Хүний нөөцийн технологийн стартап болох NITO нь өөрийн аппликэйшнээр дамжуулан хүний нөөцтэй холбоотой судалгааг тогтмол хийдэг. Нэг судалгаанд ойролцоогоор 200-300 хэрэглэгч оролцдог.  Эдгээр судалгааны зарим нэгэн сонирхолтой үр дүнгээс хүргэж байна.

Ковидтой холбоотойгоор хүмүүс шинэ ажлын санал хүлээж авах эсэх асуултад 5 хүрэхгүй хувь нь л огт үгүй гэж хариулсан. 44 хувь нь ойрын 3-12 сарын дотор хүлээж авна, 42 хувь нь мэдэхгүй байна гэж хариулсан байна.

Ковид дууссан ч гэрээсээ ажиллах сонирхолтой байна уу гэдэг дээр 56 хувь нь зарим өдрүүдэд, 28.5 хувь нь тийм, 15.5 хувь нь үгүй гэж хариулсан байгаа. Уян хатан цагийн хуваариар ажиллах нь чухал шаардлага болж эхэлж байгааг доорх графикаас харж болно. 

Түүнчлэн хямралын нөхцөлд компани нь цалин нэмэх боломжгүй үед өөр юу байж болох талаар асуухад хамгийн их буюу 33 хувь нь уян хатан цагийн хуваарь гэж хариулсан байгаа. Эндээс харахад уян хатан цагийн дүрэм компаниудын соёлд хэдийнэ нэвтэрсэн нь харагдаж байна.

Аль нэг компанид ажилд ороход юуг нь чухалчилдагийг сонирхоход цалингаас гадна тухайн компанийн соёл, удирдлага, ажлын орчин нь сонголтод ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь (№118)

Өмнөх нийтлэл

Зукербергийн дуртай 10 ном

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.