BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эгнээ ургасан өтгөн ногоон ургамлаар дүүрсэн том хүлэмжийг өргөн өнцгөөс харах. Шинэлэг компанийн нэг хэсэг байж болох хүлэмж нь өндөр, тунгалаг таазтай бөгөөд байгалийн гэрлийг нэвт шингээж, төмөр хүрээтэй бүтэцтэй. Дээрх тэнгэр бага зэрэг үүлэрхэг, шилэн дээвэрээр харагдана. - Business.MN

ХААН Банкны ногоон зээлээр санхүүжүүлсэн Монголын хамгийн том өвлийн хүлэмж нээлтээ хийлээ

Б.Шадавдолгор   Б.Шадавдолгор
2023-10-30
  Менежмент, Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Манай улс хүнсний ногоо, жимс жимсгэнээ импортоор авч хэрэглэдэг. Энэ нь иргэд баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй хүнс хэрэглэхэд хүргэдэг. Улс орны аюулгүй байдал болон тухайн улсын иргэдийн эрүүл мэнд чанартай, баталгаатай, гарал үүсэл тодорхой хүнс хэрэглэснээр баталгаажна. Энэ чухал зорилгод хүрэхэд хүнсний салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн найдвартай механизм бий болгох нь чухал байдаг. Монголын банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн жилүүдэд ногоон зээлийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж, хүнс, боловсруулах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсээр байна. 

Үүний нэг нь “Төгс ургац” ХХК-ийн хэрэгжүүлж буй дотоодын хамгийн том нарийн ногооны бүрэн автомат өвлийн хүлэмжийн төсөл юм. Энэхүү төслийг ХААН Банкны 12 тэрбум төгрөгийн ногоон зээлийн хөрөнгөөр бүтээжээ. Тус хүлэмжийн нээлт 2023 оны 10-р сарын 20-ны өдөр боллоо.

“Төгс ургац” ХХК нь тус санхүүжилтээр төслийн хүлэмжээ хоёр га талбайгаар өргөтгөж, бүрэн автоматжуулж, 100 орчим ажлын байр шинээр бий болгосон. Түүнчлэн өдөр бүр шинэ, эрүүл ахуй, чанар стандарт хангасан аюулгүй орчинд тариалсан өргөст хэмхийг жилийн дөрвөн улиралд тариалж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна.

“ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого болон нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засгийг ногооруулах төсөлд санхүүжилтийг тасалдалгүй олгохоор зорьж  ажилладаг. Банкнаас өгсөн зээл бодит ажил хэрэг болж, амлалтынхаа дагуу дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах хүнсний ногоо тариалах хүлэмжийн аж ахуй ийнхүү эхэлж байгаад баяртай байна. Бид гадны банк санхүүгийн байгууллагуудаас 300 орчим сая ам.долларын эх үүсвэр татсан. Энэ эх үүсвэрийг бүхэлд нь ногоон зээл болгохоор төлөвлөж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, тогтвортой хөдөө аж ахуйн төслийн санхүүжилтийг тасалдахгүй байлгахад илүү анхаарлаа хандуулна” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцолж байлаа.

Монголын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахад 50-100 га хүлэмж хэрэгтэй. Төгс ургац” ХХК 2017 онд анхны бүрэн автомат голланд хүлэмжийг ашиглалтад оруулж, 2020 онд хоёр дахь төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Өнөөдөр тус компани нийт дөрвөн га талбайд хүнсний нарийн ногоо тариалж, бүх сүлжээ дэлгүүрт нийлүүлж байна. Гэсэн хэдий ч энэ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрэхгүй. Хэрвээ дөрвөн улирлын өвлийн хүлэмжийн төслийг улс болон банк санхүүгийн байгууллагаас дэмжвэл импортын нарийн ногоо, цаашлаад зарим жимсээ Монголдоо тарьж хэрэгцээгээ хангах боломжтой болох юм.  

“Өвлийн саруудад хүнсний ногоог дотоодод нийлүүлдэг өвлийн хүлэмж манайхаас өөр байхгүй байна. Маш олон компани ийм төсөл хэрэгжүүлэх сонирхолтой, эхлүүлсэн яваа. Хамгийн гол нь энэ бизнест үргэлж улсын татаас шаардлагатай байдаг. Аливаа улс орон хүнсний аюулгүй байдалдаа татаас, зээлүүдийг өгч, олгох ёстой. Өндөр хүүтэй зээлээр  аж ахуйгаа тэлэх боломжгүй. Банкнууд энэ мэтчилэн хүлэмжийн аж ахуйн төслүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлбэл богино хугацаанд импортын хүнсний ногооны хэрэглээг зогсоож чадна” гэдгийг “Төгс ургац” ХХК-ийн Төслийн удирдагч Л.Эрдэнэчимэг ярьж байлаа. 

Уг хүлэмж нь нийт 18,560 мкв талбай бүхий халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай. Ижил төрлийн өвлийн хүлэмжүүдтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 24 хувиар бага зарцуулах төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлтийг үнэлгээний дүнд гаргажээ. Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг тодорхойлох энэхүү үнэлгээг ХААН Банк харилцагчаа дэмжин үнэ төлбөргүйгээр хийсэн байна.

Өвлийн хүлэмжийн зарим онцлог

  • Бүрэн автомат хүлэмж учир агааржуулалт, усалгаа, бордоо, агаарын хэм, нарны тусгал, сүүдэр зэргийг компьютероор бүрэн хянаж, тохиргоо хийдэг. 
  • Хүлэмжийн дээвэр нь хагардаггүй, сайжруулсан материалаар хийгдсэн, 
  • Дээвэр нь эрчим хүчний 35%-ийн хэмнэлттэй, 
  • Нарны тусгалыг жигд тараан байршуулдаг. Хүлэмжид агаарын температур, гэрлийн тусгал зэргээс шалтгаалан зөвхөн нэг төрлийн ногоо тарих боломжтой байдаг. Тус хүлэмжид өргөст хэмхийг тарих суурь /базальт/ хөрсийг газраас нэг метр өндөрт байршуулдаг тул хортон шавж устгах бодис хэрэглэх шаардлагагүй байдгаараа давуу талтай.

 

bookzone
Тагууд: маркетингтехнологитөслийн менежментхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Б.Шадавдолгор

Б.Шадавдолгор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00