BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ажил хэрэгч хувцастай хоёр эрэгтэй янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон микрофоноор хүрээлэгдсэн хурлын ширээний ард сууж байна. Баруун талын хүн, энтрепренер, ярьж байхдаа зүүн гараараа дохио өгдөг. Цаана нь хэд хэдэн хүн чанга яригчдад анхаарал хандуулж байна. - Business.MN

Ж.Ганбат: Урьдчилгаа авч нүүрс нийлүүлэхгүй

Ж.Батзул   Ж.Батзул
2022-11-11
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын иргэн бүрт нэг сая төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний 1072 ширхэг
хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” ХК олгосон. Иргэдэд хувьцааг олгосноор тэд
компанийн үйл ажиллагаа болон холбогдох санхүүгийн нөхцөл байдалтай
танилцах эрх нь хуулийн хүрээнд нээлттэй болсон. Гэвч иргэд хувьцаа
эзэмшигчийнхээ бүрэн эрхийг эдэлж чаддаггүй, компанийн үйл ажиллагаа тэдэнд
“хаалттай” байсаар өдийг хүрсэн билээ. Гэхдээ үүнээс илүүтэй компанийн
уурхайгаас нүүрс тогтмол хулгайлагддаг гэх мэдээлэл олны анхаарлыг татаж
улмаар Засгийн газрын зүгээс өөрийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөө томилоход
хүргэсэн.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат оны эцэс гэхэд 500
сая ам.долларын орлого төвлөрүүлэх бодлого баримтлан ажиллахаа Засгийн
газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдох үедээ мэдэгдсэн. Харин
компанийн хувьд өнгөрсөн гуравдугаар улирлын эцсийн байдлаар 1.5 их наяд
төгрөгийн орлоготой ажиллаж өр төлбөр 3.4 их наяд төгрөгт хүрээд байсан
юм. Төлөөлөгчийг томилогдсоноос хойш 81.8 сая ам.долларын үнэлгээ бүхий
804,2 мянга.тн нүүрс ачиж, өнгөрсөн долоо хоногт компанийн дансанд 20.6
сая ам.доллар оржээ.
Төлөвлөгөөний хүрээнд Тавантолгойгоос Цагаанхад чиглэлд хоногт 360
тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой байсныг 650 болгон нэмэгдүүлж,
улмаар энэхүү квотын тоог 950 хүргэх зорилтыг тавьжээ. Харин орлогын
хувьд энэ оны төлөвлөгөөг 500 сая ам.доллар буюу сар тутамд 2.5 сая тонн
нүүрс олборлоно. Үүнтэй холбогдуулан өдөр тутмын квотыг нэмэгдүүлж,
дундын болон богино замын тээврийн уялдааг ханган ажиллах, тээвэрлэлт
нэмэгдсэнтэй холбоотой уурхай дээр асуудал үүсгэхгүй байх чиглэлийг
холбогдох албан газруудын удирдлагуудад өгчээ.

 

Өнгөрсөн долоо хоногт 20.6 сая ам.долларын орлоготой ажилласан

Засгийн газар түүнийг томилсон шалтгаан бол хэмжээ нь байнга буурсаар
ирсэн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх. Тиймээс тэрбээр эхний
ээлжинд уурхайд ямар компани хэдий хэмжээний өртгөөр нүүрс ухан гаргадаг,
тээвэрлэлтийг ямар компани хийдэг, хөрш улсын ямар компаниуд худалдан
авдаг болохыг ил болгохыг чухалчилжээ. Эдгээр мэдээллийн далд байдлаас
үүдэлтэй нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн хардлага өндөр байдаг. Хэрэв
үүнийг ил болгож чадвал олон нийт хяналт тавих боломжтой болж, улмаар
энэхүү хардлага ч үгүй болох эерэг талтай. Иймээс цахим мэдээллийг
боловсронгуй болгож, Цагаанхадны мэдээллүүдийг ил тод болгох ажлыг
хийхээр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна компанийн зүгээс урьдчилгаа төлбөр авч, улмаар удаан
хугацаанд нүүрс нийлүүлэх нөхцөлт гэрээ байгуулан ажилладаг. Дэлхийн зах
зээлд нүүрсний үнэ өндөр үед энэхүү гэрээ нь өндөр хэмжээний алдагдал
хүлээдэг тул олны шүүмжлэлийг дагуулдаг билээ. Уг асуудлыг шийдвэрлэхээр
худалдан авагчидтай уулзаж, урьдчилан мөнгө авах байдлыг зогсоох бодлого
баримтална гэдгээ төлөөлөгч мэдэгдсэн юм.

bookzone.mn
Тагууд: уул уурхайЭТТ

Санал болгох:

Illustration of a large dragline excavator in a vast, arid open-pit mine, reflecting the Нүүрсний зах зээлийн тойм. The machine features a long lattice boom and a suspended bucket against barren, layered earth and rolling hills under a hazy, beige sky.
Нүүрсний зах зээлийн тойм
Өвлийн хувцастай эр гадаа зогсох бөгөөд том цасан блокоор урласан хананы нүхээр харагдана. Цэлмэг хөх тэнгэр нь тэгш бус овоолсон тоосгоноос ялгаатай нь уул уурхайн мэргэжилтнүүдийн биширдэг шиг нарийн нямбай босгосон байгууламжийг бий болгож байна. - Business.MN
Уул уурхай: Хохирогчийн сэтгэлзүйгээс эзний сэтгэлзүй рүү шилжье
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00