BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан хээтэй цэнхэр хантааз өмссөн эр тайзан дээр зогсож, үзэгчид рүү инээмсэглэж байна. Өөр нэг хүн, магадгүй энтрепренер, цаана нь хэсэгчлэн харагдана. Арын дэвсгэр нь том, бараан дэлгэцээс бүрдэнэ. - Business.MN

Амазоны сэлгээ: Жефф Безосын сүүлчийн өдрүүд

Х.Цолмон   Х.Цолмон
2021-07-05
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг Amazon түүхэн гэж нэрлэгдэж болохуйц тун чухал халаа сэлгээ өнөөдөр хийж байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Жефф Безос гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөх тухай мэдээлсээр байгаа билээ. Харин өнөөдөр тус өдөр тохиож байна. Тодруулбал, 27 жилийн өмнөх яг энэ өдөр буюу долдугаар сарын 5-нд Безос ирээдүйн технологийн “мангас” болох Amazon компаниа байгуулж, тэр цагаас өнөөг хүртэл хашсан гүйцэтгэх захирлын албаасаа бууж, удирдах зөвлөлийн суудалд шилжиж буй.

Өдгөө 57 настай Безос халаасандаа 203 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр “тэтгэвэртээ гарч” байгаа нь дундаж америк иргэний орлогыг 739 мянга дахин нугалсан тоо бөгөөд тэрбээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг өнгөлдөг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Гэхдээ яг ч тэтгэвэртээ гараагүй Безос өөрийн эрч хүч, энергиэ Amazon-ийн дараагийн шинэ бүтээгдэхүүн, шинэ санааг бодит болгон “амилуулах” төслүүдэд төвлөрөх юм. Энэ шийдвэртээ ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Нэг үгээр, тэр өдөр тутмын ажлуудаас ховхорч, илүү стратегид суурилсан, томоохон шийдвэрүүдэд төвлөрөхөөр зэхээд байгаа юм.

Бизнесээ том зургаар, өргөн цараатай харж чаддаг стратегич чанар нь Безосын амжилтын гол түлхүүр…

Түүний залгамжлагчаар Amazon-д 24 жил буюу хамгийн урт хугацаанд ажилласан хүмүүсийн нэг Энди Жасси нэрлэгдсэн билээ. Amazon Web Services (AWS) компанийн гүйцэтгэх захирал тэрбээр Жефф Безос шиг олон нийтэд танигдаагүй ч Amazon-ийнхан дундаа өөрийн ур чадвараар үнэлэгдэж, байр сууриа бататгасан нэгэн гэж болно. Түүний удирдан чиглүүлдэг AWS компани Amazon-д хамгийн өндөр ашиг орлого (ойролцоогоор 45 тэрбум ам.доллар) -ыг авчирдаг бизнесийн нэг гэдэг утгаараа ихээхэн нөлөөтэй. AWS-ийн үйлчилгээг авдаг компаниудын тоонд бидний мэдэх Netflix, Facebook, LinkedIn, Spotify-аас эхлээд АНУ-ын Тагнуулын төв газар хүртэлх маш олон нөлөө бүхий байгууллага багтдагаас бизнесийн цар хүрээг нь баримжаалах боломжтой.

Дараагийн гүйцэтгэх захирлаар нэрлэгдсэн Энди Жасси Amazon-д 24 жил ажиллаж буй. Зургийн эх сурвалж: The Seattle Times.

Товчхондоо, Аmazon-ийг үүлэн технологиор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтахад Жассигийн үзүүлсэн нөлөө асар их. Безос түүнийг зөвхөн менежер бус энтрепренер нэгэн хэмээн үздэгээ илэрхийлсэн төдийгүй энэ чанар нь Энди Жассиг Amazon-ий гүйцэтгэх захирлаар томилоход гол түлхэц үзүүлсэн гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр Жассиг гарамгай удирдагч болно гэж тэмдэглээд түүнд бүрэн итгэл хүлээлгэж буйгаа ч тодотгосон билээ. Безосын үзэж буйгаар Amazon-ийг бусдаас онцгой болгох эрч хүч, ур чадвар Жассид хангалттай бий бөгөөд маш өндөр шаардлагатай нэгэн гэдгийг тодотгосон юм. 

