BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Б.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим

PKF-IFS Mongolia компанийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч А.Тамир.

А.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим

Х.Цолмон   Х.Цолмон
2024-09-17
  Онцлох, Хобби
0
Share on FacebookShare on Twitter

“Хобби” булангийн энэ удаагийн зочныг аль ч өнцгөөс танилцуулж болохуйц “элдэвтэй” нэгэн. 2002 оноос хойших хөлбөмбөгийн бүх ДАШТ, 2008 оноос хойших бүх өвөл, зуны олимпийг газар дээр нь очиж үзсэн түүний хувьд спорт гэдэг амьдралынх нь салшгүй хэсэг. Харин алба ажлын хувьд PKF-IFS Mongolia компанийн үүсгэн байгуулагч, партнер, Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Монголын сёрфингийн холбооны ерөнхийлөгч гэх зэргээр дурдаад байвал уртаас урт жагсаалт болно. Энэ олон ажлыг амжуулахын хажуугаар тэр багаасаа дурлаж ирсэн спортын сонирхлоо огтхон ч орхигдуулаагүй юм. Иймээс бид “Хобби” булангийн онцлогоо хадгалан түүнтэй ажил мэргэжлийнх нь тухай бус спортын сонирхлынх нь талаар түлхүү ярилцлаа.  

ЕРТӨНЦИЙГ ТАНИХ ЦОНХ

Та бидний хэлж заншсанаар Орос 14 дүгээр сургуулийг тэрбээр төгссөн тул багаасаа л орос ном, сонин, сэтгүүл, орос хэл түүний хувьд ертөнцийг таних цонх болжээ. Тэр дундаа,  “Советский спорт” тэргүүтэй спортын сэтгүүл шимтэн уншиж, тамирчдын амжилтын түүх, тоглолтын мэдээ, мэдээлэлтэй танилцаж, хэн хэдэн минутад гоол оруулсан, хэзээ сэлгээгээр орж ирсэн гэх мэт мэдээллийг тогтоодог байсан нь одоо ч ой тойнд нь мартагдалгүй, шинэхнээрээ байдгийг хуваалцаж байв. Хожим А.Тамир Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, улмаар дэд ерөнхийлөгч болсноор спортын сэтгүүлчдийг төрөл бүрээр дэмжих, томоохон спортын арга хэмжээг очиж сурвалжлахад нь санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх гэх мэтээр тус дэм болсон тохиолдол цөөнгүй. Мөн тэрбээр спортын сэтгүүлчид ихэвчлэн хувийн зардлаараа элдэв арга хэмжээг очиж сурвалжилдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй шүүмжилдгийг ч энэ зуур дурдаад амжсан билээ.  

Спортын хоббитой байх нь хүнд сэтгэлийн таашаал өгдөг. Түүгээрээ хөглөгдөн хүн илүү амьдрах тэмүүлэлтэй,  ажиллах эрч хүчтэй болж чаддаг. 

САНААНД БАГТАМГҮЙ САНААЧЛАГА

Тухайн үеийн Эдийн засгийн коллеж буюу одоогийн Санхүү эдийн засгийн их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн А.Тамир сурагч байхдаа хөлбөмбөгийн дугуйлан, секцээр голдуу явдаг байсан бол оюутан ахуй цагаа сагс, волейболд илүү зарцуулж, УАШТ-д хүртэл оролцож, медаль хүртэж явжээ. Харин их сургуулиа төгсмөгцөө Татварын ерөнхий газраас ажлын гараагаа эхлүүлж, тэндээ 10 гаруй жил ажиллах хугацаандаа Австралид Олон улсын валютын сангийн тэтгэлгээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан аж. Австрали улс түүнд олон улсын түвшний мэдлэг боловсрол олгоод зогсохгүй сёрфингийн спорттой анх танилцуулжээ. Хэсэг зуур хичээллэж амтанд нь орсон тэрбээр хожим Монголын сёрфингийн холбоог байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхлэхэд гайхах зүйл байсангүй. Гэхдээ хүмүүс багагүй хачирхан хүлээн авчээ. Учир нь Монгол Улс бол далайд гарцгүй орон. Тэрбээр холбоогоо нэн даруй Олон улсын сёрфингийн холбоо болон Монголын олимпийн хороонд ч бүртгүүлж амжив. Тамирчдаа уг спортоор хичээллэдэг, хилийн чанад дахь монгол залуусаар бүрдүүлсэн бөгөөд энэ жил Мальдивт болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Олон улсын сёрфингийн холбооны хүрээнд зохиогдож буй сургалтад оролцож буйг ч дуулгасан. Мөн ирээдүйд нуур, эсвэл голын усанд хиймэл давалгаа үүсгэх замаар эх орондоо УАШТ зохион байгуулахаар хөөцөлдөж байгаагаа ч бидэнтэй хуваалцсан юм. 

