Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалт 12 дугаар сард БИЗНЕСИЙН СТРАТЕГИ сэдвээр явагдаж байна. Энэ сарын 3 дахь сургалтаараа бид “Стратегиа хэрэгжүүлэхэд төслийн олон улсын стандартыг хэрхэн ашиглах вэ” сэдвийг онцолж байна.
Гурав дахь сургалтыг угтсан подкастын дугаараар Менежментийн зөвлөх, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн тэргүүн Ц.Өнөржаргал оролцож дараах агуулгаар ярилцлаа:
- Төр, хувийн хэвшлийн түншлэл дэх засаглал
- Дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэх үеийн менежмент, засаглалын асуудал
- Жижиг, дунд компанийн засаглал
- Төслийн удирдагчийн ур чадвар
- ISO 21500 багц стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь
Дугаараас онцлох санаа:
- Байгууллагыг багцаар хөгжүүлэх, хөтөлбөрөөр хөгжүүлэх, төслөөр хөгжүүлэх гэсэн гурван арга бий.
- Жижиг байгууллагын хувьд үүсгэн байгууллагын манлайлал хамгийн чухал үүрэгтэй байдаг.
- Харин дунд байгууллагад ухаалаг менежмент нэвтрүүлэх шаардлагатай болдог.
Зочин: Ц.Өнөржаргал, Менежментийн зөвлөх, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн тэргүүн
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars