Сөрөг хүчний хувьд бид энэ тохиолдолд аль болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, УОК-ийн шийдвэрүүдийг бодлого, зөвлөмжөөр хангаж ажиллая гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэлж ярих асуудал багагүй байна.
Нэгдүгээрт, нөхцөл байдал хүндэрвэл УОК-т нөөц төлөвлөгөө байгаа юу гээд нэг сарын өмнө асуухад байгаа л гэсэн. Гэхдээ өчигдрийн /2020.11.18-ны/ Засгийн газрын хуралдааныг харахад нөөц төлөвлөгөө байхгүй байсан гэж дүгнэж байна. Нөхцөл байдал хүндэрвэл онц байдал зарлаж магадгүй, тэгвэл тэг зогсолт хийнэ гэдгээ нөөц төлөвлөгөө гэж үзээд байх шиг байна. Ийм зүйл огт байж болохгүй. Бид жоомоо алах гээд байшингаа шатааж огж болохгүй. Онц байдал зарлаад, тэг зогсолт хийх замаар коронавирустэй тэмцээд үр дүнд хүрсэн нэг ч улс байхгүй шүү. Энийг анхаараасай гэж хүсч байна. Онц байдал зарлахаас аль болох татгалзах ёстой шүү гэдгийг сануулъя.
Үнэхээр үндэслэл байгаа бол УИХ-ын гишүүний хувьд тэрийгээ бичгээр өгөх хэрэгтэй. Я.Содбаатар сайд аа. Бид судлаачдынхаа багтай хамтраад холбогдох зөвлөмжүүдийг гаргаж өгмөөр байна.
Хоёрдугаарт, УОК-оос гаргаж буй шийдвэрүүдэд тооцоо, судалгаа дутуу байгаа нь харагдаж байна. Тухайлбал, татан авалтыг шөнө хийлгэнэ гэж байна. Энэ чинь улам их түгжрэл, бөөгнөрөл, эрсдэл үүсгээд байгаа юм биш үү? Эмийн сангууд ажиллахгүй байгаа учраас эмийн үйлдвэрүүд эмээ нийлүүлж чадахгүй байна. Тиймээс хүнс болон эмийн ханган нийлүүлэлт дээр зохицуулалтаа эргэж харах нь зүйтэй байна.
Гуравдугаарт, экспортын чиглэлийн бараа, бүтээгдэхүүн дээр онцгой ач холбогдол өгмөөр байна. Ноос, ноолуурын үйлдвэрүүд бүгдээрээ зогсчихсон, гадны захиалгууд цуцлагдаад, алданги, торгуулийн асуудал үүсчихээд байна.
Хүнсний импортыг хязгаарлахгүй байх хэрэгтэй байна. Европоос машинаар ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замын тээвэр лүү шилжүүлэх гэхээр лацтай учраас болохгүй байна гэсэн асуудал үүсч байна. Бизнес эрхлэгчид хохироод байгаа болохоор энэ шийдвэрээ эргэж хараарай.
Тэгэхээр ийм санал, шийдэл байнаа. Сангийн сайд аа, Төсвийн байнгын хорооны дарга аа! Маш яаралтайгаар төсвөө тодотгох хэрэгтэй байна. Энэ ондоо багтаагаад. 2021 оны төсөв дээр 1,4 их наядын барилга байгууламж барьж, цемент зуурна гэсэн тоо байгаа. Ихэнх нь үргэлжилж байгаа үр ашиггүй бүтээн байгуулалт. Цементыг цутгах тусам урсгал зардал дээрээ улам их зардал нэмээд байгаа. Үр дүнд нь хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй. Ийм хөрөнгө оруулалтууд чинь эдийн засгаа дэмжихгүй, харин ч хойш татаад байна ш дээ. Энэ байшингууд чинь. Барилгын салбарт ажиллах хүчний дөнгөж 7,4 хувь нь ажиладаг. Гэтэл ЖДҮ-ийн салбарт 50-60 хувь нь байна.
Энэ 1,4 их наядын эх үүсвэрийг ажлын байрыг хамгаалахад зарцуулмаар байна. Олон улсын жишгээр бол нэг ажлын байрыг шинээр үүсгэхэд 10 000 ам.доллар, хамгаалахад 5000 ам.доллар шаардагддаг. Тэгэхээр 1,4 их наядаар бид 100 мянган ажлын байрыг хамгаалж болно. Энийг хийх хэрэгтэй. Ихэнх улс энийг хийж байна. Жишээ нь, АНУ-ын Экзим банк санхүүжилтийнхээ 90 хувийг ЖДБ-ийг дэмжихэд зарцуулж байна. Конгрессоос гарч байгаа санхүүгийн шийдвэрүүдийн дор хаяж 30 хувь нь ийшээ чиглэж байна. Манайд ийм зүйл алга. Иргэдийнхээ орлогыг хамгаалж байгаа боловч ажлын байрыг хамгаалахгүй байна. Төсөв дээр энэ тусахгүй байна. Мөнгөний бодлогоор дэмжих ямар ч боломжгүй гэдэг нь харагдаад байна.
Эрс шийдвэр хэрэгтэй байна. Тойрог дээр хуваарилсан мөнгөнүүдээсээ татгалзах хэрэгтэй. Ирэх жил тэр чигтээ эдийн засгийн хүндрэлтэй байна гэдэг нь ойлгомжтой байна. Ямар нөхцөл байдал биднийг угтаж байна гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байна. Дэлхийн улс орнууд санхүү, эдийн засгийн чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаатай өөрсдийгөө харьцуулж үзэх хэрэгтэй байна.
Uursdiinhuu duraar songogdoj garsn busad uls turchid hj chadhgu archaagui ih l ym hj bga haragdaj bhar zger ajlaa huleelgej uguh heregtei. Yg tulgamdsan, shaardlagatai, ayultai iim nuhtsul baidald meregjliin medlegtei hun l ulsiin hemjeenii tomoohon asuudliig shiidverleh heregtei. Ene hun bol surug huchniih gej yvj bga ch uneheer tulgamdaad baigaa asuudluudiig helj baina. Shaardalgagui heregtseegui humuusee tatan buulgah heregtei. Ene bidnii ami amidralaas iluu, uls eh ornii tsaashdiin ireeduid mash hundeer nuluuluh nuhtsul baidal. Huvi hun, Mongol ulsiin irgen hunii huvid odo bol amia ughud ch belen baina.
Шинэ үе шинж улс төрчид хүчтэй боловч тэднийг хэн дээшээ гаргахын.
Угаасаа миний явдаг байгуулга яг тийм. Би тэднээс илүү гэдгээ мэднэ. Гэвч би хэн ч биш гэдгээ бас мэднэ.
uneheer zov zuitei yum yairj bgaa hundee. Demjih hun garah bolov uu