Монголын бизнес эрхлэгчид Amazon-д бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болно

Тун удахгүй Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид “Амазон” буюу дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Энэ чиглэлд Амазон компанитай хамтран ажиллаж эхэлсэн тухайгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэв.

Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид тэрбум хүнтэй зах зээлд онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулах эхлэл тавигдах аж.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

ХАА-н зарим бүтээгдэхүүнийг экспортлоход заавал биржээр арилжсан байна

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг болж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм.

“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг 2021 оны 4-р сарын 1-ний өдрөөс нийтээр дагаж мөрдөх бөгөөд энэхүү журам нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой юм.

Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл тус бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргасан байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан 14 агуулахад итгэмжлэл олгоод байна. Мөн 67 агуулахыг итгэмжлэх үйл явц бичиг баримтын бүрдүүлбэрийн шатанд явагдаж байгаа юм. 2021 оны сүүл гэхэд төлөвлөгөөний дагуу биржийн итгэмжлэлийг бүрэн олгох зорилт тавин ажиллаж байна.

ХАА-г тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөв

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, баталлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Харин Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны 1-р сарын 1 хүртэл хэрэгжих юм.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Юникорн болох аялалдаа гарсан АНД Глобал

Өмнөх нийтлэл

5 сарын сургалтын бүртгэл эхэллээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.