BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ажил үүргийн хуваарь

Хэрхэн урам зориг өгдөг манлайлагч болох вэ?

Business.mn   Business.mn
2023-08-29
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Harvard ManageMentor® нь удирдагчдад зайлшгүй шаардлагатай, гүйцэтгэлд суурилсан манлайллын гол ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн, дэлхийд тэргүүлэгч Харвардын  Бизнесийн сургуулийн шилдэг, чанартай контентыг суралцагчдыг идэвхжүүлэхүйц сэдэв, видео болон ажилдаа шууд хэрэгжүүлж болохуйц арга хэрэгслээр дамжуулан манлайллын чадамжийг хөгжүүлэх шалгарсан хөтөлбөр юм.

Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, мөн батлагдсан практикт суурилсан Harvard ManageMentor хөтөлбөрийн гол зорилго суралцагчдаа ирээдүйн шилдэг удирдагч болоход чиглүүлэх юм. Уг хөтөлбөр “Өөрийгөө удирдах”, “Бусдыг удирдах”, “Бизнесээ удирдах” гэсэн үндсэн гурван бүлгийн нийт 42 модуль сургалтаас бүрддэг бөгөөд Business.MN сэтгүүл та бүхэнд хөтөлбөрийн зарим агуулгаас онцлон цувралаар хүргэж байна.

  1. Хэрхэн манлайлах вэ?

Манлайлагч гэж бусдыг чадавхжуулж, өсөж хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар бизнесийн чухал зорилгодоо хүрдэг хүнийг хэлнэ.

/Франсес Фрезй, Анна Моррис нарын бичсэн “Өөрийгөө чөлөөл: Өөртөө итгэлтэй манлайлагчдад зориулсан эргэн тойрны хүмүүсээ чадавхжуулах гарын авлага”, Харвард бизнесийн тойм хэвлэл, 2020/

Албан тушаалын онцлогоос хамаарч танд манлайлах үүрэг байхгүй байлаа ч гэсэн аливаа үйл явцыг сайжруулахад санаа тавьж, хамтран ажиллагсдаа тодорхой ур чадвартай болоход нь дэмжлэг үзүүлж,  зөвшилцөлд хүрэхэд нь тусалж байсан бол та аль хэдийнэ манлайлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг.

Үр дүнтэй манлайлалд заавал шаардагдахгүй чанарууд:

  • Бусдыг татах, эсвэл олонд танигдсан байх
  • Төрөлхийн манлайлагч байх
  • Бүхнийг мэддэг байх
  1. Манлайлагчийн хувьд өөрийгөө тодорхойлох

Үнэт зүйлс болон алсын хараа нь хамтын зорилгодоо хүрэх чухал алхмуудыг тодорхойлоход тань туслах луужин болж чадна.

Зарим үнэт зүйлийн тухайд танд болон хамт олон, байгууллагын тань хувьд өөрчлөгдөшгүй байх ёстой. Жишээлбэл, хууль, дүрмийг чандлан сахих, хүн бүхэнтэй хүндэтгэлтэй, ёс зүйтэй харьцах зэрэг зарчим нь сайн, саар ямар ч үед аливаа байгууллагыг тогтвортой байлгадаг.

“Үнэт зүйлсийнхээ төлөө манлайлах үед та өөрийн манлайлалд итгэж эхэлдэг”.

Өөрийн үнэ цэнийг тодорхойлохын тулд:

  • Бусдаас биширдэг зан чанаруудыг ажигла.
  • Тэмцэхэд бэлэн байдаг зүйлсдээ анхаарал хандуул.
  • Тавгүй сэтгэгдэл төрүүлж буй болон зөв замаар явж байна гэх мэдрэмж төрүүлж буй зүйлсийг анзаар.

Алсын хараа гэдэг танд урам зориг өгч, урт хугацааны зорилгодоо анхаарал төвлөрүүлж, хувь хүний хувьд өсөж хөгжихөд хөшүүрэг болж чаддаг.

Байгууллагын шат шатанд ажиллаж буй хүмүүс албан тушаалаасаа үл хамааран манлайлах санаачлагыг гартаа авбал хүн бүрт эерэгээр нөлөөлдөг. Асуудлууд хурдан шийдэгдэж, шийдвэрүүд хурдан гарах ба харилцаа улам хүчтэй болдог.

