International Conference 2023

Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2023 оны Төслийн удирдлагын олон улсын бага хурлыг 10-р сарын 14-ний өдөр MPM Event Hall-д зохион байгуулах гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.
Энэ жилийн хурлыг “Шинэ үеийн хурдасгуур -Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдвээр хийж байгаа ба хурлын үеэр шинэ төгсөгчдөд ажлын байранд гараад амжилттай ажиллахад шаардагдах ур чадварыг эзэмшихэд, залуу мэргэжилтнүүдэд ажил мэргэжлээрээ өсөн дэвжихэд туслах сэдвүүдээр ярилцана. Төсөл удирдах ур чадварууд нь тохирох арга аргачлалыг зөв үед нь хэрэглэж аливаа саналыг бодлыг, ажил хэрэг бодит үр дүн болгоход тус дөхөм болдогоороо онцлогтой.
Дэлхийн даяар төсөлд суурилсан эдийн засагт шилжин төслийн удирдагч нарын хэрэгцээ улам бүр өсч байна. Пи Эм Ай байгууллагаас 2021 онд гаргасан “Talent Gap “ тайланд дурдсанаар 2030 онд гэхэд дэлхийн улс орнуудад хэрэгжих олон салбарыг хамарсан төслүүдэд 25 сая шинэ төслийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ гарна гэжээ. Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлуудыг шийдэх “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж буй манай улсад ч мөн адил өндөр ур чадвартай төслийн удирдагч нарын хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.
Энэ удаагийн бага хурлаар 500 гаруй оролцогч цугларч хиймэл оюун ухаан ба төслийн удирдлага, өгөгдлийн шинжилгээ, ажайл шилжилт ба байгууллагын өөрчлөлт зэрэг сүүлийн үеийн чиг хандлага болсон сэдвүүдээр ярилцана.
Бидний урилгаар манай хуралд олон улсын арвин их туршлагатай төслийн мэргэшсэн удирдагч нар болон эрдэмтдийн төлөөлөл болох Global PMI® байгууллагын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд indeed.com компанийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал Матт Томлинсон (PgMP, PMP), Сити Их Сургуулийн EMBA-ийн туслах профессор, iLEAP Хонг Конгийн Компьютерийн Нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн үүсгэн байгуулагч, Мастер сургагч багш, PMI Хонг Конг салбарын албан ёсны мастер сургагч багш, HSBC-ийн Төслийн удирдлагын нэгжийн дарга асан Др.Келвин ВАН(PMP) болон PMI® 9-р бүсийн Ментор Дэнни Чанг(PMP) нар онцлох илтгэгчээр оролцох гэж байгааг дуулгахад сайхан байна.
Тиймээс та яг одоо хуанли дээрээ тэмдэглээд PMI Mongolia Chapter-ийн 2023 оны “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: ИРЭЭДҮЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ НАРЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт олон улсын бага хуралд оролцоорой.
Санал бодлоо бодит ажил хэрэг, үр дүн болгож, өөрсдийн амьдрал, ажил хөдөлмөр болон дэлхий ертөнцөд илүү хүчирхэг ирээдүйг бүтээхийн төлөө хамтдаа нэг дор цуглацгаая!
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00