BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Пирамид хэлбэртэй цагаан давсны дов толгод толин тусгал шиг гөлгөр давсан хавтгай дээр тусгагдсан байдаг. Цаана нь мөнх цаст уул тод хөх тэнгэрийн дор тэгш, хуурай ландшафтын дээгүүр сүндэрлэн босох нь ямар ч бизнес эрхлэгчдэд том мөрөөдлүүдийг төрүүлэхүйц тайван орчин юм. - Business.MN

Литийн олборлолт. Боливи улс © Kseniya Ragozina/Dreamstime

Литийн зах зээл дэх “тулаан” улам ширүүснэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-06-06
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Цахилгааны машины зах зээлийн орлого 2023 онд 457 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа учраас лити-ионы батерей нь дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүний нэгж болж, хөгжингүй улс орон бүр үйлдвэрлэлд оролцохыг хүсэж байна. АНУ болон бусад гүрнүүд цахилгаан машины өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, энэ салбарт эдийн засгийн болон технологийн давуу тал олж авахын тулд литийн нийлүүлэлтийн сүлжээнд хяналтаа тогтоох оролдлого хийж байна.

Тэгвэл лити гэж яг юу вэ? Зах зээлийн гол тоглогчид хэн бэ? Тэднээс хэн нь ялж, хэн нь ялагдах бол?

Лити яагаад тийм чухал вэ?

“Цагаан алт” гэж нэрлэдэг лити нь уулын чулуулаг болон газрын гүн дэх давслаг шингэнд (brine) агуулагддаг хөнгөн, зөөлөн металл юм. Уг металл нь суудлын болон ачааны авто машины дахин цэнэглэгддэг батерейн гол элемент болдог. Энэ нь литийн эрэлтийн 80 хувийг бүрдүүлдэг. АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор дэлхий дахин ойрын 10 жилд эрчим хүчний илүү цэвэр эх сурвалж руу шилжих тусам цахилгаан машинд ашигладаг лити болон бусад “түлхүүр металл”-ын эрэлт 4000% болж өсөх ажээ.

Хэн нь ялж, хэн нь хожигдохоор байна?

Одоогоор гурван улс литийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд тэргүүлж байна.

  1. Дэлхийн литийн гуравны нэгийг үйлдвэрлэж буйгаараа Австрали тэргүүлж байна. Тус улс тээвэрлэлтийн үеийн хог хаягдлыг багасгахын тулд лити дахин боловсруулах өөрийн үйлдвэр барьж буйгаас гадна Хятадтай өрсөлдөх чадвартай болох үүднээс нийлүүлэлтийн шинэ сүлжээг хөгжүүлж эхэлжээ.
  2. Литийн хэрэгцээний дөрөвний нэгийг хангадгаараа Чили улс хоёрдугаарт ордог. 2017 онд алдсан тэргүүлэх байр сууриа эргүүлэн авахын тулд төрийн хөрөнгө оруулалтай үйлдвэрийг нээх гэж буйгаа тус улсын ерөнхийлөгч саяхан мэдэгдсэн. Гэвч үндэсний цөөнх, усан хангамж, экосистемийн эмзэг асуудлууд нь энэ төлөвлөгөөнд саад болохоор байна.
  3. Дэлхийн литийн нөөцийн 13 хувийг нийлүүлдгээрээ Хятад улс гуравт ордог. Гэхдээ дахин боловсруулах хүчин чадлын 60 хувийг бүрдүүлжээ. Түүнээс гадна хятад компаниуд Австрали, Чили, Канадад зургаан тэрбум ам.долларын литийн актив эзэмшдэг. Энэ нь Африк, АНУ, Европ болон эрдсээр баялаг бусад бүс нутагт литийн үндсэн хэрэглэгч байх боломжийг хятадуудад олгодог.

АНУ-ын хувьд 1996 онд дэлхийн литийн нөөцийн 27 хувийг нийлүүлж байсан бол өнөөдөр дөнгөж хоёрхон хувийг нийлүүлж буйгаараа наймдугаарт орж байна. Австрали, Латин Америк, Хятад болон бусад Азийн улс орнуудаас түүхий лити авч аккумлятор үйлдвэрлэсээр ирсэн АНУ эдүгээ литийг өөрийн нутаг дэвсгэр дээр олборлодог болохын төлөө хамаг хүчээ дайчилж байгаа.

Ирээдүйн чиг хандлага

Технологийн дэвшил, масс үйлдвэрлэлээс бий болох хэмнэлттэй холбоотой аккумлятор үйлдвэрлэх өртөг буурсаар байна. Улмаар автомашины үнэ хямдарч байгаа нь ойрын 10 жилд цахилгаан машины борлуулалт улам өсгөнө гэж шинжээчид таамаглаж байгаа. Тэдний тооцоолсноор 2025 он гэхэд Европын зах зээл Хятадыг гүйцэж, АНУ хоцорч эхэлнэ. Литийн найдвартай нийлүүлэлтийн төлөөх өнөөгийн “тулаан” нь ирээдүйн 10 жилд энэ салбарыг хэн хяналтдаа оруулж, хэн нь дэлхийн шинэ автомашины зах зээлийн 25 хувьд ноёлохыг тодорхойлно.

bookzone.mn
Тагууд: Геополитиклитиуул уурхай

Санал болгох:

Illustration of a large dragline excavator in a vast, arid open-pit mine, reflecting the Нүүрсний зах зээлийн тойм. The machine features a long lattice boom and a suspended bucket against barren, layered earth and rolling hills under a hazy, beige sky.
Нүүрсний зах зээлийн тойм
Өвлийн хувцастай эр гадаа зогсох бөгөөд том цасан блокоор урласан хананы нүхээр харагдана. Цэлмэг хөх тэнгэр нь тэгш бус овоолсон тоосгоноос ялгаатай нь уул уурхайн мэргэжилтнүүдийн биширдэг шиг нарийн нямбай босгосон байгууламжийг бий болгож байна. - Business.MN
Уул уурхай: Хохирогчийн сэтгэлзүйгээс эзний сэтгэлзүй рүү шилжье
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00