 

1 of 5
- +
Цэнгэлдэх хүрээлэнд өнгө өнгийн хувцас өмсөж, малгай өмссөн хэсэг шүтэн бишрэгчид “харамсахгүй амьдрах” сэтгэлийг шингээсэн амьд уур амьсгалыг баясгаж байна. Арын дэвсгэр нь том дээвэр дор шар өнгийн цамц өмссөн бусад үзэгчидээр дүүрэн байдаг. А.Тамирын эрч хүчнээс урам авсан хүн бүр хөгжилтэй, баяр хөөртэй харагддаг. - Business.MN
"Ливерпуль"-ийн өмсгөл өмссөн хөл бөмбөгийн фанатууд "харамсахгүй амьдрах" зарчмаар цэнгэлдэх хүрээлэнд Монгол улсын том далбаатай инээж зургаа авахуулж байна. Цаана нь илүү олон хөгжөөн дэмжигчид индэр дээр сууж, зогсож байгаа харагдана. - Business.MN
Хөгжилтэй спортын арга хэмжээнд гурван хүн баяр хөөрөөр дүүрэн байна. Нэг нь уламжлалт улаан малгай, цамц өмсдөг, нөгөө нь улаан өнгийн өргөлттэй цагаан ороолт өмсдөг бол гурав дахь нь ногоон малгай, цэнхэр даашинз өмсдөг. Цэнгэлдэх хүрээлэнд цугласан хүмүүсийн дунд А.Тамир энэ сайхан мөчүүдэд баярладаг. - Business.MN
А.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим
Дуртай багийнхаа төлөө сэтгэлтэй хэсэг хүмүүс цэнгэлдэх хүрээлэнд дараалан сууж байхдаа Ливерпүүлийн өмсгөл зэрэг янз бүрийн хөлбөмбөгийн цамц өмсдөг. Ардаа хоосон улаан суудалтай тэд хором мөч бүрийг харамсахгүй таашаал авах зарчмаар амьдарч, инээмсэглэн зургаа татуулна. - Business.MN

ОЛИМП, ДАШТ -ЭЭР АМЬСГАЛСАН ОН ЖИЛҮҮД 

Парис 2024 олимпийг зориод ирсэн А.Тамирын хувьд Ковид-19 ид дэгдэж байх үеэр ямар нэг үзэгчгүй болж өнгөрсөн Токио 2020 олимп зохион байгуулалтын тухайд хамгийн өвөрмөц болсноороо санаанд нь тод үлдсэн бол 2008 оны Бээжингийн зуны олимп, 2014 оны Сочигийн өвлийн олимп, 2018 онд мөн ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулалт маш сайтай, тав тухтай байсныг хэлж байна. Эндээс тэрбээр төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө, санхүүжилт зарцуулж чаддаг улс орнууд олимпийн зохион байгуулалт сайтай байдгийг анзаарсан гэдгээ мөн хуваалцаж байв. 

Өмнө дурдсанчлан, 2002 оноос хойших хөлбөмбөгийн бүх ДАШТ, 2008 оноос хойших бүх өвөл, зуны олимпийг газар дээр нь очиж үзсэн А.Тамирын хувьд Олимпийн дараах жил харьцангуй нам гүм бөгөөд дараа дараагийн хөлбөмбөгийн ДАШТ, Олимп зэрэг спортын наадмыг үзэх бэлтгэлээ хангаж, алба ажлаа зохицуулан, санхүү мөнгөө хэмнэж, хураадаг жил болон хувирдгийг онцолсон юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр ажил, амины шугамаар нийт 59 улсаар аялжээ.  

