BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Ж.Ганбат: Урьдчилгаа авч нүүрс нийлүүлэхгүй

Ж.Ганбат: Урьдчилгаа авч нүүрс нийлүүлэхгүй

Батзул Ж   Батзул Ж
2022-11-11
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын иргэн бүрт нэг сая төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний 1072 ширхэг
хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” ХК олгосон. Иргэдэд хувьцааг олгосноор тэд
компанийн үйл ажиллагаа болон холбогдох санхүүгийн нөхцөл байдалтай
танилцах эрх нь хуулийн хүрээнд нээлттэй болсон. Гэвч иргэд хувьцаа
эзэмшигчийнхээ бүрэн эрхийг эдэлж чаддаггүй, компанийн үйл ажиллагаа тэдэнд
“хаалттай” байсаар өдийг хүрсэн билээ. Гэхдээ үүнээс илүүтэй компанийн
уурхайгаас нүүрс тогтмол хулгайлагддаг гэх мэдээлэл олны анхаарлыг татаж
улмаар Засгийн газрын зүгээс өөрийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөө томилоход
хүргэсэн.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат оны эцэс гэхэд 500
сая ам.долларын орлого төвлөрүүлэх бодлого баримтлан ажиллахаа Засгийн
газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдох үедээ мэдэгдсэн. Харин
компанийн хувьд өнгөрсөн гуравдугаар улирлын эцсийн байдлаар 1.5 их наяд
төгрөгийн орлоготой ажиллаж өр төлбөр 3.4 их наяд төгрөгт хүрээд байсан
юм. Төлөөлөгчийг томилогдсоноос хойш 81.8 сая ам.долларын үнэлгээ бүхий
804,2 мянга.тн нүүрс ачиж, өнгөрсөн долоо хоногт компанийн дансанд 20.6
сая ам.доллар оржээ.
Төлөвлөгөөний хүрээнд Тавантолгойгоос Цагаанхад чиглэлд хоногт 360
тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой байсныг 650 болгон нэмэгдүүлж,
улмаар энэхүү квотын тоог 950 хүргэх зорилтыг тавьжээ. Харин орлогын
хувьд энэ оны төлөвлөгөөг 500 сая ам.доллар буюу сар тутамд 2.5 сая тонн
нүүрс олборлоно. Үүнтэй холбогдуулан өдөр тутмын квотыг нэмэгдүүлж,
дундын болон богино замын тээврийн уялдааг ханган ажиллах, тээвэрлэлт
нэмэгдсэнтэй холбоотой уурхай дээр асуудал үүсгэхгүй байх чиглэлийг
холбогдох албан газруудын удирдлагуудад өгчээ.

 

Өнгөрсөн долоо хоногт 20.6 сая ам.долларын орлоготой ажилласан

Засгийн газар түүнийг томилсон шалтгаан бол хэмжээ нь байнга буурсаар
ирсэн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх. Тиймээс тэрбээр эхний
ээлжинд уурхайд ямар компани хэдий хэмжээний өртгөөр нүүрс ухан гаргадаг,
тээвэрлэлтийг ямар компани хийдэг, хөрш улсын ямар компаниуд худалдан
авдаг болохыг ил болгохыг чухалчилжээ. Эдгээр мэдээллийн далд байдлаас
үүдэлтэй нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн хардлага өндөр байдаг. Хэрэв
үүнийг ил болгож чадвал олон нийт хяналт тавих боломжтой болж, улмаар
энэхүү хардлага ч үгүй болох эерэг талтай. Иймээс цахим мэдээллийг
боловсронгуй болгож, Цагаанхадны мэдээллүүдийг ил тод болгох ажлыг
хийхээр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна компанийн зүгээс урьдчилгаа төлбөр авч, улмаар удаан
хугацаанд нүүрс нийлүүлэх нөхцөлт гэрээ байгуулан ажилладаг. Дэлхийн зах
зээлд нүүрсний үнэ өндөр үед энэхүү гэрээ нь өндөр хэмжээний алдагдал
хүлээдэг тул олны шүүмжлэлийг дагуулдаг билээ. Уг асуудлыг шийдвэрлэхээр
худалдан авагчидтай уулзаж, урьдчилан мөнгө авах байдлыг зогсоох бодлого
баримтална гэдгээ төлөөлөгч мэдэгдсэн юм.

Тагууд: уул уурхайЭТТ
Батзул Ж

Батзул Ж

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00