BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Өсөн нэмэгдэж буй зоосон мөнгө дээр улаан тэрэгний дүрс байрлуулсан хүн санхүүгийн өсөлтийг бэлэгддэг бөгөөд зургаан зоосны өндөр нь зүүнээс баруун тийш аажмаар нэмэгддэг. Хувь хүн, магадгүй энтрепренер, цагаан цамц өмсөж, царай нь бүрхэгдсэн байдаг нь нэргүй бизнесийн хандлагыг илэрхийлдэг. - Business.MN

Хэрэглээний үнийн өсөлт хэнд илүү мэдрэгддэг вэ

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-10-18
  Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Хагас сайн өдөр Баянзүрх зах орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харав. Төмс 1 кг нь 1500,  жижиг атар талх 1400, том нь 2000, өндөг 480-500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногт 450 төгрөгөөр өндөг худалдаж авсан юм. Харин жижиг атар талх 1100 төгрөгөөр зарагдаж байв.  Зөвхөн талхны үнэ дээр гэхэд л 300 төгрөгийн зөрүү гарчээ. Энэ бол тийм ч их тоо биш. Банк хооронд гүйлгээ хийхэд шимтгэлд нь уншуулчихдаг мөнгө. Үүндээ нэг ч их юм боддоггүй. Цалин өсөхгүй хэрнээ, юмны үнэ энэ мэтчилэн ихсэж, аажмаар худалдан авах чадвар буурч буй. Гэхдээ үнэ нэмэгдэх үзэгдэл нь нийт монголчуудад нөлөөлөхгүйл болов уу. Хэнд илүүтэй нөлөөлөх вэ. Жишээлбэл, 800 мянган төгрөгийн цалингаасаа шимтгэл хасуулаад, гар дээрээ 652466 мянган төгрөг авч буй иргэдэд л нөлөөлнө. Үүн дээр  тэтгэврээрээ амьдарч буй буурай нар, сургалтын төлбөрөө өөрсдөө төлдөг оюутнууд, дөнгөж төгсөөд ажлын байран дээр гарч цалингаараа амьдарч эхэлж байгаа залуучууд нэмэгдэнэ. Эхнэр нь гэртээ хүүхдээ өсгөж, нөхрийнхөө цалингаар ам бүлээ тэжээж буй хүмүүс ч үүнд багтана.  Тэгэхээр үнийн өсөлт, бүр тодруулбал, жижиг атар талх 300 төгрөгөөр өссөн байх нь бүх монголчуудын санхүүгийн асуудал, дарамт биш. Энэ бол “Ажил хийгээд амьдарна, хөдөлмөрлөнө” гэж зүтгэдэг дундаж давхаргаасаа хальтирчихгүй юм сан гээд зүүгдэж буй хүмүүст л хамаарч буй үзэгдэл юм.  Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтэд, “хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь өмнөх сараас 0.2 хувиар буурч, өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 9.5 хувиар өсчээ” гэж дурдсан.

Цаашлаад “Улаанбаатар хотод инфляц 14 хувьтай гарсан. Инфляцийн түвшний 4.4 нэгж хувь буюу 32 хувь нь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Инфляцад дизель түлш, бензин АИ-92, цагаан будаа, төмс, гурилан боов, “Атар талх”, “бензин АИ-80 зэрэг арван бараа голлон нөлөөлжээ. Нэг литр дизелийн үнэ 44 хувиар, АИ-92 бензиний нэг литрийн үнэ 16.8 хувиар, өсчээ.  Килограмм төмсний үнэ өмнөх оны мөн үеэс 47 хувиар, нэг уут зүсээгүй талх 1714 төгрөг болж, 18.2 хувиар, цагаан будаа 4646 төгрөг болж, 24.0 хувиар, гурилан боовны үнэ 4656 төгрөг болж, 21.9 хувиар тус тус өсчээ.” Энэ судалгааг шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч нар уншдаг уу, мэдэрдэг үү. Үүнийг хэн уншдаг бол. Юунд ашигладаг бол гэдэг нь сонирхолтой.Үнийн өсөлтөд дарамтлуулж буй иргэд үүнийг уншаад юу хийх вэ. Угаасаа дэлгүүр рүү ороод бодит үнэнтэй нүүр тулж буй улс. 

bookzone
Тагууд: УчиртайТоонууд

Санал болгох:

A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Далайд байгаа хоёр хөлөг онгоцны зураг. Зүүн талд "Импорт" гэсэн шошготой том хөлөг онгоц олон чингэлэг ачсан бол баруун талд "Экспорт" гэсэн шошготой жижиг хөлөг онгоц цөөхөн чингэлэг ачсан байна. Тэнгэр цэнхэр, цагаан үүлтэй. - Business.MN
Учиртай тоонууд: Монголын урсгал дансны алдагдал 25.3 тэрбум ам.доллар
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00