BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ханан дээрх том улаан 3M лого бүхий хонгил, орчин үеийн тавилга, коридорын дагуух янз бүрийн технологийн дэлгэцүүд нь мэргэжлийн бизнесийн уур амьсгалыг төрүүлдэг. - Business.MN

“3М” компани ажилтнууддаа мөрөөдөх боломжийг олгосны дараа юу болов?

Б.Билэгт   Б.Билэгт
2020-02-06
  Стратеги, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

2018 оны байдлаар 3М  компанийн нийт үнэлгээ 33 тэрбум ам.доллар (МУ-ын ДНБ-ээс 3 дахин их) байсан байв. 120 гаруй жилийн түүхтэй энэхүү үйлдвэрлэгч компани дэлхийн 70 гаруй улсад 100 мянга гаруй ажилтантай билээ.

Мэдээж судалгаа хөгжлийн алба хэр сайн ажиллаж байгаагаас компанийн инноваци, шинэлэг санаа, цаашлаад ирээдүйн амжилт шалтгаалж байдаг. Гэвч тэртээ 1950-аад онд 3М компанийн захирлууд ажилтнууддаа мөрөөдөх цаг хугацааг нь гаргаж өгсөн нь компанийн амжилттай яваагийн цаад шалтгаан нь байсаар буй. Тэд “аймшиггүйгээр” нийт ажилтнууддаа ажлын цагийнхаа 15 хувийг өөрсдийн төсөлдөө зарцуулах боломжийг олгосон юм. Гэвч ярихад амар, хийхэд хэцүү. Ингэхэд ямар менежер л эрх мэдлээ бууруулахыг хүсэх билээ? Гэвч 3М компани энэ арга барилыг 70 жилийн турш хэрэгжүүлсээр өдгөө дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч компани болоод байна. 

3М компанийн хувьд гэр ахуйн бараанаас наадаг цаас хүртэл асар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул шинэ бүтээгдэхүүн, инноваци гэдэг тэдний хувьд ус агаар мэт чухал байв. Гэвч шинэ санааг “үйлдвэрлэж” байдаг бүтээлч хандлагыг бүрдүүлэх нь яггүй ажил байлаа. Учир нь байгууллагын шинэ санаа, инновацийг хариуцдаг ажилтнуудыг шахаж шаардах нь утгагүй хэрэг. Тэд шахуулж биш сэдэлжиж ажилладаг. Гаргасан бүтээлч санааг нь хэчнээн урамшуулсан ч тэдний ажиллах урам зориг дотроосоо ундардаг тул хэчнээн их шагнал тэднийг идэвхжүүлж чадахгүй. Харин менежерүүд ажилтнууддаа мөрөөдлийнхөө санаан дээр ажиллах боломжийг олгосон нь бүтээлч байдлыг цэцэглүүлсэн гэдэг. Улмаар тав хүрэхгүй жилийн дотор шинээр гарсан бүтээгдэхүүнүүдээс компанийн нийт орлогын 30 хувь нь бүрддэг байдал тогтов. 

Үнэндээ нийт ажлын 15 хувь гэдэг их хугацаа мэт сонсогдох боловч, бүтээлч санаа гаргаж ажилладаг хүмүүст ажлын болон ажлаас гадуурх цаг ялгаагүй шахуу байдаг. Хэрэв хэн нэгэн ажлын өдрөөр загасчлахаар явбал дараа нь түүнийг нөхөж ажиллана гэдгийг дарга нь мэддэг байв. Ажилтнууд хувийн төсөлдөө цаг зарцуулах эрхтэй ч даалгасан ажлыг цагтаа хийх нь тэдний хамгийн том хариуцлага гэдгийг бүгд ухамсарлаж байлаа. Тиймээс ч байгууллагын ажлын бүтээмж эрс өсч, шинэ шинэ бүтээгдэхүүнүүд ар араасаа төрөн гарсан юм.

3М компанийн “15 хувь” бодлого өнөөдөр бусад компанид ч нөлөөлөөд байна. Жишээ нь Гүүгл гэхэд л програм хангамжийн инженерүүддээ ажлынхаа 20 хувийг өөрсдийн төслүүдийг хийхийг дэмждэг аж.  3М компаниас авах хамгийн том сургамж бол “Байгууллага хяналтаа багасгаснаар гүйцэтгэлээ сайжруулдаг” тухай юм. 

bookzone.mn
Тагууд: ажил олгогчажилтанмөрөөдөлхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00