  1. Сэтгэл хөдлөлийн чадамжийн тусламжтай манлайл

Карьераа ахиулж, илүү сайн манлайлагч болохын тулд та баг бүрдүүлсэн ч бай, үгүй ч бай анхаарах хэрэгтэй зүйлс мэдээж бий. Юуны түрүүнд бусадтай үүсгэсэн харилцаагаа сайн удирдахад сэтгэл хөдлөлийн чадамж чухал. Энгийнээр хэлбэл, дараах зүйлсийг хийж чаддаг байхыг хэлнэ:

  • Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож удирддаг
  • Бусадтай эерэг харилцааг бий болгодог

Сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг тухайн хүн өөрийн хувийн зан чанараа өөрчлөх тухай биш юм. Харин үүнийг өөрийн хамгийн сайн хувилбарыг бүтээх хэрэгсэл гэж ойлгоход л болно.

Сэтгэл хөдлөлийн чадамжийг ашиглах стратегиуд:

  • Зүрхний цохилт нэмэгдэх зэрэг бие махбодийн хариу үйлдлээ анзаарах
  • Хариулахаасаа өмнө түр завсарлага авах

Сөрөг бодлуудыг няцааж, өөрчлөх

  • Өөрийн сэтгэл санааны байдал, эрч хүчний түвшинг хянах
  • Бусдын өнцгийг ойлгохыг хичээх
  • Шүүх биш, сонирхлоо илэрхийлэх
  1. Харилцан итгэлцлийг бий болго

Итгэлцлийг бэхжүүлэх нь манлайлагчийн хийх ёстой хамгийн чухал ажил юм. Багийн гүйцэтгэл муу байгаа үед итгэлцэл эвдэрсэн эсэхийг нягтлаад шаардлагатай тохиолдолд итгэлцлийг сэргээх алхмууд хэрэгжүүлээрэй.

Зөвлөмж:

Итгэлцлийг сэргээхдээ хүмүүсийн яриа, сэтгэл хөдлөл төвөгтэй санагдаж байсан ч хамаагүй үргэлжлүүлэн сонсоорой. Хүмүүсийг анхааралтай сонсох үед тэд асуудлаа мартаж урагшлах магадлал өндөр байдаг.

  1. Манлайлж буй хүмүүсээ чадавхжуул

Манлайлагчийн хувьд хамгийн үнэ цэнтэй капитал бол хамтран ажиллагсад, мөн тэдний потенциал байдаг. Судалгаагаар манлайлагчийн үг, үйлдэл нь хувь хүн тухайн ажлын нэг хэсэг гэдгээ тодорхойлоход гол нөлөө үзүүлдгийг тогтоожээ.

Сэтгэл зүйн хувьд аюулгүй мэдрэмж төрүүлэх:

bookzone

Бусдад хүндэтгэлтэй, соёлтой хандаарай. Багийн гишүүдээсээ ч мөн ийм төлөвшилтэй байхыг хүс.

Бусдыг доош хийсэн дараах зан байдлын аль нэгийг олж харсан даруйдаа залруулаарай:

  • Бусдын саналыг шоолох
  • Бусдын санааг хулгайлах
  • Уулзалтын үеэр бусадтай мессеж бичих, эсвэл тусдаа яриа өрнүүлэх
  • Бусдын яриаг тасалдуулах
  • Дорд үзсэн, зохисгүй зөвлөгөө өгөх

  1. Хамтран ажиллах урам зориг өг

Хүмүүс нэг дороос, эсвэл өөр өөр улс оронд байрлан ажиллаж буй гээд аль ч тохиолдолд багаа нэгдмэл байлгаж, хамтын ажиллагааг дэмжих хэрэгтэй.

Зайнаас ажиллаж буй хүмүүс ч уламжлалт багууд шиг хамтарч, шинэлэг байж чаддаг. Манлайлагчийн хувьд бүлгийн үнэт зүйлсийг загварчлах нь таны үүрэг юм.

  • Таны эрхэм зорилгын нэг хэсэг бол багийн гишүүн бүр адил хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэх
  • Харилцаа холбооны хэрэгсэл, ажлын бус цагаа хамгаалах дүрэм журам болон хүмүүс бие биетэйгээ хялбар харилцаж болохуйц цаг хугацааг тохирч, харилцаа холбооны ёс зүйн дүрмийг тогтоох
  • Глобал багуудад хэлний бэрхшээлийг даван туулах, цахим уулзалт, хурлыг үр дүнтэй зохион байгуулах болоод ажлын байрны олон янзын нөхцөл байдлыг ойлгоход туслах арга замыг эрэлхийлэх
Тагууд: ажилтанманлайлалменежментудирдлага

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00