Хоёр пиццаны дүрэм

Манлайллын өвөрмөц арга барилаараа алдартай Жефф Безосыг татвараас зайлсхийсэн, бүхнийг хэт монопольчилдог, ажилтнуудаа хайхардаггүй, амиа бодогч зэргээр шүүмжлэх хэсэг байдаг ч энэ бүхэн түүний тэмүүлэл, амбицыг бүдгэрүүлдэггүй гэж хэлж болно. Бизнесээ том зургаар, өргөн цараатай харж чаддаг стратегич чанар нь Безосын амжилтын гол түлхүүр ч байж мэднэ. Их наядаар үнэлэгдэх аварга компанийг цогцлоосон тэрбээр ажиллах хүчнээ жижиг багуудад хувааж ажиллах дуртай. Тодруулбал, хоёр пицца хувааж идэхэд тохиромжтой тооны хүмүүсээр нэг багийг бүрдүүлдэг. Хэт нүсэр биш ийм багийн уулзалтууд үр дүнтэй, бүтээмжтэй байж чаддаг гэж үздэгээс тэр.

Мөн хурал уулзалтын үеэр PowerPoint презентац ашиглахыг үзэн яддаг тэрбээр үүний оронд зүгээр л тэмдэглэлийн жижиг цаас  ашиглахыг илүүд үздэг. Amazon-ийн ахлах менежерүүдээс бүрдэх “S-team” зөвлөлийн гишүүн, 2004 оноос хойш тус компанид ажиллаж буй Надя Шаурабура “Заримдаа хурал уулзалтын үеэр бид маргалдаж, нэг нэгэн рүүгээ хашгичих үе ч бий. Гэхдээ өрөөний уур амьсгал хэчнээн ширүүссэн ч асуудал хэзээ ч хувь хүн рүү чиглэдэггүй, үргэлж сэдвийнхээ хүрээнд л эргэлддэг. Ер нь ширээний ард бүх зүйл маш нээлттэй байдаг учраас хуралд оролцогчид бүгд эрч хүчтэй байж чаддаг” хэмээн өгүүлж байв.

Сансар дахь ирээдүй

Жефф Безос нэгэнтээ “Amazon-ий гүйцэтгэл захирал байна гэдэг амаргүй, тун өндөр хариуцлагатай ажил. Харин нэгэнт захирал болчихсон тохиолдолд өөр ямар нэг зүйлд анхаарал хандуулахад тун хэцүү” хэмээн бичиж байв. Тиймдээ ч энэ албанаас чөлөөгдмөгцөө тэрбээр сайн үйлс (филантропи) -ийн ажилд илүүтэй төвлөрөхийн зэрэгцээ The Washington Post болон Blue Origin компаниудынхаа үйл ажиллагаанд түлхүү анхаарахаар төлөвлөжээ. Тухайлбал, сансрын бизнест төвлөрдөг Blue Origin компанийнхаа энэ сарын 20-нд хөөргөх New Shepard хөлгийн тавцанд тэр өөрийн ах Марк Безосын хамт гарахаар зэхэж буй. Үүнтэй холбоотойгоор түүнийг эх дэлхийд эргэж хөл тавиулахгүй байх эсэргүүцлийн хөдөлгөөн хүмүүс өрнүүлэхэд 150 мянган гарын үсэг цугласан нь амжилтад хүрсэн нэгнийг бүгд алга ташин хүлээж авдаггүйг харуулна. Гэсэн ч энэ бүхнийг үл хайхран тэрбээр ирээдүй цагт бодож, төлөвлөж, тэмүүлсээр яваа билээ.

Өмнөх нийтлэл: Амазоны амжилт, Жефф Безосын “сүүдэр”
bookzone.mn
Тагууд: amazonдэлхийдменежментудирдлага

Санал болгох:

Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00