Бизнесийн өрсөлдөөний онолыг боловсруулагч, өрсөлдөөний загалмайлсан эцэг, профессор Майкл Портер “Бизнес эрхлэгчдийн хувьд өрсөлдөгчөө зөвхөн ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэж хардаг бол энэ нь өрсөлдөөн хэмээх томоохон ертөнцийн ердөө нэгээхэн хэсэг төдий” гэж хэлсэн байдаг.

Түүний онолоор зах зээл дээрх бизнесийн өрсөлдөөнд дараах хүчин зүйлсийг орхиж болохгүй. Тантай адил бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шууд өрсөлдөгч байх ч худалдан авагчдын сонголт хийх хүч чухал. Учир нь хэрэглэгчид танаас илүү мэдлэгтэй бол тэдний хүссэнээр бизнесээ өргөжүүлэхээс өөр аргагүй болох юм. Мөн таны бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэгчид болон бизнесийг тань орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг орхиж болохгүй. Тиймээс яг одоо зах зээл дээр буй үйлдвэрлэгчид л таны өрсөлдөгч гэж харж болохгүй. Шинээр хүч түрэн орж ирж буй бизнесүүдийг ч өрсөлдөгчөө гэж үзэх хэрэгтэй аж.

Монгол бизнес эрхлэгчид бизнес жижиг байх тусам дотоодын аж ахуйн нэгжийг, томрох тусам гадаадын хөрөнгө оруулалттай компанийг гол өрсөлдөгчөөр хардаг.

Монгол бизнес эрхлэгчдийн дийлэнх нь бизнесийн өрсөлдөөний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг бөгөөд үүнийг МҮХАҮТ-ын “Бизнесийн орчин-2020” судалгааны дүн илтгэж байна. Тус судалгаанд дотоодод үйл ажиллагаа явуулдаг 4075 аж ахуйн нэгж оролцжээ. Бизнес эрхлэгчдээс гол өрсөлдөөн нь хэнтэй өрнөж буйг тодруулсан асуулгад 3200 гаруй аж ахуйн нэгж хариулж, тэдний 64 хувь нь бизнесийн гол өрсөлдөгчөө дотоодын аж ахуйн нэгж гэж харж байна. Харин 21 хувь нь урд хөршийн импортын бараа, 11 хувь нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гэсэн байна.

Товчхондоо, монгол бизнес эрхлэгчид бизнес жижиг байх тусам дотоодын аж ахуйн нэгжүүдийг, томрох тусам гадаадын хөрөнгө оруулалттай компанийг гол өрсөлдөгчөөр хардаг гэж дүгнэж болно. Нөгөөтэйгүүр, судалгаанд оролцогчдын 25 хувь нь импортын барааг гол өрсөлдөгчөө гэж үзжээ.

Өрсөлдөөний төлөвийг бизнесийн үйл ажиллагаа явуулж буй салбараар нь авч үзвэл тээвэр, барилга, үйлчилгээний салбарынхан дотооддоо хамгийн их өрсөлдөөн өрнүүлж байна.

Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг гол өрсөлдөгчөө гэж үздэг салбарууд нь аялал жуучлал, уул уурхай, тээвэр. Тэгвэл газар тариалан, уул уурхай, боловсруулах үйлдвэр болон худалдааны салбарт бизнес эрхлэгчид импортын бүтээгдэхүүнийг гол өрсөлдөгчөө гэж үзэж байна. Тэр дундаа урд хөршөөс бусад орны импортын бүтээгдэхүүнийг уул уурхай, мэдээллийн технологийн салбарынхан чухал өрсөлдөгч хэмээн харж байгаа юм.

График эх сурвалж: МҮХАҮТ

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г.Орхон

Өндийхийг хүсч буй өрхийн бизнес

Өмнөх нийтлэл

Цахим сургалтын чанарыг хэрхэн хянах вэ? (№ 82)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like