Цар тахлаас үүдэн эдийн засгийн хямрал, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, инфляци нүүрлэсэн энэ цаг үед Ерөнхийлөгчийн санаачлагаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт энэ долоо хоногийн эхээр Төрийн ордонд болж өндөрлөсөн билээ. Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачлагыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго байсан. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцсон юм. Тухайлбал, хувийн хэвшлийг төлөөлөн олны өмнө тэр бүр гардаггүй бизнесмэнүүдийн нэг “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал байр сууриа илэрхийллээ.
MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал:

“Бидний дунд бизнес эрхлээд 20, 30 жил болж байгаа хүн олон. Ерөнхий сайд яриандаа экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ онцоллоо. Манай улсын эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Тухайлбал зэс, алтны экспорт дангаараа хоёр тэрбум ам.долларт хүрдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжсэнээр зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж л төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Яг одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Энэ утгаараа Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий болоод байна. 2022 он гэхэд Гашуунсухайтыг төмөр замд холбох ажлыг нэн даруй шийдэж чадвал 2024 он гэхэд экспорт 3-4 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой. 

Экспортод ихээхэн нөлөөлдөг голлох салбарууд бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй. Аливаа том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин хувийн хэвшлийн тухайд баталгааны асуудал хөндөгдөхөд улс төржсөн сэдэв байдаг тул тун төвөгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэлэг арга хэрэглэх гэж байгаа бол эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүдэд Засгийн газар болон Хөгжлийн банкны баталгаа их чухал байдгийг онцлох хэрэгтэй болов уу. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна” гэв.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Дэлхийн хөгжлийн хандлагаас бүү хоцроорой

Өмнөх нийтлэл

Борлуулалтын өсөлтөд нөлөөлөх 5 хүчин зүйл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.