Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар манай улсын нийт ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг баталлаа.

Энэхүү төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж, харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. 

Хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж буй дунд хугацааны уг төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.  

Хөгжиж буй орнуудад 10 ажлын байр тутмын долоог жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бий болгодог. Үүний зэрэгцээ дэлхийн нийт бизнесийн 90, ажлын байрны 50 гаруй хувийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүрдүүлдэг. Олон орны Засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор 2030 он гэхэд шаардагдах 600 сая ажлын байрны хэрэгцээг хангана хэмээн үзэж байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Х.Алтай: Койн гэсэн болгон криптовалют биш

Өмнөх нийтлэл

Үнэ цэн нь улам өсөж буй ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.