BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Шар сандал, зөөврийн компьютер, кофены аяга бүхий урт ширээ, ваартай ургамал бүхий оффисын орчинд гар барьж буй ажил хэрэгч хувцастай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүрслэл. Цаана нь жижигхэн улаан тоглоомон онгоц нисч байна. Энэхүү дүр зураг нь цайвар ягаан өнгийн дэвсгэртэй бөгөөд бизнесийн хамтын ажиллагааны агшинг дүрсэлсэн байдаг. - Business.MN

Англи хэл ба ажлын байрны хамаарал ирээдүйд

Б.Энхцэцэг   Б.Энхцэцэг
2023-03-14
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Өдгөө 2.5 тэрбум хүн Англи хэлээр ярьж байгаа ба тасралтгүй нэмэгдсээр байна. Цар тахлаас үүдэн нэмэгдсэн алсаас ажиллах боломжуудыг Англи хэлний чадвар өндөртэй хүмүүс илүү сайн ашиглаж, байршил компани зэргээ хүссэнээрээ сонгож байна. Өөрөөр хэлбэл, алсаас ажиллахыг зөвшөөрдөг компаниуд илүү чадвартай мэргэжилтнүүдийг авах боломж бүрдсэн бол нөгөө талаас ажилтнууд алсаас ажиллах учир өөрийн амьдарч буй орчноо сайжруулах цаашлаад улсаа хүртэл сонгон нүүх боломжийг эдэлж буй билээ. 

Англи хэлний сургалтаар мэргэшсэн Education First нь жил бүр улсуудын Англи хэлний түвшинг жагсааж, хөгжлийн үзүүлэлтүүдтэй нь уяж харуулдаг билээ. 2022 оны жагсаалтанд хоёрдугаарт эрэмблэгдсэн Сингапурыг эс тооцбол Европын өндөр хөгжилтэй орнууд эхний 10 орныг эзэлжээ. Энэ эрэмбэ сүүлийн 20 шахам жилд төдийлэн өөрчлөгдөөгүй билээ. Харин Монгол улс 111 орноос 72 дугаарт жагссан байна. Энэ нь 2020 оны үетэй харьцуулбал зургаан байраар урагшилсан үзүүлэлт юм.  

Англи хэлийг хоёрдагч хэлний хэмжээнд авч үзэж, ахиулж чадсан улсуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийнх нь орлого, амьдралын чанар эрс сайжирсан байдгийг Дэлхийн Эдийн Засгийн форум судалгаагаараа харуулдаг. 

Сүүлийн хоёр жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол боловсролын дижиталчлал бөгөөд алсын зайнаас суралцах боломжууд нэмэгдсэн нь юм. Ямар ч байршилд бага зардлаар сурах боломжийг бий болгосон цахим талбарууд нь чанартай боловролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол үүрэг цаашид гүйцэтгэх нь тодорхой болсныг EF шинэ тайландаа онцолжээ. Ялангуяа сургуульдаа Англи хэлний мэдлэг тааруу эзэмшсэн насанд хүрэгчид бие даан хурдтайгаар мэдлэгээ сайжруулах боломжтой болоод байна. 

Орчин үеийн бизнесүүд инноваци ба хурдад илүү стратегиа чиглүүлж буй учир хил хязгаарт баригдахгүйгээр олон улсын мэргэжилтнүүдээр багуудаа бүрдүүлж байна. Тиймээс өөрчлөлтийг даван туулах цаашлаад олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй харилцаж нэг баг болох тэднийг удирдахад Англи хэлний ур чадвар илүүтэйгээр шаардагдаж эхэлээ. Компаниуд цаашид байнга өөрчлөлтөд өртөх нь тодорхой болсон учир чадавхжуулалтын сайн сургалтуудыг олон улсаас хурдтай авч чаддаг суралцах соёлыг бий болгоход анхаарч байна. Англи хэлний мэдлэгийг сайжруулах нь багийн хөгжлийг ажилтан бүрд хүртээмжтэй  болгож, мэргэжлийнхээ талбарт бие даан болон багаар өсөх боломжийг олгоно гэж EF тайландаа бичжээ. 

Компаниуд ажилтнуудынхаа Англи хэлийг сайжруулахад өгөх зөвлөмж 

    • Олон улсын соёлыг сурталчилж, таниулсан ажиллах орчин бүрдүүлж, аялах боломжуудыг Англи хэл сурахтай холбох
    • Олон улсын хамтрагч байгууллагууд, бусад орон дахь салбар нэгжүүдийг хоорондоо харилцаж ажиллахад чиглүүлэх 
    • Бүх үйл ажиллагааны хүрээнд олон үндэстнээс бүрдсэн төрөлжмөл багуудтай байхад анхаарах
    • Англи хэлний мэдлэгийн хүрээнд стратегийн хохирол үзүүлж буй сул талуудыг тодорхойлох
    • Ажлын байрны тодорхойлолтод тохирсон Англи хэлний хөтөлбөрөөр ажилтнуудыг сургах
  • Шинэ үеийн технологид суурилсан цахим платформуудад эрх нээж өгч хэзээ хаанаас ч өөрт тохирсон хичээлийг суралцах уян хатан боломжийг бий болгох
  • Ажлын байранд шаардагдах Англи хэлний түвшинг зааж, ажилтнуудын түвшинг тогтоох. Улмаар хугацаат зорилго дэвшүүлж, заагдсан түвшинд хүргэх 
  • Англи хэлний мэдлэгээ сайжруулж, ажлын байрны шаардагдах түвшинд хүрэх, давуулахад шагнаж урамшуулах
  • Англи хэлний мэдлэгээ сайжруулахад манлайлж, үлгэрлэж буй гүйцэтгэх удирдлагуудыг туршлагаа хуваалцахад сэдэлжүүлж, урамшуулах
  • Бүх ажилтнуудад Англи хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг өгч, чанартай боловсролыг хүртээмжтэй болгох

Б.Энхцэцэг, Гүрэн Академи

bookzone
Тагууд: боловсролхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Б.Энхцэцэг

Б.Энхцэцэг

Эдийн засгийн сэтгүүлч, харилцааны стратегич. Business.mn-нд аялал жуулчлал, менежментийн сэдвээр дагнан бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00