А.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим
Ковид-19 ид дэгдэж байх үеэр ямар нэг үзэгчгүй болж өнгөрсөн Токио 2020 олимп зохион байгуулалтын тухайд хамгийн өвөрмөц болсноороо А.Тамирын санаанд тод үлджээ.

СПОРТООС ОЛЖ АВСАН ХҮМҮҮЖИЛ 

“Спортод хөл тавьснаар хүн шударга, зарчимч болдог. Аль нэг спортын тоглолтод тамирчид яг л дүрмээ барьж, тэр дагуу тоглодог. Дүрэм бол дүрэм. Энэ хандлага надад гүн сууж, би бизнес хийхдээ ч уг зарчмыг баримталдаг. Анх хэрхэн тохирсон, яаж хамтран ажиллана гэж хэлсэн ярьсан, гэрээлснээрээ л явдаг.  Түүнээс биш би илүү их ашиг олсон, би илүү чадамжтай учраас илүү хувь авах ёстой хандлагыг сайшаадаггүй. Амьдрал дээр ч энэ зарчмаа л хэрэгжүүлдэг. Нөгөө талаар, хоббитой, тэр дундаа, спортын хоббитой байх нь хүнд сэтгэлийн таашаал өгдөг. Түүгээрээ хөглөгдөн хүн илүү амьдрах тэмүүлэлтэй,  ажиллах эрч хүчтэй болж чаддаг.   

Ер нь дуртай юмаа хийж, дараа нь харамсахгүй амьдрах л миний зарчим. Хожим нас дээр гарсан хойноо хийгээгүй зүйлийнхээ төлөө харамсаж буй хүмүүсийг цөөнгүй харсан. Хөлбөмбөгийн зарим тасалбар хэдэн зуун ам.долларын үнэтэй байдаг. Зарим хүнд энэ бол хайран мөнгө. Гэсэн ч би дуртай зүйлдээ мөнгө зарцуулдаг. Харамсдаггүй. Харин тэр бүхний төлөө санхүүгээ бий болгож, зохицуулдаг”. 

Спорт хүнийг шударга, зарчимч болгодог нь бизнест ч эергээр нөлөөлдөг.

 

1 of 4
- +
Дуртай зүйлээсээ санаа авсан хүн Монголын далбааг барин цэнгэлдэх хүрээлэнд зогсож байна. Суудал нь улаан, ногоон өнгийн хөл бөмбөгийн талбай руу харсан. Өргөн инээмсэглэж, тэд улаан цамц, оосор өмссөн нь тухайн үеийн эрч хүчтэй сүнсийг илэрхийлдэг. - Business.MN
Парисын Луврын пирамидын өмнө нэгэн хүн зогсож байгаа бөгөөд ойролцоох том олимпийн цагирагуудыг дэлгэсэн нь А.Тамирын "Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах" зарчмыг тусгасан байдаг. Тэнгэр багавтар үүлтэй, цаана нь жуулчид харагдана. - Business.MN
А.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим
Нисэх онгоцны буудлын терминал дахь Катар 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан баримлын хажууд нэгэн хүн зогсож байгаа нь Дуртай зүйлийн талаар баримталж буй зарчмыг тусгасан байх. Энэхүү баримал нь улаан дэвсгэр дээр гялалзаж, эргэн тойронд нь аялагчид болон суудал байрлуулсан нь харамсахгүйгээр хийсэн аялалыг бэлэгддэг. - Business.MN

МИНИЙ ЗАРЧИМ БОЛ “1+1=3” 

“Татварын ерөнхий газарт 10 жил ажилласныхаа дараа би Үйлдвэр худалдааны яам болон Санхүүгийн зохицуулах хороонд удирдлагын түвшинд ажиллаж байгаад 2008 онд төрийн албанаас бүрэн хөндийрч, татварын зөвлөх үйлчилгээний чиглэлээр хувийн компаниа байгуулсан. Өдгөө 30 гаруй ажилтантай IFS Mongolia компани (Сүүлд PKF-IFS Mongolia болсон) маань 20 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна” хэмээн хариулсан А.Тамир  Ази Номхон далайн татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ бүхний хажуугаар Грек улсын өргөмжит консулаар 2015 оноос хойш ажиллахын зэрэгцээ Украйны худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын төлөөлөгчийн албатай. Тэрбээр мөн тансаг зэрэглэлийн хөшиг, камин зуухны бизнестэй гэдгээ ч дурдлаа. 

