргэх эрсдэлтэй учир бизнест ямар хүмүүс хэрэгтэй, яаж сургавал үр дүнтэй вэ гэдэг дээр компаниуд өөрсдөө гардан оролцох шаардлагатай аж. Нэг талаас компаниуд ингэж оролцдоггүй, нөгөө талаас боловсролын байгууллага компаниудад хэрэгтэй хүнийг бэлдэж чадахгүй байгаа болохоор чанаргүй төгсөгчид ажил олгогчдод гологддог. Барууны орнууд, тухайлбал Германд байдагтай адил оюутнууд суралцангаа компани дээр цалинтай дадлагажиж, шаардлагатай чадамжид суралцдаг жишгийг Монголд төлөвшүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр манай улсад компанийн захирал оюутнууд дээр очоод бизнесийнхээ алсын харааг тайлбарлаж, суралцагчдаас юу хүлээж буйгаа тайлбарладаг практик байхгүй. 

Энэ өнцгөөс авч үзвэл боловсролын зорилго бол компаниуд, цаашлаад улс орон өрсөлдөх чадвартай байхад шаардлагатай мэдлэг, ур чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх гэдгийг Б.Жавхлан онцолж байв. Өөрөөр хэлбэл, онолын мэдлэгтэй байлаа гээд бүтээмжтэй ажиллана гэсэн үг биш. 2018 онд төгсөгчдийн дунд хийсэн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас харахад ч Монголын их, дээд сургуулийн төгсөгчид хөдөлмөрийн харилцаанд шаардагдах ур чадварыг эзэмшихдээ 65 хувь нь ажлын байрандаа, 35.0 хувь нь суралцаж байх хугацаандаа гэж дүгнэсэн байна.

Үнэ цэнтэй ажилтан байхын тулд …

Виктор Лутенко хэрэв тухайн хүн 20 нас хүрчхээд өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд бэлдэж чадаагүй байвал хожимдсон гэсэн үг гэж хэлэв. Тэрээр идэвхтэй, санаачилгатай, ажил хэрэгч байж, өөрийгөө хөгжүүлэх замаар өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Капитрон банкны байгууллагын хөгжил, хүний нөөцийн газрын захирал Ч.Халиуны хувьд хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй төгсөгчид өөрийн амьдралын зорилго, үнэт зүйлсийг сайн ойлгож, юу хийж чадахаа тодорхойлох шаардлагатай гэдгийг ярилаа. Учир нь карьераа төлөвлөж, юун дээр төвлөрөхөө сайн мэддэг хүн үнэ цэнтэй ажилтан байж чаддаг. Харин Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан сурагч, оюутан байхаасаа сайн дурын ажлууд хийж үзэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Яагаад гэвэл сайн дурын ажлууд маш их туршлага өгч, төрөл бүрийн ур чадварт сургадаг.  

Амжилттай карьер хийнэ гэдэг таашаал өгч, аз жаргалтай болгодог тэр л ажлаа олж хийхийг хэлнэ.

Хэдийгээр уг арга хэмжээнд оролцоогүй ч мэргэшсэн боловсролын салбарт олон жил ажиллаж байгаа, эдүгээ Герман улсад амьдардаг Түвд агентлагийн захирал Т.Болдгэрэл үнэ цэнтэй ажилтан байх тухайд Business.mn подкастад оролцохдоо хэлсэн санааг дурдах ёстой болов уу. Хүүхдэд боловсрол олгоно гэдэг зөвхөн сургуулийн ажил биш, эцэг эхчүүдийн оролцоо байх ёстой. Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдэд хөдөлмөрийн утга учрыг зөв ойлгуулах нь оролцооны чухал хэлбэр. 

Хөдөлмөр бол хүсэл, мөрөөдөлдөө хүрэх гол арга хэрэгсэл бөгөөд ажил хийнэ гэдэг нь амь зуухын нэр биш юм. Хэрэв эцэг, эхчүүд амжилт гэдгийг баяжих эсвэл дарга, менежер болох гэж ойлгуулбал тухайн хүүхдийн хөдөлмөрт хандах хандлага эхнээсээ буруу тогтоно. Хэдийгээр санхүүгийн  эрх чөлөөнд хүрэх, тодорхой эрх мэдэлтэй болох нь хүний амьдралын зайлшгүй хэсэг ч гол зорилго нь биш юм. Амжилттай карьер хийнэ гэдэг таашаал өгч, аз жаргалтай болгодог тэр л ажлаа олж хийхийг хэлнэ гэж Т.Болдгэрэл онцолж байв. Өөрөөр хэлбэл, зорилго мөрөөдлөө ухамсарласан, дуртай зүйлдээ мэргэшиж яваа хүн хамгийн үнэ цэнтэй ажилтан болдог.

bookzone
Тагууд: ажил олгогчажилтанажлын байр

Санал болгох:

A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00