Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вэбинар сургалтаар 11 дүгээр сард АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД сэдвийг онцолж байна. Энэ вебинарыг дагалдуулан хийж буй подкастын дугаараар Ажлын байрны стресс менежмент сэдвээр ярилцлаа.
Дугаараас онцлох санаанууд:
- Ажлын байрны орчин дахь стрессийг удирдахын тулд эхлээд стрессийн түвшинг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх шаардлагатай. Үнэлэхгүй байснаар элдвийн эрсдэл, зардлууд үүссээр байдаг.
- Ажлын байрны орчин нь хувь хүний түвшинд стресс үүсэх гол эх сурвалж болж байна.
- Стресс нь бие махбод, оюун сэтгэц, бодол санаа, сэтгэл хөдлөл, зан үйл/харилцаа гэсэн дөрвөн янзаар хүнд нөлөөлдөг.
- Байгууллагууд дээр хавар, намрын улиралд стресс, депрессийн шинжүүд илүү илэрдэг.
- Үнэхээр сэтгэл зүйн асуудалтай байгаа ажилтныг менежер ойлгох л хэрэгтэй.
- Хэн нэгнийг менежер, удирдах албан тушаалд томилохдоо сэтгэл зүйн хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүн ажилтнуудтайгаа харилцаагаа үр дүнтэй авч явах хэрэгтэй болно.
Зочин: Б.Жавзан. “Психометрик” ХХК-ийн захирал, сэтгэл зүйч, психометрикч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars