“Төрийн алба данхайсан, төр цомхон байх хэрэгтэй” гэж иргэд, судлаачид, түүгээр барахгүй эрх баригчид өөрсдөө хүртэл ярьдаг. Гэхдээ Үндэсний Статистикийн Хорооны тоо баримтаас харахад төрийн алба “бүдүүрч” ирсэн нь харагдана. 2020 оны эцсийн байдлаар Монголд 205 мянган төрийн албан хаагч байгаа нь сүүлийн 13 жилд 31 хувиар өссөн тоо юм. Эндээс багш нар, эмч нар зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо сүүлийн  25 хувиар өссөн байгаа нь хүн тогтмол өсч байгаа нөхцөлд хэвийн үзэгдэл. Гэхдээ төрийн албаны бусад ангилал буюу төрийн тусгай албан хаагчдын тоо 34%, төрийн захиргааны алба 36%, төрийн улс төрийн алба 28% тус тус өсчээ.

Эндээс төрийг хамгийн их данхайлгадаг хэсэг нь төрөл бүрийн, яам, тамгын газар, зөвлөл, хороо, комисс, агентлагт ажилладаг төрийн захиргааны албаныхан. Тэдний тоо хоёр дахин өсчээ. Тухайлбал, яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58%, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25%, газар болон хэлтсийн дарга нар 50%, төрийн нарийн бичгийн дарга нарын тоо 27 хувиар өсчээ.

Хүйсийн хувьд 2016 оноос статистикт бүртгэдэг болсон. Төрийн захиргааны албан дахь эмэгтэйчүүдийн тоо давуу байсаар ирсэн ч 2019 онд төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдыг 40 хувиар цөөлж, эрэгтэйчүүдийг 30 гаруй хувиар нэмсэн хачирхалтай тоо  байна. Эндээс төрийн захиргааны алба данхайгаад зогсохгүй бас жендерийн харьцаа алдагдаж буй нь харагдана.

Төрийн захиргааны албан хаагчдын тоо /2007-2020/

Төрийн захиргааны албан хаагчдын тоон дахь хүйсийн харьцаа

Харин одоо бизнес хэрхэн “турж” буйг харъя. Төрийн албаны зардал хэвээрээ байгаа ч бизнесийн салбарын орлого, хөрөнгө оруулалт хумигдсаар байна. Ялангуяа аялал жуулчлал, нийтийн хоолны цар тахлын улмаас бүр “хорчийжээ”. Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны дөрөвдүгээр улирлаас эхлээд огцом буурчээ. Энэ 2021 эхний саруудад хэрэгжсэн хөл хориотой холбоотой.

Нийтийн хоолны салбарын орлого, зарлага сүүлийн 1.5 жилийн байдлаар

Зочид буудлуудын хувьд мөн адил 2021 оны эхээр орлого нь эрс буурч, зочдын тоо болон ор хоногийн тоо бүр тасарчээ.

Зочид буудлын салбар сүүлийн 1.5 жилийн байдлаар

Худалдааны салбарын хувьд 2019-2020 онд жижиглэнгийн худалдаа 21 хувиар өссөн ч бөөний худалдаа 38 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Сүүлийн жилүүдэд бизнесийн идэвхжил буурахын зэрэгцээ нийгмийн хамгааллын системд ирэх ачаалал улам ихэссэний зэрэгцээ нийгмийн даатгалд хамрагдаж буй хүмүүсийн тоо буурсаар байна.

Нийгмийн даатгалд хамрагдсан хүмүүсийн тоо

Нийгмийн халамжид хамрагдсан хүмүүсийн тоо сүүлийн 8 жилд 80 орчим хувиар өсчээ.

 

Нийгмийн халамжийн өрхийн орлогод эзлэх хувь өсч, харин өрхийн аж ахуйгаас орж ирэх орлого буурсан.

 

Тоо баримтуудын эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Оюуны фитнесс (№110)

Өмнөх нийтлэл

#ТахлынҮеийнБизнес: Нар шингэх үеийн Нарантуул

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.