“Миний бизнесийн хамгийн том зарчим бол заавал партнертай байх. Хэчнээн ойр дотно, найз нөхөд байсан ч заавал гэрээ хийдэг. Мөн “1+1=3” гэсэн зарчмыг баримталдаг. Энэ нь нэг хүний санаа, нөгөө хүний шинэ санаатай хоршиж, нэгдэн нийлснээр гурав дахь санаа төрдөг гэсэн утгатай. Ер нь бизнесээ өргөжүүлж, амжилттай авч явахын тулд хүнтэй маш сайн хамтарч, багаа сайн бүрдүүлж, хүнээс аливааг харамлахгүй байж чадах нь чухал. Манайхан би илүүг чадна, тиймээс илүүг авах ёстой гэж өөрийгөө дөвийлгөсөн байдлаар хандах нь түгээмэл. Гэтэл ийм хандлагаар хүн хол явдаггүй” хэмээн А.Тамир хэлж байна. 

LIVERPOOL -ИЙН ҮНЭНЧ ФАНАТ

Өнгөрсөн жил Дэлхийн мастеруудын наадамд гольфийн төрлөөр оролцож, насныхаа ангилалд хүрэл медаль түүний ажлын өрөөнд мөн гольфийн цохиур байсан нь гайхах зүйл биш байв. Ажлын өрөөнийх нь уулзалтын ширээгээр дүүрэн спортын холбогдолтой ном, сэтгүүл өрөөтэй байгаа нь ч төдийлөн сонин биш. Түүний хувьд энгийн л зүйл. “Гольф бол өрсөлдөгч гэж үгүй, өөрөө өөрийгөө ялан дийлдэг спорт. Гольфийн тусламжтай хамтрагчаа илүү таних боломжтой байдаг. Онцлог нь тэр. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийнхан гольф тоглодог хүнийг илүү хүндэлдэг, бизнесийн хамтрагч болох сонирхол ч өндөр байх нь бий” хэмээн ярих тэрбээр Английн хөлбөмбөгийн баг болох Liverpool -ийн үнэнч фанат. Өнгөрсөн тавдугаар сард Liverpool -ийн ерөнхий дасгалжуулагч Юрген Клоппийн сүүлчийн тоглолтыг мөн л тус багийн фанатуудтай хамт зорьж очин үзжээ. Ирэх жил ч амжвал Liverpool -ийн тоглолтыг үзэхээр төлөвлөөд буй. Ер нь тэрбээр Английн Premier League -ийн тоглолтуудыг бараг л алгасаж үзээгүй бөгөөд хамгийн үзэх дуртай спорт нь мэдээж хэрэг хөлбөмбөг хэмээн онцолж байв. Харин ЕАШТ болон ДАШТ -ий үеэр Нидерландийн шигшээ багийг дэмжсээр ирснээ бидэнтэй хуваалцсан юм.  

bookzone.mn
Тагууд: бизнесийн зарчимзарчимспортхобби

Санал болгох:

A person in a red racing suit and helmet stands next to a yellow car with graphics. Another person in a military-style jumpsuit and helmet stands beside them. A colorful wall with abstract designs is in the background.
Ш.Гантуяа: Шинэ машин шинэ мэдрэмж төрүүлдэг
С.Мөнхгэрэл: Би чинь “цагаан цаас” авч сургаж, хөгжүүлэх дуртай хүн
С.Мөнхгэрэл: Би чинь “цагаан цаас” авч сургаж, хөгжүүлэх дуртай хүн
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00