Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас гаргасан хилийн боомтуудтай холбоотой шийдвэрийг танилцуулав. 

Хэдхэн хоногийн өмнө Хятадын талаас Замын Үүд-Эрээний хилийн тээврийг чингэлэгээр түр хугацаанд хийх саналыг тавьсан бөгөөд Монголын тал саналыг хүлээж авахгүй бол ойрын таван сард хил нээгдэх боломжгүйг анхааруулсан. Өнөөдөр Монголын тал энэ саналыг хүлээж авсныг Б.Жавхлан сайд мэдээлэв. 

Ингэснээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайд өдөрт нэг талдаа 20 тоннын 50 чингэлэг солилцоно. Үдээс өмнө Хятадын талаас ачаатай чингэлгийг талбайд хүргэн, хоосон буцааж, Монголын тал мөн зарчмаар чингэлэг сольж, хүн хооронд харилцаа үүсгэхгүйгээр тээвэрлэх юм байна. 

Жолоочдын тухайд Хятадын тал тэг цэг хүртэл тээвэр хийх жолооч нарыг сонгон шалгаруулж, 14 хоног тусгаарлалтад байлгасны дараа ажилд гаргана. Харин Эрээнд байгаа 31 монгол жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх саналыг тавьсан байна.

20 тоннын 50 чингэлэг гэдэг нь өмнө нь хилээр нэвтэрч байсан ачааны хэмжээтэй харьцуулахад бага ч явцаас хамаарч цаашдаа чингэлэгийн тоог нэмэх эсэхийг шийдэх аж. Энэ горим нь түр хугацаанд хэрэгжих ч цар тахлын нөхцөл ямар ч байсан цаашдаа ийм байдлаар тээвэр хийхээ үргэлжлүүлэх тухай хоёр тал ярьж байгаа гэдгийг Засгийн газар мэдээлэв. 

Гэхдээ чингэлэгээр тээвэрлэх горим нь ойрын 14-20 хоногт Эрээн хотод халдварын шинэ тохиолдол илрэхгүй бол хэрэгжиж эхэлнэ. Харин Эрээн хотод сүүлийн 7 хоногт халдварын тохиолдол илрээгүй байгаа. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Компанидаа бизнесийн ёс зүйн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ? (№128)

Өмнөх нийтлэл

Койн, токены талаар зөв ойлголт өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдана

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.