BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнес энтрепренеровын том бүлэг тайзан дээр зогсож, "Инвестус 2023" арга хэмжээнд гэрчилгээгээ барин, хамтдаа зургаа татуулж байна. Арын дэвсгэр дээр үйл явдлын нэр болон "Мэдлэгийн солилцоо. - Business.MN

Нэйшнл Лайф Даатгал ХХК ажилтнууддаа хувьцаа эзэмшүүллээ

Business.mn   Business.mn
2022-12-20
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монголын анхны урт хугацааны буюу амьдралын даатгалын Нэйшнл Лайф Даатгал ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компанийнхаа түүхэн хөгжилд хувь нэмэр оруулж үнэ цэн бүтээлцсэн 50 ажилтанд хувьцаа эзэмшүүлэх батламж гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нэйшнл Лайф Даатгал ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Жаргалсайхан, ТУЗ-ийн дарга Ж.Бат-Ирээдүй, Гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар болон үе үеийн ажилтнууд нь оролцжээ.

Үйл ажиллагааны үеэр Гүйцэтгэх захирал Г.Монголхүү “Хэрэглэгчдэд бүтээсэн энэ их үнэ цэнийг ажилтангүйгээрээ төсөөлж чадахгүй. Өнөөдөр компанийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байгаа нь “Гүнд Инвестмент” холдинг охин компаниудынхаа ажилтнуудад “Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” нэвтрүүлэхээр шийдвэрлэж, тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй анхны компани нь Нэйшнл Лайф Даатгал ХХК болж байгааг зарлаж байна. Уг Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/ нь цаашид жил бүр тасралтгүй  үргэлжилнэ. Олон улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компаниудын туршлагаас харахад компанийн хувьцааны үнийг тогтвортой байлгах, компанийн үнэлгээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хөтөлбөр болсон байдаг. Мөн ажилтан бүр хувьцаа эзэмшигч болсноор эзний сэтгэлгээгээр ажилдаа хандаж, илүү сэтгэл ханамжтай ажиллаж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт сайжирсан тухай судалгааны үр дүнгүүд ч байна. Энэ боломжийг  тасралтгүй, санаачилгатай үр дүнтэй ажилласнаар өөрсдөдөө бий болгосон бүх ажилтнууддаа талархаж байна. Бид ажилтнуудад хувьцаа эзэмшүүлснээр “ХАМТРАН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧ” гэдэг үгээр түүхийнхээ шинэ хуудсыг нээж байна. Тэгвэл энэхүү тайзнаас нэрсийг нь дуудах хүмүүсийг манай компанийн 15 жилийн түүхийг бүтээлцсэн хамтрагчид гэж итгэл дүүрэн хэлмээр байна” гэдгийг онцлов.

Нэйшнл Лайф Даатгал ХХК нь ирэх онд нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байна.

Нэйшнл Лайф Даатгал ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж 2008 онд Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаас хойш ХБНГУ-ын “Мюних Ре” давхар даатгалын компанитай тасралтгүй хамтран ажиллаж байна. Тус компани амьдралын даатгалын үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлээд  15 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө компани олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн, хувийн тэтгэврийн, амь насны зэрэг амьдралын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж, даатгалын соёлыг иргэдэд түгээн дэлгэрүүлэн, системийн инженерчлэлд суурилсан оюуны болон дижитал шийдлүүдийг хамтдаа бүтээж үнэ цэнээ нэмэгдүүлж байна.

Нэйшнл Лайф Даатгал ХХК нь ирэх онд нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байгаа бөгөөд “Тууштай түншлэл, Цэгцтэй сэтгэлгээ, Хүртээмжтэй шийдэл”-ийг үнэт зүйлээ болгон эрхэмлэж “Амьдралын даатгалын үйл ажиллагаагаар өрх бүрийн зорилгодоо хүрэх санхүүгийн баталгааг бий болгож нийгэмд хүртээмжтэй үнэ цэнийг бүтээнэ” гэсэн хэтийн зорилготойгоор ажиллаж байна.

bookzone
Тагууд: ажилтандаатгалНэйшнл Лайф Даатгалхувьцаа

Санал болгох:

A person in a red racing suit and helmet stands next to a yellow car with graphics. Another person in a military-style jumpsuit and helmet stands beside them. A colorful wall with abstract designs is in the background.
Ш.Гантуяа: Шинэ машин шинэ мэдрэмж төрүүлдэг
A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00