BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Zangia.mn: Дундаж цалин өссөн хэдий ч инфляцын нөлөөгөөр бодит худалдан авах чадвар буурсан байна

Zangia.mn: Дундаж цалин өссөн хэдий ч инфляцын нөлөөгөөр бодит худалдан авах чадвар буурсан байна

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-12-21
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

ZANGIA.MN-ИЙН 2022 ОНЫ ЦАЛИН ХӨЛСНИЙ СУДАЛГАА ГАРЛАА

Зангиа Портал ХХК нь 5 дахь жилдээ цалин хөлсний нарийвчилсан судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбар, албан тушаал бүрээр боловсруулан гаргаж байна. Судалгаанаас цалин хөлсний хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангиллаар харах боломжтой юм.

Нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн харилцаанд салбар нэгжүүдийн цалин хөлсний бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд цалин хөлсний судалгааг хийж, мэдээллийг боловсруулан тайлагнах нь хөдөлмөрийн харилцаанд багагүй хувь нэмрийг оруулах юм.

Ялангуяа инфляцын тогтворгүй, хурдацтай өсөлт нь бодит худалдан авах чадварыг бууруулж байгаа энэ үед цалингийн бүтцээ оновчтой тодорхойлж, хүндрэлийг даван туулах нь чухал юм.

Энэ оны II улиралд инфляц улсын хэмжээнд 16.3 хувь болж өмнөх улирлаас 0.9 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байсан.

Харин 8 дугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувь байсан. Үүнд махнаас бусад дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн 30.7 хувь, шатахуун, хатуу түлш жилийн 22.4 хувиар өссөн нь инфляцын өсөлтөд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн.

Эх сурвалж: Монгол Банк

Zangia.mn-ийн цалин хөлсний судалгааны үр дүнгээс дурдвал: 2022 он

Цалин хөлсөнд нөлөөлөх гадаад хүчин зүйлс /Макро эдийн засгийн тойм/

Инфляц болон дундаж цалингийн бодит өсөлт

Өмнөх онуудад ажиллагсдын дундаж цалин тогтмол өссөн хэдий ч инфляцын нөлөөллийн улмаас бодит худалдан авах чадвар цалингийн өсөлтөөр хэмжигдэхгүй байна. Иймд цалингийн бодит өсөлтийг цалингийн нийт өсөлт болон инфляцын зөрүүгээр хэмжиж харьцуулсан. 2018, 2021 онуудад инфляцын өсөлт цалингийн дундаж өсөлтөөс давсан учир цалингийн бодит өсөлт нь хасах үзүүлэлттэй байна. Энэ нь дээрх онуудад иргэдийн бодит худалдан авах чадвар  буурсныг илтгэж байна.

График 1. Цалингийн нийт өсөлт болон бодит өсөлт

2021 оны цалингийн бодит өсөлтийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар харвал нийт 19 салбарт ажилладаг иргэдийн бодит худалдан авах чадвар буурсан ба дараах салбаруудад ажилладаг иргэдийнх хамгийн их буурсан байна. Өөрөөр хэлбэл барилгын салбарт ажиллагсдын худалдан авах чадвар 17.1%-аар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбар 12.4%-аар, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбар 11.7%-аар буурсан байна.

Судалгааны хураангуй

Бид 2022 онд эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн 4 салбар, дэд 1 салбараар цалин хөлсний нарийвчилсан судалгааг хийсэн.

Цалингийн шинэчлэлт болон төлөвлөлт

Нийт судалгаанд оролцсон байгууллагуудын 66 хувь нь 2022 онд цалингийн шинэчлэлт хийсэн бөгөөд дунджаар 19 хувиар цалин хөлсөө нэмэгдүүлсэн байна. Харин ирэх онд нийт оролцогч байгууллагуудын 59 хувь нь цалин хөлсөө нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ба дунджаар 17 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийт дундаж цалин /салбараар/

Ажиллагсдын дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар өмнөх оны дундаж цалинтай харьцуулахад барилга болон худалдаа борлуулалтын салбаруудын дундаж цалин хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

График 2. Нийт дундаж цалин /салбараар/

Нийт дундаж цалин /албан тушаалын ангиллаар/

Дундаж цалинг албан тушаалын ангиллаар харвал удирдлагын шатны ажиллагсдын дундаж цалингийн өсөлт хамгийн бага буюу 13%-ийн өсөлтийг үзүүлсэн бол гол үйл ажиллагаа эрхлэгчдийн дундаж цалин 30%-аар өсөж хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

График 3. Нийт дундаж цалин /албан тушаалын ангиллаар/

Дэлгэрэнгүйг судалгааны тайлангаас үзэх боломжтой.

Судалгааг гүйцэтгэсэн: Зангиа Портал ХХК

Утас: 70101132, 80010808

Имэйл: batgerel@zangia.mn, info@zangia.mn

Веб хуудас: www.zangia.mn

Тагууд: zangia.mnажилтанхүний нөөццалин
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00