Сүүлийн 10 жилийн хугацаанд хувьцаа нь хамгийн хурдтай өссөн компаниудын тэргүүнд Apple, Google, Amazon зэрэг технологийн аваргууд багтахгүй гэвэл та итгэх үү? Хэдий эдгээр компани дэлхийн олон топ жагсаалтыг тэргүүлдэг ч хувьцааны үнийн өсөлтөөрөө Domino’s Pizza компани тэднийг ардаа орхижээ. Өгөгдлийг ухаалгаар ашиглаж датад суурилсан компани болж хөгжсөн учраас тэр. 

Өмнө нь өгөгдлийг бизнесийн туслах хэрэгсэл хэмээн үзэж санхүүгийн баримт үүсгэх, чанарын удирдлагыг хэрэгжүүлэх зэрэг тодорхой зорилгоор ашигладаг байсан бол өнөөдөр өгөгдөл, тэр тусмаа их өгөгдөл эдийн засгийн цоо шинэ салбарыг бий болгож байна. 2020 онд 138.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан дэлхийн их өгөгдлийн зах зээл 2025 он гэхэд 229.4 тэрбумд хүрнэ гэсэн таамгийг MarketsandMarkets судалгааны агентлаг дэвшүүлээд буй. 

Өгөгдөл бол XXI зууны газрын тос бөгөөд түүний дүн шинжилгээ хөдөлгүүр нь юм. 

~Виржиниа Рометти, IBM Гүйцэтгэх захирал асан

Шинэ зууны газрын тосыг бизнесээ сайжруулахад ашиглахын тулд компаниудад дараах хоёр чадавх чухал. Датаг удирдан зохион байгуулах буюу өгөгдлөө нэгтгэх, хамгаалах, хэрэгтэй хүн нь анализ хийх боломжтой байлгах чадавх. Датаг ашиглах буюу дүн шинжилгээ хийх чадавхи (BI, AI/ML8 Advanced Analytics гэх мэтээр).

Дата зөвхөн тодорхой алба нэгжийн хүрээнд цугладаг, өгөгдлөө ерөнхийд нь харж, тайлагнах төдий өнгөрдөг компанийг өгөгдлөө ашиглах чадавхгүй гэж үздэг бол байгууллагынхаа хэмжээнд дата дэд бүтцээ байгуулж, бизнестэйгээ холбоотой үндсэн дүн шинжилгээг хийх чадвартай компанийн дата чадавхийг боломжийн түвшинд байна гэж үздэг. Байгууллагын дата шинжилгээний чадавхийн түвшний тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс сонирхоорой. 

Дан туршлага бус өгөгдлийн дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргадаг болсноор гол асуудлаа олж харах, улмаар бизнесийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, цаашид хурдтай хөгжих суурь бүрэлддэг. Байгууллагад өгөгдөл ашиглах соёлыг бий болгохын тулд 2-3 жил шаардлагатай бөгөөд энд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй. Түүнчлэн, өгөгдлийн дүн шинжилгээ хийх чадварыг ажилтнууддаа төлөвшүүлэх, ийм чадвартай боловсон хүчнээр багаа бүрдүүлэх нь чухал. Салбар, мэргэжлээс үл хамааран орчин үеийн хүний заавал эзэмшсэн байх ёстой чадваруудын нэг бол дата ашиглах чадвар болоод буй. 

Бизнесийнхээ өгөгдөлд хэрхэн дүн шинжилгээ хийж, түүнийгээ хэрхэн ашиглах аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр НовелСофт компанийн захирал Б.Цээсүрэн танилцууллаа. “Дата шинжилгээнд үндэслэн бизнесээ хөгжүүлэх арга” сэдэвтэй энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт BZP Digital&Inbound компанийн захирал Б.Батзориг оролцож “Дижитал маркетинг ба маркетингийн автоматжуулалт” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Дижитал маркетинг ба маркетингийн автоматжуулалт (№72)

Previous article

Хурлыг хэрхэн үр дүнтэй удирдаж, бүтээмжээ нэмэгдүүлэх вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like