Компани “МЭВЭНТО” ХХК
Чиглэл: Edutech
Гүйцэтгэх захирал О.Төрмөнх
Нийгэмд төрөл бүрийн асуудал шийдлээ хүлээж байдаг бөгөөд тэдгээрийн шийдлийг тодорхойлогчид нь голдуу гарааны бизнес эрхлэгчид билээ. Тухайлбал, байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орсон энэ цагт чадварлаг ажилтан болох, өөрийгөө хөгжүүлэх, эсвэл чадварлаг ажилтан олох эрэлт хэрэгцээнд төгсгөл байхгүй.
Тэгвэл “Мelearn” платформ хэрэглэгчдийн энэ асуудлыг шийдэх шийдлээ хэдийнээ боловсруулсан гэдгийг өөрсдийн үнэт зүйл, үйл ажиллагаа хэрэглэгчдийн үнэлэмжээрээ харуулж байна. Үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ч Монголын хамгийн анхны цогц онлайн сургалтын платформ гэдгээрээ зах зээлд танигджээ.
“Melearn”-ий хэрэглэгчдэд санал болгож буй сургалтууд инновацлаг, өнгө шийдэл, төрх байдлаараа хэрэглэгчдийн хандалтыг татаж, хандлагыг өөрчилж байгаа нь залуус бие даан суралцаж боловсрол, ур чадварыг хаанаас ч сурах нөхцөлөөр хангаж, өнөөгийн нийгэмд дэвшилт болж байна.
“Melearn” нь анх Сократус Стартап Студиогийн гарааны компанийг бойжуулах системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрт хамрагдаж эхлэлийн хөрөнгө оруулалт татаж, бизнесийн системийг бүтээх аянаа эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн онд мэдээлэл технологийн чиглэлээр 10 жилийн туршлагатай ICT групп өсөлтийн шатанд нь дэмжиж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь нэгдүгээрт “Melearn”-ий бизнес загвар оновчтой, хоёрдугаарт нийгмийн маш том хэрэгцээ байгаа гэдгийг харуулж байна.
ICT групп “Меlearn”-ийг өсөлтийн шатанд нь дэмжиж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
20 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын болоод олон улсын зөвлөх, багш нар болон контент бүтээгчдийг эгнээндээ нэгтгэж технологийн дэвшлийг ашиглан дэлхийн зах зээлд гарахаар “Social Learning Platform” (SLP)-ийг хөгжүүлж байна. Хоёр жилийн хугацаанд нийт 50 гаруй шинэчлэлт, сайжруулалтыг хийснээр Melearn нь V3.0 Social Learning Platform-г бий болгожээ. Энэ хугацаанд контент бүтээгч болон бусад төрлийн 200 орчим багшийг нэгтгэж давтагдсан тоогоор 20 сая хандалтыг цуглуулж, 100 мянган хэрэглэгчтэй болсон. Түүнчлэн 4127 сургалт, подкаст, нийтлэл, пост олон нийтэд түгээсэн байна. Мөн албан байгууллага, хамт олноороо суралцах багцыг ч “Меlearn” санал болгож байна.
“Меlearn”-ний хэрэглэгчид Facebook, LinkedIn, Instagram зэрэг олон нийтийн сүлжээний платформуудтай төстэй байдлаар, гэхдээ зөвхөн мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн контентыг цаг алдалгүй хүлээж авах, солилцох боломжтой. Premium хэрэглэгчдийн “Melearn” нь Facebook, Instagram шиг newsfeed хэсэгтэй, салбарын шилдэг контент бүтээгчид, экспертүүдийг follow хийж, тэдний сургалт, контентыг цаг алдалгүй авна. Мөн сургалтаас гадна дэлхийн шилдэг номуудын аудио хураангуй, подкаст, нийтлэлүүдийг нэг дороос уншина. Өөрт хэрэгтэй контентыг нэг дор авдаг байх нь мэдээллийн эмх замбараагүй урсгал бүхий нийгэмд цаг хугацаа, зардал хэмнэнэ.
Тэд цэгцтэй, системтэй үйл ажиллагаанд суурилж чанартай гүйцэтгэлд төвлөрч, чадварлаг мэргэжилтнээр багаа тэлж манлайлж ажилладаг. Тэдний зорилго бол дэлхийн мэргэжилтнүүдийг салбарынхаа түүчээлэгч нь байхад туслах юм.
www.melearn.mn Melearn апп татах: Андройд апп татах: https://appurl.io/lPDQ3b5k9 IOS апп татах: https://apple.co/3cBm3d